Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амиа алдаад гурав хоног өнгөрөв. Энэ гэмт хэргийг тус тойрогт МАН-аас нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ухуулагч үйлдсэнийг тогтоож, цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн тухай ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн.
Мөн МАН-ын Сонгуулийн төв штабаас Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс хасуулахаар шийдвэрлэж, сонгуулийн төв байгууллагад хүсэлт хүргүүлсэн гэх боловч өчигдөр СЕХ-ноос “Намын хүсэлтээр нэр дэвшигчийг саналын хуудаснаас хасах боломжгүй. Хэрвээ улс төрийн нам нэр дэвшигчдээ хариуцлага тооцохоор бол тухайн нэр дэвшигчийн сонгуулийн штабыг татан буулгаж, сурталчилгааг зогсоосноо албан ёсоор зарлах ёстой” гэдэг хариултыг өгсөн байна.
Мөн өчигдрийн байдлаар МАН-аас СЕХ-нд нэр дэвшигчийг саналын хуудаснаас хасуулах тухай албан ёсны хүсэлт ирээгүй болохыг залруулсан. Тэгэхээр нэгдүгээрт, МАН-ын зүгээс нэр дэвшигчдээ хариуцлага тооцсон тухай Д.Амарбаясгалан даргын мэдэгдэл иргэдийг тайвшруулахын тулд хэлсэн худал үг байсан бололтой.
Хоёрдугаарт, АН-ын дарга Л.Гантөмөр МАН-аас авсан энэ арга хэмжээг хангалтгүй гэж үзэж, болсон үйл явдлын төлөө МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө албан ёсоор уучлалт гуйх, УИХ-ын тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн бүх нэр дэвшигчдээ татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Хүн амины хэрэг гарсан шөнө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ын төв штаб дээр очиж, АН-ын даргатай биечлэн уулзсан, эмгэнэл илэрхийлсэн гэх боловч энэ тухайгаа иргэд, олон нийтэд хандаж нэг ч үг хэлээгүй байгаа юм.
Харин ч эсрэгээрээ МАН-ын гэрээт сайтууд болон нийгмийн сүлжээгээр амиа алдсан иргэн болон тэдний гэр бүлийг гутаан доромжилсон, “нөхрийнхөө үхлээр улс төр хийлээ” гэх мэт байж боломгүй, хүний ёсноос гажууд мэдээллийг тарааж эхэлсэн.
АН-ын дарга Л.Гантөмөр өчигдөр хийсэн мэдээлэлдээ Сант сумын АН-ын дарга намынхаа байранд, сонгуулийн штаб дотроо, журмын нөхдийнхөө нүдэн дээр гэрч нарын дэргэд амиа алдсан. Түүнийг МАН-ын намын нэр дэвшигчийн ухуулагч алсан. Энэ бол ахуйн шинжтэй гэмт хэрэг, аллага биш, улс төрийн сэдэл, шалтгаантай улс төрийн гэмт хэрэг гэдгийг мэдэгдэв. Энэ шалтгаанаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ иргэд, сонгогчдоос албан ёсоор уучлал гуйх, тухайн тойрогт нэр дэвшсэн намынхаа бүх нэр дэвшигчийг татах ёстой. Энэ нь сонгогчдоо хүндэлсэн, амиа алдсан иргэн, түүний гэр бүлийн өмнө хариуцлагаа хүлээсэн үйлдэл болно гэсэн юм.
Харамсалтай нь эрх баригч МАН-ын зүгээс АН-ын даргын энэ үйлдлийг “Нас барсан хүний нэрээр улс төр хийлээ, улс төрийн ашиг хонжоо хайлаа” гэх мэтээр гутаан доромжилсон мэдээллүүдээ үргэлжлүүлэн цацсаар байна. Үнэн хэрэгтээ МАН-ын даргын АН-ын төв штаб дээр очиж эмгэнэл илэрхийлсэн явдал нь ч нөхцөл байдлыг намжаах гэсэн хуурмаг үйлдэл байсан бололтой.
Хэрэвзээ АН энэ эмгэнэлт явдлаас улс төрийн хожоо хайсан бол, хэрвээ Л.Гантөмөрөөс өөр хүн байсан бол магадгүй намын гишүүдийг аваад “МАН-тай алалцъя” гээд талбай дээр гарах байсан биз. Зул биш, хүрз бариад очих байсан биз. Хэрвээ тэгвэл эндээс хэн хохирох вэ, иргэд л хохирно, дахиад хүний амь нас эрсдэнэ. Эрх баригч нам сурсан зангаараа цэрэг, цагдаагаа хөдөлгөнө. Дахиад нэг “7 сарын 1” болмооргүй байна аа, МАН дарга аа!
Харин ч Л.Гантөмөрийн хувьд харьцангуй тэвчээртэй хандаж, төрийн хүний жудаг, ноён нурууг харуулсан. Хүчирхийллээр биш, хүний амь нас, аюулгүй байдлыг эрсдэлд оруулалтгүйгээр, улс төрийн соёлоор асуудалд хандъя л гэж байна. Үүнд яг ямар гэм, зэм байна вэ?
Яг үнэндээ хүний амь насаар, аллага, хүчирхийллээр улс төр хийсэн, оноо авах гэж улайрсан нь хэн байсан билээ? МАН, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ л байсан. Эцэг нэгтэй ахтайгаа нийлээд иргэдийн тархийг өөрсдийнхөө угаадсаар дүүргэсэн. Чанга дэглэмтэй хорих ангиас хүн амины хүнд ноцтой гэмт хэрэгтэнг хулгайлж авчираад /ШШГЕГ-т тийм эрх байхгүй, хууль ч байхгүй учраас үүнийг хулгай гэнэ/ телезийн хойморт суулгасан. Хамсаатнуудыг нь суллаад бүтэн жил телевизийн шоу хийсэн. АН тэр бүхэнтэй нэг ч удаа хэрэлдээгүй. Бодсон бодлогоо, хийх ажлаа яриад л явсан.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хэргийн яллагдагчдыг шүүхийн шийдвэргүйгээр цагаатгаад Засгийн газрын хуралдаанаасаа мэдээлэл хийж байлаа шүү дээ, Х.Нямбаатар. “Хэргийг шинээр шалгаж эхэлсэн” гэж мэдэгдэл хийчихээд сарын дараа ажлаа өгөөд зугтсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад, хотын дарга болоод зайлсан. Зүгээр ТҮК-ийн хантааз өмсөөд, гудамжинд хэрүүл хийгээд явж байхдаа л зиндаа таарсан нөхөр байна лээ шт.
Ингэж улс төрийг хийдэггүй, шударга ёсыг тогтоодоггүй юмаа, Л.Оюун-Эрдэнэ ээ. Байтлаа бүр хараат бус шүүхээр гараа арчсан. Маргааш Хөгжлийн банкны шүүх хурал болно. УИХ-д нэр дэвшсэн хулгайч нарынхаа хэргийг дахиад цагаатгана, харж л байгаарай.
Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг сумын сургуулийн "гачкар", боловсролгүй алиалагч төрийн толгойд зайдлаагүй бол, иргэдийн тархийг өөрийнхөө угаадсаар дүүргээгүй бол, АН, МАН-аар нь алалцуулж, дайн байлдаанаар хөөрцөглөөгүй бол, МАН-аас дээгүүр хууль байхгүй шүү гэж ил тод харуулаагүй бол намын ухуулагч хүн алаад явж байх уу?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (2)