x

Б.Наранбаатар: Орон нутгийн нислэгийн асуудлаас болж, зарим аяллууд цуцлагдаж байна

Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн албан ёсоор зарласан билээ. Өнгөрсөн онд манай улсад 651.061 жуулчин ирснээр 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбарт оруулжээ. Энэ нь нэг сая жуулчин хүлээн авах зорилгодоо хүрээгүй ч Цар тахлын үетэй харьцуулахад өндөр үзүүлэлт байв. Энэ он гарсаар одоогийн байдлаар 528 мянган жуулчин Монголд ирээд буй аж. 2024 онд монгол Улс 1.3 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөжээ.

Аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар энэ салбарын төлөөлөл “Монголиан Байкинг Экспертс” ХХК-ийн захирал Б.Наранбаатартай ярилцлаа.

-Танай компанийн хувьд аялал жуулчлал дундаа аль чиглэлээр нь түлхүү үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Миний хувьд 2005 оноос аялал жуулчлалын салбарт ороод өдийг хүрч байгаа. Өөрийн компанийг байгуулаад ихэвчлэн тусгай сонирхлын унадаг дугуйн аяллын чиглэлээр хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тогтмол дугуйн аялал зохион байгуулж буй тав хүрэхгүй цөөхөн компани бий. Тусгай зориулалтын аялагчдын тоо өндөр биш л дээ. Манай компанийн хувьд дугуйн аяллаар 90 гаруй хүнд үйлчлээд байна. Энэ жилийн хувьд 130 орчим дугуй сонирхогч аялагчдад үйлчлэхээр төлөвтэй байгаа.

Дугуйн аялал ихэвчлэн дулааны улиралд явагддаг ч бидний хувьд жилийн дөрвөн улиралд дугуйн аяллыг хийдэг. Өвлийн дугуйн аялал гэхэд Туул голын мөсөн дээр болдог. Хоёрдугаар сарын сүүлээр “Мөсний баяр” дээр Хөвсгөл нууранд хойд зүгээс урд зүг хүртэл хоёр өдрийн дугуйн аялал зохион байгуулдаг. Өвөл мөсөн дээр дугуй унаж байгаа учир дугуй нь зориулалтын буюу хадаастай, гадарга нь хальтирдаггүй байх юм.

Мөн жийптэй, өндөр уул болон хадны авиралт, цанаар аялах зэрэг тусгай зориулалтын болон явган, морин гээд бүх л төрлийн аяллыг аялагч нартаа санал болгодог.

-Монголд энэ жил хэр олон жуулчин ирэхээр байна. Таны харж буйгаар 1,3 сая жуулчин хүлээж авах зорилтод хүрэх болов уу?

-Одоогийн байдлаар 500 гаруй мянган жуулчин Монголд ирсэн байна гэх статистик тоо. Он гартал дөрвөн сарын хугацаа бий. Энэ хугацаанд хэдэн зуугаар жуулчдын тоо нэмэгдэх байх. Жуулчдын тоо нэг саяд хүрэх эсэхийг мэдэхгүй. Уг нь манай улс нэг жилийн хугацаанд нэг сая жуулчин хүлээж авах боломжтой. Зуны гурван сарын хугацаанд нэг сая жуулчин хүлээж авна гэвэл хүндрэлтэй. Говиор аяллаа гэхэд амрах баазуудын ор хоногийн тоо хэд билээ, хүрэлцээ муутай.

-Таны харж байгаагаар аялал жуулчлалын салбарт ямар, ямар асуудлууд байна вэ?

-Тусгай сонирхлын аяллыг хобби руугаа чиглэсэн, дурласан хүмүүс илүү сонгодог. Ерөнхий аяллыг сонирхогчид маш өндөр байгаа. Зүүн өмнөд Азийнхан болон хонконгчууд, солонгосчууд маш ихээр Монголд ирж байна. Европуудын хувьд сүүлийн хоёр жил манайд ирэх нь эрс багассан. Оросоос хамааралтай байж ч болно. Монголд ирэх нислэгийн үнэ нь энд ирээд 10 хоног аялах үнэтэйгээ адилхан болсон нь нөлөөлж буй.

Зарим үед жуулчид маш богино хугацаанд олноор ирж, бөөгнөрөл үүсгэж байна. Амралтын газар, баазууд дээр очиход ор хоногийн тоо хүрэлцэхгүй. Аялал жуулчлалын компаниуд стандартаа мөрдөхгүй байна. Өдөрт туулах киломертийг заасан байдаг. Тухайн жолооч өдөрт 500 километроос дээш явахгүй гэдэг ч түүнээс илүү хол зайнд явуулж байна. Азиуд бага хугацаанд их юм үзэхийг хүсч, тухайн баг хамт олны хүмүүсийг хайрлахгүй байгаа юм. Аялал жуулчлалын холбоо, удирдлагууд хөтөч, хүний нөөц рүүгээ чиглэсэн ажлуудыг хийхгүй бол чадавх муугаас гадна хүн хүчний хомсдолд маш их орж байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандартыг мөрдөж ажиллахгүй байх зөрчлүүд ч ажиглагдаж байгаа. Тусгай сонирхогчдын аяллын хөтөч бүр ховор.

Жил бүр хамгийн хэцүү нь ариун цэврийн асуудал байсаар ирсэн. Бидний хувьд замд явахад хоёр цаг тутамд жуулчдаа бие засуулах ёстой байдаг ч зогсоход маш хүндрэлтэй, Ариун цэврийн газар олдохгүй. Шатахуун түгээх станцуудын ариун цэврийн өрөөг ашигладаг. Ариун цэврийн өрөө их бохир, зарим нь цоожтой. Дугуйн аяллын хувьд зөөврийн душ, ариун цэврийн өрөөг ашиглаад явчихдаг.

-Наадмын үеэр жуулчдад тасалбар олдохгүй байна гэх асуудал гарч байсан даа.

– Наадмын тасалбар жил бүр тулгамддаг асуудлын нэг. Стадион 12 мянган суудалтай. Жуулчдаас наадмын нээлт үзэх 8000 гаруй хүсэлт ирсэн. Аялал жуулчлал руугаа чиглэсэн 2000 тасалбар гаргасан байдаг. Наадмаас хоёр, гуравхан хоногийн өмнө орой нь дахин тоглоно гэж хэлж байгаа юм. Энэ нь бүр жилийн өмнө яригдах асуудал юм. Наадмаар жуулчиндаа тоглолтуудаа зориулж, давхар тоглох хэрэгтэй. Ирэх жилийн борлуулалт арав, арваннэгдүгээр сард хийгддэг. Эрийн гурван наадмыг дэлхий даяараа сонирхож ирж байна. Даанч тасалбар нь олдохгүй. Шагийн билетийн үнэ нь өссөн. Нэг билетийг 300-400 мянгаар авсан. Билетийн асуудлыг маш эрт тодорхой болгох шаардлага тулгарч байна.

Мөн орон нутгийн нислэгийн асуудлыг дурдахгүй өнгөрч боломгүй. “Айра Монголиа” ХХК дотооддоо нислэг үйлддэг байсан ч болилоо. Одоо “Хүннү эйр” ХХК нислэг үйлдэж байна. Бүргэдийн баяр аравдугаар сард болно. Билет олдохгүй, баларч байна. Цөөхөн компаниуд нислэгийн суудал авсан байна. Автобусаар жуулчдаа аваад явалтай биш. Хэдэн компани нийлж чартер нислэгээр явахаар болоод байна. Чартер нислэг нь энгийн нислэгээс хамгаагүй үнэтэй. Энгийн нислэг нь ирэх, очих 800 мянган төгрөг, чартер нь хоёр талдаа 2,2 сая. Томоохон эвентүүд дээр төр бодлогоор дэмжээд хэд хэдэн орон нутгийн нислэгийг үйлддэг болгомоор байна. Олон жуулчин очлоо гэхэд байрлуулах орон байрын асуудлыг ч бодох ёстой. Бүргэдийн баярт хэдэн мянган жуулчид очих боломж байгаа ч даанч нислэг байхгүй. Нислэгийн асуудлаас болж, зарим аяллууд цуцлагдаж байна. Өвөл тайгын аяллууд эхэлдэг. Нислэгүүд бас л дутагдалтай. Нислэгээ нэмээд өгвөл аялал жуулчлалын компаниуд борлуулж чадна. Монгол Улсыг зорих жуулчдын тоо хэзээ ч буурахгүй. Аялал жуулчлалын компаниуд стандартаа мөрдөж, хариуцлагатай хандаж, жуулчдынхаа сэтгэл ханамжид анхаарч, үйлчилгээгээ тултал үзүүлж, хүний нөөцөө маш сайн чадавхжуулах хэрэгтэй. Нэг асуудал гарахад тухайн компани биш Монголын нэр гарна. Гадныханд үйлчилж байгаа хүмүүс сэтгэлтэй, мэргэшсэн баймаар байна.

Д.Пүрэвдорж: Гадаадын жуулчдын хувьд Монголын говь, хангайг үзэхээс гадна бүхий л газрыг үзэх сонирхолтой ирдэг

“Одко трэйвэл” аялал жуулчлалын компанийн жолооч Д.Пүрэвдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Та хэд дэх жилдээ жуулчлалын компанид жолооч хийж байна вэ?

-Би “Одко трэйвэл” аялал жуулчлалын компанид хоёр дахь жилдээ жолоочоор ажиллаж байна.

-Та одоо хаашаа, аль улсын жуулчинтай явж байна?

-Би Герман улсын гурван жуулчинтай хотоос гараад 13 хоног аялж байна. Говийн нутгаар тойроод яг одоо Хөвсгөл рүү аяллаа үргэлжлүүлж явна. Маршрутын дагуу өнөөдөр (өчигдөр) Тэрхийн цагаан нууран дээр, маргааш (өнөөдөр) Хөвсгөлийн Шинэ- Идэр сумын “Зүүн нуур” гэдэг газар, жуулчны баазад хононо.

-Гадаадын жуулчдаа аялуулаад явж байхад танд болон аялагчдад тулгарч буй ямар асуудлууд байна вэ?

-Янз бүрийн асуудал тулгардаг. Замын шалгалт, авто тээврүүд хэцүү. Хавар зөвшөөрлөө өгөхдөө удаж, хүлээлгэдэг. Танил талтай хүнд амархан зөвшөөрлөө өгчихдөг. Зөвшөөрлөө авахгүй явсан тохиолдолд торгууль их оногдуулдаг. Хөдөө орон нутаг тэр дундаа говийн сумдад бензин олддоггүй, олдсон ч үнэтэй. Амралт, жуулчны бааз, түр хоноглох газруудын хоол, хүнс, үйлчилгээ, ариун цэвэр дээр анхаарах, хөдөө зам дагуу бие засах газрууд, хогийн цэг дутагдалтай байна.

-Солонгосын “JTBC” телевизийн “Монгол дахь шуудан зөөгч” шоу нэвтрүүлгийн оролцогч тус улсын одуудыг аялуулах жолооч нарын бүрэлдэхүүнд та явж байсан гэсэн. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ноднин Солонгосын жүжигчид, телевизийнхнийг Монголд ирж, нэвтрүүлгийн зураг авахад тав хоног хамт явж, аялуулсан. Миний хувьд мэдээж сайхан, сэтгэгдэл өндөр байсан. Монголынхоо үзэсгэлэнт байгаль, онгон дагшин байдлыг гадаадын жуулчдад үзүүлээд, тэдний харж, баясаж байгааг харах бахархалтай сайхан юм билээ.

-Монголд аль улсын жуулчид түлхүү ирж байна. Тэд Монголын ямар газрыг илүү үзэхийг хүсч байна вэ?

-Энэ оныг Монгол Улс “Аялал жуулчлалын жил” болгон зарласан болохоор дэлхийн бүх улсын иргэд манайд жуулчилж ирж байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг их олон компани бий. Европ аялал жуулчлалын 430, Солонгос аялал жуулчлал хүлээн авдаг 128 компани байна гэх мэт судалгаа байна лээ.

Гадаадын жуулчдын хувьд Монголын говь, хангайг үзэхээс гадна бүхий л газрыг үзэх сонирхолтой ирдэг. Монгол орны байгалийн бүхий л онгон дагшин газрууд үзэсгэлэнтэй. Өөрсдийнх нь сонирхсон газар руу хүссэнээр нь явдаг. Нас, насны хүмүүс аялахаар ирдэг. Бүр жаахан хүүхдээ дагуулсан хүн, 70, 80 настай ахмад хүмүүс ч ирдэг. Зам дагуу цайны газрууд элбэг болж, орон, орны хоол хийдэг болсон нь давуу талтай.

-Монголоор аялаад буцаж байгаа жуулчдын сэтгэгдэл хэр байна вэ?

-Сэтгэгдэл өндөр байх шиг байна. Аялж дуусахаараа сэтгэгдлээ илэрхийлдэг. Манайх хавар дөрөвдүгээр сараас эхлэн аравдугаар сар хүртэл жуулчдаа Монгол орноороо тойрон авч явдаг. Миний жуулчин аваад гарах хугацаа харилцан адилгүй. Доод тал долоо хоног, нэг, хоёр хүнтэй ч явах тохиолдол бий. Энэ жилийн хувьд би 30 орчим жуулчин аялуулаад байна.

 

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 6 цаг 8 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 7 цаг 57 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 8 цаг 9 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 8 цаг 14 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 9 цаг 31 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 9 цаг 39 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 0 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 10 цаг 51 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 10 цаг 55 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 11 цаг 5 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 11 цаг 14 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 11 цаг 28 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 11 цаг 36 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top