Ачааны болон суудлын автомашины импортын товч мэдээллийг Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас танилцууллаа.
Он гарсаар зургаадугаар сарын 10-ны байдлаар 52,392 ширхэг суудлын автомашин импортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Түүнчлэн энэ хугацаанд 12,484 ширхэг ачааны автомашин импортоор орж иржээ. Ингэснээр ачааны машины импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.3 хувиар өссөнийг мэдээлэв.