x

Монголын улс төр “Херо” Баатарын бандаашинд багтав

Манай нэг сэтгүүлч “Өнгөрсөн зуунд орос эхнэрийн гал тогоонд шийгдэгддэг байсан Монголын улс төр 30 жилийн дараа Алтан-Өлгийд шилжив” хэмээн халагласантай таарав. “Алтан-Өлгий" гэдэг нь талийгаачдыг тавьдаг, манай төр засгийн томчуудын шарилыг хадгалдаг газар.

Товчхондоо, 26 жилийн өмнө Алтан-Өлгийд нойрсуулсан С.Зориг гэдэг хүний нэр Монголын улс төрийн гол “хөзөр” болж байна. Өнгөрсөн сонгуулиар С.Зоригийн аллагын хэргээр сонгуулийн гол пиараа хийсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг “Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ” гэж нэрлэжээ. Хамтарсан Засгийн газар байгуулах гурван намын гэрээг ч бас ингэж нэрлэсэн.

Ингэхдээ “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн С.Зоригийн үгийг уриа болгож, үйл хэргийг нь үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Үр дүнд нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонхийн санал авсан МАН ялагчийн үүрэх хариуцлагаас бултаж, цөөнх болсон АН, ХҮН-ыг хөнжилдөө чирч оруулсан. Үүнийгээ С.Зоригийн хэлсэнчлэн “Улс орны эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж, улс төрийн нам, бүлгийн эрх ашгийг хойш нь тавьж буй хэрэг” хэмээн тайлбарладаг. Гэвч үүгээрээ олонх нь бодлогоо хэрэгжүүлж, цөөнх нь хяналтаа тавьдаг парламентат ёсны зарчмыг алдагдуулж, хяналтын үүргийг дан ганц иргэдийн нуруунд үүрүүллээ. Ингэснээр парламентат ёс, Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэхэд хүргэсэн гол буруутан буюу хэргийн эзэн нь Л.Оюун-Эрдэнэ биш, Лу.Гантөмөр, Т.Доржханд ч биш, 26 жилийн өмнө Алтан-Өлгийд унтуулсан С.Зориг болж таарав. “Монголын улс төр Алтан-Өлгийд шилжив” гэсэн нь ийм учиртай. Үхсэн хүний нэрээр улс төр хийхээ болиоч ээ л гэж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа Зориг гэдэг үгийг /нэрийг/ наймантаа дурьдсаныг манай мэргэжил нэгт нөхөр тоолсон байна. Уг нь бол өнгөрсөн 8 жил эрх барьсан МАН, сүүлийн 4 жил /тодорхой хэлбэл 3,5 жил/эрх барьсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зориг зүрхээр илүүрхсэн үү гэхээс дутаагүй. Парламентын 85 хувийн суудалтай эрх баригч нам ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн. Дур зоргыг нь эсэргүүцсэн, шүүмжилсэн бүх хүнийг барьж хорьсон, айлгасан, дарамталсан, өмнөө мөлхүүлсэн. Олноо “тэмцэгч” хэмээгдэж асан Даваагийн Мөнх-Эрдэнэ шоронгоос гарч ирээд МАН-аас бусад бүх нам, улстөрчтэй тэмцдэг ажилтай болсон нь нэг жишээ. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг нийтийн дайсан болгож зарлаад өмч, хөрөнгөнд нь халдаж, үйл ажиллагааг нь зогсоосон, гацаасан. Өнөөдөр Монголд төр нь хамгийн бизнес эрхлэгч болж, бусад нь туслан гүйцэтгэгчийн үүрэгтэй, хусмыг нь долоож амьдарч байна.

Энэ бүхнийг хийж чадсан нам зүрх зориггүйдээ ингэсэн гэвэл худлаа. Зориг дутсандаа АН-тай, ХҮН-тай хамтарсан гэдэг бүр худал. Зүгээр нам доторх хагарлаа даван туулах, намын дарга нь эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд цөөнхийн хоёр намыг хөнжилдөө чирж, бандаашиндаа чихсэн. Монголын улс төр Алтан-Өлгийд шилжих бус, “Херо” Баатарын бандаашинд багтаж байна. Хамтарсан Засгийн газар гээч нь үнэн хэрэгтээ өнгөрсөн сонгуулийн өмнө "Херо" Баатарын найруулан тавьсан "С.Зоригийн хэрэг" хэмээх цувралын эмгэнэлт үргэлжлэл юм. 

Тиймээс ядаж хүний ёсыг бодож, нас барсан хүний ясыг ахин дахин өндөлзүүлэхгүйн тулд "Засгийн газрын мөрийн хөтөлбөр" нэртэй МАН-ын пропагандагаас С.Зоригийнхоо нэрийг салгаж аваач ээ гэж АН-ын даргаас гуймаар байна. С.Зориг агсны гэр бүл энэ хүний нэр төрийг юугаар үнэлж, хэдээр зарсныг мэдэхгүй ч журмын нөхөд нь ядаж үүнийг хүлээн зөвшөөрөөд, дуугүй хараад суумааргүй байна аа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 42 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 31 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 43 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 48 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 21 цаг 5 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 13 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 34 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 25 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 29 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 39 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 48 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 2 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 10 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top