x

Үндэсний аюулгүй байдлаар тохуурхсан нь МАН даргын хамгийн том алдаа

УИХ-ын тавдугаар тойрог, Өвөрхангай аймгийн Сант суманд хүн амины хэрэг гарч, Сант сумын АН-ын дарга МАН-ын ухуулагчийн гарт алагдсанаас хойш тав хоног өнгөрөв. АН-ын зүгээс тухайн тойргийн сонгуулийн менежерт хариуцлага тооцож, нэр дэвшүүлсэн 9 гишүүнээ татахыг МАН-аас шаардсан боловч өнгөрсөн 5 хоногийн дотор ямар нэг хөдөлгөөн гарсангүй.

Хэрэг гарсны маргааш МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Ухуулагчийг авч ажиллуулсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага тооцож, нэр дэвшигчээс хасуулах шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штаб гаргалаа” хэмээн мэдэгдсэн. Атал хоёр хоногийн өмнө нэр дэвшигч нь “Би тэр ухуулагчийг танихгүй, хүн алах даалгавар өгөөгүй. АН намайг хилсдүүллээ. Тийм учраас сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэхээр шийдлээ” хэмээн мэдэгдсэнээр асуудал хаагдав. Учир нь СЕХ-ноос мэдээлснээр “тухайн нам, нэр дэвшигч өөрөө сурталчилгаагаа зогсоож, сонгуулийн штабаа татан буулгаснаар сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно. СЕХ нэр дэвшигчийг саналын хуудаснаас хасах боломжгүй” гэсэн байна.

Гэвч хаагдаагүй өөр нэг том асуудал байна. Тэр бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлаар тохуурхсан удаа дараагийн ухвар мөчид мэдэгдлүүд. ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь “Дэлхийн геополитик хурцадмал, хоёр хөрш дайнтай байгаа үед бид аль талд нь зогсох вэ гэдгээс Монгол Улс цаашид орших эсэх шийдэгдэнэ. Монгол Улс газрын зураг дээр байх эсэхийг шийдэхийн тулд МАН-ыг сонгох хэрэгтэй” гэж байна. Дуугүй байгаа хоёр нь далдуур дэмжиж байгаа гэсэн үг.

Энэ нь нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн, төвийг сахисан, нээлттэй гадаад бодлогоос ухарсан алхам юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар тогтоосон олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламент, улс төрийн олон ургальч байдлаас татгалзсан хэрэг. Цаашлаад, Монгол Улсын төрийн байгуулал, Үндсэн хуульт ёсыг үгүйсгэсэн үйл ажиллагаа. Яг үнэндээ энэ хүн өөрөө эдгээр зүйлсийн тухай юу мэддэг, гадарладаг эсэх нь ч хүртэл эргэлзээтэй.

Сануулахад, эрх баригч МАН сонгуулийн тогтолцооны тухай Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар батлуулаад ганцхан жил өнгөрч байна. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөөд зургаахан сар болж байна.

Үндсэн хуулийн 21-р зүйлд Монгол Улсын төрийн байгуулал буюу УИХ-ын тухай /III бүлэг/ бичихдээ:

УИХ нь нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна.

/2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн/

УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэхдээ МАН юу гэж  ярьсан бэ? Олон намын тогтолцоо бүхий нээлттэй парламентыг бий болгоно. Улс төрийн нэг хүчин дангаар ноёлох, дарангуйлал  тогтоохгүйн тулд гишүүдийн тоог нэмэгдүүлж, хувь тэнцүүлсэн /нам сонгодог/ системийг оруулж ирнэ гэсэн. Ингэж хэлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдээр дэмжүүлсэн. Тэгж хэлээд сонгуулийн тухай хуулиа баталсан.

Гэтэл өнөөдөр үүнийхээ яг эсрэг явж байна. Парламентын намуудыг нэмэгдүүлэх биш, одоо байгаа 65 гишүүнээ 126 болгох тухай л ярьж байна. МАН ганцаараа хууль тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих тухай ярьж байна. МАН-аас өөр намыг сонговол дайн болно шүү, Монгол Улс газрын зурагнаас арчигдана шүү гэж айлгаж, сүрдүүлж байна. Ардчилал бол АН-ын өмч биш юмаа, МАН илүү ардчилагдсан нам шүү гэж хошгоруулж байна. Бодоод үз дээ. МАН дээр МАН-ыг нэмэхээр, МАН-ын гишүүдийн тоог нэмэгдэхээр ардчилал тогтох уу? Хоёр дахин дарангуй, хоёр дахин харанхуй МАН л гарч ирнэ. Тийм учраас олон намын тогтолцоо гэж юм байдаг. Биднээс өмнө байсан зүйл.

Сүүлийн найман жилээ эргээд нэг хар. МАН дангаараа эрх бариад юуг, яаж ардчилсан бэ? Хүний эрх яаж дээрдэв? Өмчийн эрхийг яаж хамгаалав? Шүүх засаглалыг яаж дарангуйлав? Монгол Улсын гадаад нэр хүн, хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж унагав? Ардчиллын индекс, авилгын индексээр Монгол Улс дэлхийн олон улсаас араасаа хэдэд жагсав? 100-гаас хойшоо, дандаа арагшаа уралдсаар өнөөдрийг хүрлээ.

Гэтэл өнөөдөр дахиад “МАН-ыг сонгохгүй бол Монгол Улс газрын зурагнаас арчигдана шүү” гэж ярьж байна. Өчигдөр хэлснээ өнөөдөр мартдаг, өнөөдөр хэлснээ маргааш нь үгүйсгэдэг ийм намыг “улс төрийн тулхтай хүчин” гэж хэлж болох уу?

Өнгөрсөн 34 жилд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал юун дээр тогтож ирснийг эргээд нэг санаад үз. Муу ч сайн ч ардчилсан парламент, ардчилсан сонгууль, олон намын систем байлаа. Улс төрийн намууд нь бодлогоо дэвшүүлж, өрсөлдөж, бие биенээ үгүйсгэж, шүүмжилж ирсэн учраас, "Монгол бол ардчилсан улс. Үндсэн хуультай, парламентын засаглалтай орон" гэдэг итгэл үнэмшил дэлхийн хамтын нийгэмлэгт байсан учраас Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол хамгаалагдаж ирсэн. Нэг намын засаглалтай, нэг дарангуйлагчтай болчихвол илүү том дарангуйлагч нь манай дарангуйлагч нарыг худалдаж аваад Монгол улсыг колонио болгоно. Эсвэл манай дарангуйлагч нар өөрсдөө улсаа зарж идээд, колони болгоно. Одоо ч гэсэн ойрхон байна.

Төмөр зам бариагүйн бурууг өнөөдөр Х.Баттулга гэдэг ганц хүнд тохож байна. Орост худалдагдсан, улсаа зарсан л гэж байна. Гэтэл энэ хүн чинь ҮАБЗ-д байсан гурван гишүүний нэг нь л шүү дээ. Цаана нь ҮАБЗ-ийн хоёр гишүүн парламентын 65 суудалтайгаа байж байгаа шүү дээ. Тэгэхээр хүчний цөм нь хаана байна?

МАН эрх барьсан энэ 8 жилд Монгол Улс ядаж эрчим хүчнийхээ гачаалаас гарч чадсан уу? Шинээр барина гэсэн цахилгаан станцууд, УЦС-ууд хаана байна, хэн зогсоогоод байна? Цаана нь хэний эрх ашиг яваад байна? Францтай байгуулсан гэрээ, ураны төсөл яагаад зогсов, хэн зогсоов? Энэ Монгол Улсын эрх ашиг байсан гэж үү? Энэ бүхний ард ганцхан эзэн бий, МАН. Ганцхан эрх ашиг бий, МАН-ыг Ар Хиагтад анх байгуулж өгсөн “ах” нарынх нь, Оросын эрх ашиг. Хэн үүнд үйлчилж ирсэн бэ? Үе үеийн МАН-ын дарга нар. МАН сонгуульд яллаа гээд ард түмэн ялахгүй. МАН ч ялахгүй.

Тийм болохоор өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг өмнөө барьж, үндэсний аюултай байдлыг тулгаж байгаа нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хамгийн том эндүүрэл байлаа. Монгол Улс нэг намын, нэг дарангуйлагийн гарт орсноор аюулгүй байдал, тусаар тогтнолоо хамгаалахгүй. Олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламент, ардчилсан тогтолцоо, эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй, хариуцлагатай иргэд энэ улсын аюулгүй байдал, ирээдүй юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 32 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 22 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 34 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 39 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 56 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 4 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 25 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 16 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 20 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 30 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 39 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 53 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 1 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top