x

БНСУ-ын “Асан” эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төв хамтын ажиллагааны гэрээгээ үргэлжлүүлэхээр онлайн хурлыг өнөөдөр зохион байгууллаа. 

Хуралд УНТЭ-ийг төлөөлж Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Гэрэлтуяа нар, БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төвийг төлөөлж Олон улсын харилцааны хэлтсийн дарга Куан Ким, Олон улсын харилцааны ахлах менежер Кристина Хан, Олон улсын эмнэлгийн зохицуулагч Л.Пүрэвсүрэн нар тус тус оролцов.

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ, “Олон жилийн турш тууштай хамтран ажиллаж ирсэн бидний хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах технологийг нутагшуулсан. Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах хагалгааг 270 хүнд амжилттай хийгээд байна” гээд цаашид “Асан” Эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Хамтын ажиллагааны гэрээнд тусгаснаар БНСУ-д манай эмч мэргэжилтнүүд суралцахад байрлах байр, сургалтын төлбөр, хоолны зардлыг Асан эмнэлгээс бүрэн хариуцах юм. Мөн ажиллах чиглэлийн цар хүрээ, хамтран ажиллах салбаруудыг ярилцаж удахгүй гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Өнгөрсөн онд УНТЭ-ийн элэг болон нойр булчирхай шилжүүлэх, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ /ЭКМО/, дотоод шүүрэл, гастроэнтерологи, дүрс оношилгоо, дурангийн чиглэлийн нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн БНСУ-д суралцсан байна.

УНТЭ 2010 оноос хойш манай эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр сургах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор “Асан” Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж эхэлсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 9 цаг 20 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 11 цаг 9 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 11 цаг 21 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 11 цаг 26 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 12 цаг 43 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 12 цаг 51 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 12 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 14 цаг 3 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 14 цаг 7 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 14 цаг 17 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 14 цаг 26 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 14 цаг 40 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 14 цаг 48 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top