x

Хоёр нам эвсвэл 50:50, гурван нам эвсвэл 30:30-аар эрх мэдлийг хуваах ёстой

УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, парламентын 126 суудлын 54 хувь буюу 68 суудал авсан МАН сонгуулийн дүн баталгаажмагч л барьц алдаж эхэлсэн. Сонгуулийн өмнөх 3-4 сарыг сөрөг хүчнээ намнахад зориулсан МАН энэ хэмжээний ялалтыг зөгнөөгүй байсан нь илт. Эцэст нь парламентад суудалтай намуудыг Засгийн газартаа урьж хариуцлагыг хуваалцахаар урилга явуулсан. “Хөгжлийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх тухай” нэртэй уг урилгыг АН-ын ҮБХ хүлээж авч, Засгийн газарт хамтрахаар болсон байна. Найман суудалтай ХҮН мөн урилгыг хүлээж авчээ. Өнөөдөр эхэлсэн Монголын эдийн засгийн чуулганы үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ тухай зарлав.

2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын дараа 45 суудалтай (52,68 хувь) МАХН 28 суудалтай (40,44 хувь) АН-ыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан түүх ийнхүү давтагдаж байна. Товчхондоо ИЗНН, Үндэсний эвслийн найман гишүүнээс өөр парламентад сөрөг хүчин үлдсэнгүй. Бидний сүүлийн найман жил үгүйлсэн парламентын хяналт, сонгуулийн дараа хүсэн хүлээсэн хүчтэй сөрөгч хүчний тухай ойлголт ийнхүү замхрав.

Энэ тухай Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, МАХН-ын дарга асан С.Баяр “Миний харснаар МАН бараг 80 хувийн суудал авчих байсан. Гэвч Өвөрхангайд болсон эмгэнэлт явдал нөлөөлсөн байх. Ардын нам айхавтар сайндаа олон суудал авсан юм биш. Нөгөө том нь арай хангалтгүй, арай сул, эв нэгдэлгүй байна. Ард түмэн арай бага мууг нь сонгосон хэрэг. Энэ удаад хамтрах боломжоо алдвал өмнөхөөсөө илүү ихийг алдаж магадгүй” хэмээн ярьсан байна. Ингээд парламентын хамгийн том хоёр нам гуравдагч хүчнээ дагуулаад Засгийн газарт орчихлоо.

Яг үнэндээ “Хөгжлийн тулгамдсан асуудлаа ярих” гэхээсээ илүү нам доторх хуваагдлаа даван туулж, кнопныхоо тоог бүрэн бүтэн (50+) байлгахын тулд МАН даргын хийж буй нүүдэл, МАН-ын дотоод дахь хагарал. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлсэн “Өнөөдрөөс эхлээд Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газрын тогтолцоотой болж байна” гэдэг үг ч бас л эргэлзээтэй. Унахаа ирвэл АН-тай АН-гүй, ХҮН-тай намгүй унана.

Хэрвээ МАН-ын дарга үнэхээр хөгжил ярьж байгаа, ажил хэрэг ярьж байгаа нь үнэн бол эвсэлд орж байгаа намууддаа эрх мэдлийг тэнцүү хуваарилах хэрэгтэй. Хариуцлагыг ч мөн адил. С.Баяр даргын ярьж байгаа шиг “Парламентад авсан суудлынх нь тоогоор Засгийн газраа бүрдүүлдэг юм” гэж байгаа бол МАН дангаараа засгаа байгуулах хэрэгтэй. Хуулинд тэгээд заачихсан. Сонгуулийн дүн ч ингэж гарсан. Харин хэрвээ 2-3 нам хамтраад бодлого зорилтоо, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ, МАН дангаараа ачаа үүрэхгүй ээ гэж байгаа бол эрх мэдлийг ч гэсэн тэнцүү хуваах ёстой. Хоёр нам эвсвэл 50:50, гурван нам эвсвэл 30:30. Тэгж байж жинхэнээсээ эвсэл, хамтрал болно.

Гэхдээ ингэлээ гээд өмнөхөө мартаж болохгүй. Хамгийн наад зах нь саяхан болж өнгөрсөн сонгуулиа мартаж болохгүй. Тухайлбал, АН-ын дарга сонгуулийн үеэр амиа алдсан Сант сумын намын даргын хэргийг дарах ёсгүй. МАН-аас, нэр бүхий нэр дэвшигчдээс хариуцлагыг нэхэх ёстой, хэргийг шударгаар шийдүүлэх ёстой. МАН-ын дарга сонгуулийн өмнө нэр цохсон АН-ын хулгайч нар, С.Зоригийн амийг хөнөөсөн, захиалсан гэж зарласан нөхдөө ч шүүхийн өмнө аваачих ёстой. Тал талаасаа хариуцлагаа яриад явах ёстой. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, мөнгө тараасан нөхдөд хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой. Ногоон автобус, нүүрсний хулгайнхаа эцсийг үзэх ёстой. Тэгсний дараа энэ эвсэл жинхэнээсээ иргэнийхээ төлөө, эрх мэдлийг хэрэгжүүлэхийн төлөө, амлалтаа биелүүлэхийн төлөө эвсэл байжээ гэж итгэж болно.

Ингэж байж хамтаараа хөгжиж, хамтаараа урагшилна уу гэхээс нэг хэсэг нь албан тушаалтай болоод нийтийнхээ эрх ашгийг гаргуунд нь гаргаж болохгүй. Найман жил цөөнх байсан АН боломжийг ашиглаад бодлогоо түлхье, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж болох ч ялсан нам нь ялагдагчийг урдаа бариад хариуцлагаас мултарч болохгүй.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 50 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 40 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 52 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 57 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 21 цаг 14 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 22 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 43 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 34 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 38 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 48 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 57 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 11 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 19 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top