x

“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөхөд саад болох дөрвөн хууль, Цэцийн нэг дүгнэлт байна

Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд хийсэн нэг өөрчлөлтийг засах талаар өнгөрсөн хавраас эхлээд улс төрийн хүрээнд нэлээд хөдөлгөөн өрнөж байна.

Тэр нь Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бөгөөд тэр дотроос “Зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх тухай асуудал юм.

УИХ-ын болоод Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүн, улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийг энэ өөрчлөлтийг хийхэд оролцохоор болж буй тухай мэдээлэл сүүлийн үед байнга гарах болсон.

Хэрэв Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа бус олон удаа сонгох өөрчлөлтийг хийвэл, энэ нь цаашлаад засаглалын хувьсгал руу хөтөлнө гэдгийг улстөрчид, хуульчид хэлж байна. Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэдэг л зүйл юм.

Энэ байдлаас харахад, мөн гарч буй мэдээллүүдээс үзэхэд Монголын улс төр, хууль эрх зүй, бизнесийнхэн парламентын засаглалыг хамгаалагчид, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид гэсэн хоёр талд хуваагдчихжээ. Монголд 1992 оны Үндсэн хуулийн үндсэн агуулга болох парламентын засаглалтай хэвээр байж, үүнийгээ улам батжуулах нь хэрэгтэй юу. Аль эсвэл Ерөнхийлөгчийн засаглалд шилжвэл зохих уу. Ийм хуваагдал үүссэн гэсэн үг. Одоо толгойд нь байгаа хүмүүс тэрийгээ зарлах л үлдсэн байна.

Гэхдээ “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг өөрчлөхийн тулд таван хууль засах шаардлагатай.

Нэгт: Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлийн 2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана, 2.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж заажээ. Үүгээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хянаж дүгнэлт гаргах эрхгүй гэдгийг зааж өгсөн.

Хоёрт: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ” гээд 13.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэж заасан. Энэ мөн л Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусдыг л хянаж дүгнэлт гаргахыг зааж өгсөн байна.

Гуравт: Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, тавдугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай дүгнэлт бий. Түүндээ “Дээрх үндэслэлийн дагуу баталсан Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн долоо дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тодорхойлсон дээр дурдсан зохицуулалтын агуулгаас үзэхэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Ерөнхийлөгчид тавигдах нийтлэг шалгуур, шаардлагыг бүрэн зааж, нэг мөр тодорхой тусгаагүй байна. Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг уг хуульд бүрэн тусгаагүйн улмаас дээрх шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлэх хууль зүйн боломж бүрдэхгүй болох, улмаар эрх зүйн тодорхой бус, хийдэлтэй байдлыг үүсгэж, Үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг зөрчих үндэслэлийг бүрдүүлсэн байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тухайн үед энэ дүгнэлтээр Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх хаагдаж байв.

Дөрөвт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно” гэж заасан.

Тавд: Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Гучдугаар зүйлийн хоёрт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бий.

Тэгэхээр энэхүү Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай дөрвөн хуулийн тодорхой заалтууд, Үндсан хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны 02 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл эдгээрийг засаж байж Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-оос “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг өөрчлөх болж байгаа юм.

Ажиглагч А.Батболд /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 12 цаг 40 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 14 цаг 29 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 14 цаг 41 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 14 цаг 46 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 16 цаг 3 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 16 цаг 11 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 16 цаг 32 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 17 цаг 23 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 17 цаг 27 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 17 цаг 37 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 17 цаг 46 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 18 цаг 0 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 18 цаг 8 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top