x

Нойрны тухай нойр сэргэмээр ном

Дэлхийн олон судлаач нойр муудах, нойр хулжих түмэн шалтгаан тоочоод бас нойр алдахын хор уршиг гэж айдас жихүүдэс төрмөөр жагсаалт харуулдаг. Хидэр Дарволл-Смит Нойрны шинжлэх ухаан номоороо “Санаа бүү зов” гэдэг хариулт өгчээ. Хүн дарга цэрэг, баян ядуу, эр эм, хөгшин залуугаасаа үл хамаараад унтахаар програмчлагдсан байдаг. Гэтэл бас хэн ч байсан энэ төрөлх совин нь зүсэн зүйлийн шалтаг шалтгаанаар алдагдан ая зөнгөөрөө унтаж чадахаа больж, нойргүйтэхийн зовлонд унадаг. Яагаад? Яагаад гэдгийг Нойрны шинжлэх ухаан ном яруу сайхан тайлбарлаад зогсохгүй яавал нам унтах вэ гэдгийг зааж, зураад өгчээ. Нээрээ зурчихсан байгаа. DK Science of цувралын ном учраас зураг, график элбэгтэй нуршуу биш, уншихад урамтай, ёстой нойр хүргэхгүй. Ганц шөнийн нойр хугаслаад уншчихад маргаашаас нь бөх нойртой хононо.

Ном төрөлхтөн нойрыг судалсан түүхээр эхэлнэ. Цагийн товчоогоор харуулсан ганцхан график. Хүний биеийн дулаан, нойрны хэв маяг хоёрын уялдааг 1845 онд илрүүлсэн бол 2017 онд хүний биеийн байгалийн хэмнэлийг алдагдуулдаг Crypto-chrome 1(CRY1) буюу “нойргүйдлийн ген”-ийг нээсэн юмсанж. Ном бүхэлдээ нойрыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаад “нойртой хонох” шинжлэх ухааны болон өөрийгөө ятгах аргыг бас багтаасан. 

Penguin Random House хэвлэлийн газар 2021 онд Хидэр Дарволл-Смитийн Зүүдний шинжлэх ухаан номыг анх хэвлэсэн. Номын эхний бүлэг нойр, нойрны мөчлөг, зүүдийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан. Удаах бүлэгтээ нойрны мөчлөг нялх, бага, дунд, ахмад насанд ямар нөлөө үзүүлдгийг харуулжээ. Хар дарах, зүүдэндээ явах мэтийн учир шалтгаан, тэдгээрийг эмчлэх арга ч бий. Бүтэн нойртой хонохын давуу тал, бүтэн нойртой хонох арга техникийг товч тодорхой тайлбарласан. Энэ бүгдийн эцэст нойрондоо шүдээ хавирах, хурхирах зэрэг зүүд нойронд тохиолддог хөндлөнгийн хүнд тээртэй муу зуршлыг засах зам мөрийг заасан буй.

Ном долоон бүлэг, нийт 119 гарчигтай. Нойртой холбоотой бүх асуултын хариулт энд бий. Гарчгууд нь бүгд асуулт. Та нойр, нойргүйдэлтэй холбоотой дурын асуултынхаа хариултыг эндээс олно. Жишээ нь, Яагаад буйдан дээр хэвтэхээр нойр хүрээд орондоо ормогц сэргэг болдог вэ? Номын 110, 111 дүгээр талд хариу нь бий. Мелатонины нэмэлт бэлдмэл унтахад тустай юу? Номын 101 талыг уншихад болно. Ядарсан үедээ унтахаар хэвтэхэд яагаад нойр хүрдэггүй вэ? Номын 108 дугаар нүүрийг сөхөөрэй. Пробиоток унтахад туслах уу? номын 106 дугаар тал... Дур тавих нь сайн унтахад нөлөөлөх үү? Номын 88 дугаар нүүрт товч, тодорхой хариулт байна. Зарим хүн яагаад шөнийн цагаар илүү бүтээмжтэй байдаг вэ? Номын 78, 79 талаас хариултаа олно. Кофе үнэхээр нойрны дайсан мөн үү? Номын 154 талыг нээж хараарай.... Та нойр, нойргүйдлийн талаар бүх хариултаа эндээс олно. 

 

Номын зохиогч Хидэр Дарволл-Смит сэтгэл засал, тэр дундаа зүүд нойроор засах арга барил эзэмшихээр хөөж маркетинг, дизайны ажлаа орхижээ. Хидэрийн судалгааны ажлын үндсэн агуулга нь “муу нойр, муу сэтгэлзүй хоёрын аль нь анхдагч вэ” гэдэг асуулт. 

Зохиогч Mindfulness-Based Cognitive Therapy буюу Ухамсарт суурилсан танин мэдэхүйн эмчилгээ сургалтыг дүүргэсэн. Үүнтэй зэрэгцүүлээд Лондоны нойр судлалын төвтэй хамтран Оксфордын их сургуульд нойрны сэтгэлзүйн үндсээр судалгаа хийжээ. Нойрны шинжлэх ухаан номыг уншчихад “ном нойр хүргэдэг” хэмээх аксиом батлагдана. Амлая. 

NEPKO publishing

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 18 цаг 2 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 52 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 20 цаг 4 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 20 цаг 9 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 21 цаг 26 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 34 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 55 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 46 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 50 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 23 цаг 0 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 23 цаг 9 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 23 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 31 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top