x

Сонгохдоо багаар нь сонгодог юм бол буулгахдаа ч багаар нь буулгая

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж байна. Сурталчилгаа эхлээд удаагүй байхад МАН-ын сонгуульд ажиллаж байсан этгээд Ардчилсан намын үүрийн даргын аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа.

Тодруулбал, энэ сарын 15-нд Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б-г тухайн тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Сайханбаярын ухуулагч О хөнөөсөн хэрэг гарч, олон нийтийг цочирдуулав. Хэргийн шалтгаан намын уулзалтад оролцсонгүй гэх маргаанаас үүдэлтэй гэдгийг талууд тайлбарлаж байгаа. Энэ ноцтой хэргээс улбаалж МАН-ын сонгуулийн штабаас нэр дэвшигч Б.Сайханбаярыг буцаан татахаа мэдэгдсэн. Харин СЕХ нэрийг татах үндэслэлгүй гээд хариулаадахлаа. Нэр дэвшигч Б.Сайханбаяр ч нэрээ татах хүсэлгүй байгаагаа олон нийтэд зарлаад зогсохгүй АН-ын дарга, гишүүн хоёрыг нэмээд цагдаад өгч шалгуулах юм ярив. Гэвч МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигчийг татна гэж мэдэгдсээр байна. Сонгуулийн тухай хуулиар нэгэнт нэр дэвшээд мандатаа авчихсан тохиолдолд эргүүлэн татах боломжгүй бололтой.

Сонгуулийн сурталчилгааны үеэр хүний амь нас эрсэднэ гэдэг ноцтой зүйл. Тэр тусмаа санамсаргүй биш, санаатайгаар.

Сонгууль, намын үзэл суртлаас үүдэлтэйгээр нэгнийгээ хөнөөсөн явдал нүдээ аниад өнгөрөх хэрэг биш юм. Энэ ч үүднээс сурталчилгаатай холбоотой хүний амь нас эрсдээд байгаа үе тухайн тойрогт ганц Б.Сайханбаяраар тогтохгүй бүх нэр дэвшигчдийг багаар нь эргүүлэн татах нь шударга ёс, хүнлэг байдалд нийцнэ. Хүний амь насны үнэтэй төрийн суудалд суух нь наанадаж хүн ёсонд хүнддэхээр, цаанадаж парламентын засаглалд хортон суух үзэгдэл юм даа. Төрийн эрхийг хүчээр булаан авах тохиолдолд л хүний амь үрэгддэг. Харин өнөөдөр энх тайван, парламент тогтолцоотой Монгол Улсад үүнийг хүлээн зөвшөөрч байдаг л юм гэж үзвэл буруу жишиг тогтож төр засгаа тогтворгүй болгоно. Мэтгэлцэж сонгуульд ялахын оронд мэс бариад ялсан нь төрд гарах болбол яана. Тэр үүднээс УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшсэн МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь эргүүлэн татъя.

Эрх баригч нам улс орны өнцөг булан бүрт сурталчилгаа явуулахдаа “Багаар нь сонгоё” гэж ард түмэнд тулгаж байгаа. Багаар нь сонгож болох юм бол бас багаар нь татан буулгаж ч болно гэсэн үг. Ямбыг нь олноороо хүртчихээд ялыг нь аль нэг нь, эсвэл хэн ч үүрэхгүй байх нь шударга бус. Гэтэл гурван жаахан хүүхэд, эхтэйгээ өнчирч үлдэж байхад тэр хэргийг өдөөсөн хүнийг цалинжуулж, улстөржүүлж, сэдэлжүүлж ажиллаж байсан нэр дэвшигч тодорхой хэмжээний хариуцлага хүлээмээр. Сонгуулийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаа төв байгууллага нь үүнийг зүгээр, хүний амь хохирсон нь нэр дэвшигчид хамаагүй гэж тайлбарлаж болохгүй. Б.Сайханбаяр ч тэр, хүний аминаас илүү нэр төр, албан тушаалд шунах хэрэг байна уу.

Ер нь үе үеийн сонгууль хуулиас гадуур, но-той, хүний эрүүл мэнд, амь насанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг явдал байж л ирсэн. Тэр бүрт тохирсон хариуцлага хүлээлгэж чаддаггүй, нэр дэвшигч нь, нам нь хаацайлж ирснээс болж өнөөдөр хүний аминд хүрч байна . Тиймээс ийм хариуцлагагүй улс төрийн намын нэр дэвшигчдийг багаар нь татан буулгаж, нийгэмд шударга ёсыг сахиулах нь зүйтэй гэж өрсөлдөгч намууд шаардаж байна.

Үе үеийн сонгуулийг хууль ёсны дагуу, ил тод, шударга, сонгогч иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, санал гээгдэхгүй, намууд үзэл баримтлалаараа цэврээр өрсөлдөж хийе гэж ярьж шаардаж, тогтолцоог нь бүрдүүлэх гэж улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулж ирсэн. Сонгогчийн боловсролыг дээшлүүлье гэж үргэлж ярьдаг. Нөгөө талд улс төрд явж буй, хүчин зүтгэж байгаа хүмүүсээ улс төрийн намууд хүмүүжүүлэх, төлөвшүүлэх шаардлагатай болж байна. Ингэж чадаагүйгээс хөдөө сумын төвд гэгээн цагаан өдрөөр “Чи манай намын хуралд суусангүй” гээд аминд нь хүрчихдэг балмад үйлдэл гарч байгаа юм шүү дээ. Энэ бол манай улс төрийн намуудын өөрсдийн төлөвшил, гишүүд дэмжигчдэдээ чиглэсэн соёл, ёс суртахууныг заахаас илүү “Манай нам, танай нам” гэсэн талцал, үзэн ядалтыг л бий болгож ирсний уршиг юм. Энэ эмгэнэлт явдал хөдөө суманд намаараа талцах нь хэрээс хэтэрчээ гэдгийг харуулав. Үүнээс үүдэн суманд нам байх хэрэг байна уу гэсэн асуулт гарч байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 17 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 7 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 19 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 24 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 41 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 49 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 10 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 1 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 5 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 15 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 24 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 38 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 46 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top