Улаанбаатар хот метротой болоход зөвлөх үйлчилгээ үзүүлэх II шатны сонгон шалгаруулалтад Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани бичиг баримтаа ирүүлсэн тухай мэдээлж байв.
Эдгээр дөрвөн компаниас БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd шалгарсан болохыг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр/2024.06.11/ зарлалаа. Тендерийн үнэлгээний хороо тус компанийг сонгожээ. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхэлнэ гэж тэрбээр мэдэгдэв.
Уг шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол тав хоногийн дараа гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх юм байна.
"Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлээд байсан юм.
Тус компани Ази, Африк, Латин Америкийн орнуудад метроны төсөл хэрэгжүүлжээ.