x

Путины саналаас Хятад яагаад татгалзав?

Сила Сибирь-2 төслийг хятадууд дэмжихгүй байгаа нь үнийн их багын тухай асуудал ер биш. Оросын хийг хямдруулж авснаар ийм том эдийн засагт гарах хожоо харьцуулахад тун өчүүхэн юм байгаа. Тэд огт хямдралын тухай маргалгүйгээр хий импортлох 30 жилийн гэрээ саяхан Катартай хийсэн. Памирыг давуулан төмөр зам татсанаар Туркмэнистанаас хангалттай хий нийлүүлэх бололцоотой боллоо. Оросууд үнийн талаарх шаардлага тавьсаныг нь зөвшөөрсөн ч хятадууд өөр нэг хүлээн авах бололцоогүй шаардлага нэмж олно. Угаасаа энэ хоолойгоор хий авахаас татгалзаж байгаа хэрэг. Энд үнэ хамаагүй. Энэ бол геополитикийн асуудал. Асуудал үнэ мөнгөнд биш, хоолой Монголоор дамжихад оршиж байгаа юм.

ПУТИНЫ САНАЛААС ХЯТАД ЯАГААД ТАТГАЛЗАВ?

Орос-Хятадын харилцааны нэг том үзүүлэлт нь Си, Путин нарын хувийн дотно хандлага юм. Бие биенээ “Эрхэм анд” гэж дуудацгаана. Тэр хоёр өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд дөч гаруй удаа биечлэн уулзжээ. Си өөр ямар ч орон руу Орост айлчилсан шиг олон удаа явж байгаагүй. Гэсэн ч энэ нөхөрсөг харилцаанд Путин үргэлж дүү нь, Си дандаа том ах байдаг нь нуухын аргагүй. Үнэндээ тэгш харилцаа гэж хэлэхэд эргэлзээтэй. “Бидний хамгийн дотно түнш Хятад улс таны удирдлагын дор улам ойртон нягтарч байгаад бид туйлын баяртай байна” гэж тэрээр хэлэх дуртай.

Путины Бээжин дэх сүүлчийн айлчлал нэлээд дуу шуугиантай боллоо. Тэрээр Оросын эзэн болсон 25 жилдээ дахин үнэмлэхүй царь болсноо энэ удаа баталгаажуулсны дараах анхны гадаад айлчлал нь. Үүнээ харуулахын тулд шинээр бий болгосон Засгийн газраа бүхлээр нь Бээжинд дагуулан иржээ. Үзүүлэнгээс гадна ахаасаа гуйх юм ихтэй хэрэг.

Оросыг эрчим хүчний их гүрэн болгох гэж дутин 20 жилийн турш чармайсан боловч Украинд халсанаар хамгийн том зах зээл Европыг алджээ. Одоо ганц найдвар нь хятад болсон. Орос нь Хятадтай харьцуулахад сул дорой байсан л даа, харин одоо өрнөдтэй холбоо тасарснаар Хятадаас бүрэн хамааралтай болжээ.. 

Калифорнийн профессор Миньсинь Пэй дүгнэхдээ: «Украин дахь дайн Орос, Хятадын аль алиных нь байдлыг муутгасан учир биенээ урьдахаасаа илүү чанга тэврэхээс өөр аргагүй болсон. Хятад, Оростой найрамдасны зардал нь ашиг тусаасаа давж байгаа ч Си Зиньпин Путиныг дэмжихээ зогсооход хараахан бэлэн биш байна. Хятадын шинэ стратеги бол Оросыг аль болох урт хугацаанд тоглоомдоо байлгах явдал юм. Орос сул дорой байх тусмаа Хятад улстай улам ойр наалдана. Хятад улс АНУ болон түүний холбоотнуудтай дангаараа тулгарах нь таатай зүйл биш учир үүнээс зайлсхийхийн тулд Си-д Путин хэрэгтэй. »

Путины айлчлалын гол зорилго нь ахаасаа гурван зүйл аминчлан гуйх ёстой байлаа. Нэгдүгээрт удахгүй Швейцарьт болох Украины талаарх олон улсын конференцид Хятад оролцохгүй байх. Энэ асуудал амархан шийдэгдэж, хятад тийш төлөөлөгчөө илгээхгүй гэж дор нь зарлав. Хоёрдугаарт, Хятадын банкууд Орост үйл ажиллагаа явуулах. Үүнийг Хятадууд “халуунаар” дэмжсэн боловч Оросын банкуудтай доллароор худалдаа хийхийг зөвшөөрсөнгүй. 

Хамгийн гол асуудал, Хятын зах зээлд Оросын байгалийн хийг нэмэлт хоолойгоор нийлүүлэх асуудал нь Путины Бээжинд айлчилсан гол зорилго байлаа. Үүнийг Си Жинпин урьдын адил зөвшөөрсөнгүй. Бээжин байгалийн хийг хямд, Оросын дотоодын зах зээлийн үнээр худалдаж авахыг хүсч байна. Түүнчлэн Хятадын тал 50 тэрбум шоо метр дамжуулах хоолойн жилийн хүчин чадлын багахан хэсгийг л худалдаж авахад бэлэн байна. Москва, энэ хоёр шаардлагыг зөвшөөрөөгүй боловч Орост байгалийн хий экспортлох өөр зам байхгүй тул Газпром Хятадын шаардлагыг аяндаа зөвшөөрөх ёстой гэж шинжээчид үзэж байна

.Ямалагийн ордоос татсан хийн хоолойг Монголоор дайруулан Хятадад гаргах төлөвлөгөө бүхий энэхүү “Сила Сибири-2” гэж нэрлэгдсэн аварга төслийн талаар Путин сүүлийн 3 жилд Си Жэнтпигээс гурав дахь удаагаа гуйж байгаа нь энэ. Эхний уулзалтуудад Си огт хариу хэлэхгүй байснаа энэ удаа Хятадын тал ийм хатуу нөхцөл урдаас нь тавьжээ.

СИЛА СИБИРИ

Якутын Чаянда хэмээх газарт 1983 онд асар том хийн орд олж нээжээ. 1997 онд Орос, Хятад хоёр мөн Эрхүү орчмын Ковыкта хэмээх хийн ордыг хамтарч ашиглах ойлголцолд гарын үсэг зурсан байна. Энэ ордыг Хятадтай хамтрах эрхийг Оросын Юкос компани авсан юм. Ковыкта ордоос хийн хоолойг Манжуур руу татах нь өртөг асар өндөр байсан тул үүнийг Монголоор дайруулж татвал өртөг хоёр дахин хямд гэх үндэслэлээр Юкос компаний эзэн Ходорковский Монголд ирж мөн ойлголцлолын санамж бичиг байгуулахаар болов. Гэвч тэрээр Оросын шинэ Ерөнхийлөгч Путинтай муудалцсан учир олон жилээр шоронд одсон ба Ковыкта ордыг ашиглах төлөвлөгөө тасалдсан юм.

2002 онд Ковыкта ордыг ашиглах зөвшөөрлийг Газпром компанийн мэдэлд өгөв. 2012 онд Ерөнхийлөгч Путинээс Якут-Хабаровск-Владивосток гэсэн маршрутыг баталж хий дамжуулах энэ хоолойд Сила Сибири (Сибирийн хүч) гэсэн нэр өгчээ. 2016 онд Хятадтай 400 тэрбум долларын багтаамжтай 30 жилийн контракт байгуулав. Шанхай хүртэд туулах төлөвлгөөтэй хий дамжуулах хоолойн Оросын нутаг дахь 4000 км хоолойг Хятад санхүүжүүлэхээс татгалзсан учир энэ ажил 2019 онд хил хүртэл баригдаж дуусчээ. 

2021 онд Сила Сибири хоолойгоор 4 тэрбум шоо метр хий Хятад руу гаргажээ. Энэ хоолой руу Эрхүүгийн Ковыкта ордын хийг нэмж өргөтгөхөөр төлөвлөж буй.

СИЛА СИБИРИ-2

Анх энэ төслийг “Алтай төсөл” гэж нэрлэж байсан. Баруун Сибириэс эх аваад Алтайн нурууг давуулан Шиньжаанаар дамжин Шанхай хүргэхээр төлөвлөгдөж байсан энэ төслийн урт нь 6 мянга 700 км, үүнээс Оросын нутгаар 2700 км туулах ёстой байж. Энэ төсөл Хятад-Оросын хооронд 15 жил яригдаад бүтэлгүй болж дууссан. 

2018 оны зургадугаар сард Путин Циндаод ШХАБ-ын хурлын үеэр Хятадын удирдлагатай уулзахдаа “Газрын тос болон байгалийн хийг Хятад руу татах хоолойг монгол түншүүд маань өөрийнхөө нутгаар дайруулах санал тавьжээ. Энэ сайхан санааг бид баяртайгаар дэмжиж байна. Ийм тохиолдолд юун түрүүн Техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах хэрэгтэй”. Энэ гэнэтийн санаачилгад Хятадын тал ямар хариу өгсөн нь тодорхойгүй. Магадгүй чимээгүй өнгөрсөн байх.

2020 оны хоёрдугаар сард Орос-Казахстаны хамтарсан хурлаар нэгэнт түгжигдсэн Алтай төслийг цааш хэрхэн аврах талаар ярилцжээ. Хоолойг Монголоор дайруулан татах монголчуудын өөрсдийнх нь санал гэж Путин Хятадуудад тайлбарласан төслийн нэрийг Сила Сибирь-2 гэж нэрлэхээр шийдэв. Ингээд 2021 оны арванхоёр дугаар сард Хятад, Оросын удирдагчид ярилцахдаа Сила Сибири-2 төслөөр оросууд Хятадад 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх тохиролцоонд хүрчээ. Хятад ийм их хэмжээний хий худалдан авахад бэлэн, гэхдээ хоолойг гурав дахь орноор дайруулах саналыг таашаасангүй. Үүнийг Европ руу чиглэсэн Оросын хийн хоолой Украин, Беларусиар дайрснаар өнөөдөр олон бэрхшээл учруулж байгаагаар тайлбарласан аж.

Баруун Сибириэс Монголоор дайрч Хятадын хил хүрэхээр төлөвлөгдсөн төсөл нь нийт 960 км байх ба жилдээ 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай гэнэ. 2021 оны дөрөвдүгээр сард Техник эдийн засгийн үндэслэлийг гаргасныг Путин Газпромын дарга Миллерт зөвшөөрөөд, “Хятад түнш нар маань шинэ хувилбарт татагдах байх” гэжээ. 2022 оны хоёрдугаар сард Газпромын захирал Алексей Миллер, Монголын шадар сайд Амарсайхан нар “Союз Восток” нэртэй хийн хоолойн ТЭЗҮ дуусгах протоколд гарын үсэг зурав. Монгол нутгаар дайрах хийн хоолойг 2024 онд дуусгахаар төлөвлөжээ. Оросууд юутай ч Монголоор дайрах байгууламжид яарч, ямар ч байсан геодиз, геологи, цаг уур, усны судалгаагаа юун түрүүн хийчихье гэж шийдсэн бололтой. Энэ нь Хятадыг шахамдуулан ятгахад хэрэгтэй гэж бодсон бололтой. Мөн Хятадыг ятгахад Монголын хувь нэмэр хэрэгтэй ч гэж бодож буй.

Мэдээж энэ саналд Монголын төр маш баяртай байгаа. Оросын хувьд 3 сая хүн амтай Монгол бол зах зээл биш нь хэнд ч ойлгомжтой. Харин Сила Сибирь-2 төсөл дөнгөж санаачлагдаж эхэлж байхад монголчууд маш баяртайгаар Газпромтой харилцан ойлголцлолын бичигт гарын үсэг зурсан билээ. Тун удалгүй Европын холбооны зүгээс анхааруулга ирж гэрээнд гарын үсэг зурсан шадар сайдыг Европын орнууудад албаны болон ажлын айлчлал хийхийг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэв.

Нийтдээ Монголын нутгаар 962.9 километр үргэлжлэх хоолойгоор дамжуулах хийн хэмжээ жилд 50 тэрбум шоо метр. Барилгын ажилд ОХУ-д үйлдвэрлэсэн ган хоолойг ашиглахаар төлөвлөсөн. Мөн 5 компрессорын станц, ашиглалтын дэд бүтцийн объектууд баригдана. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол улсын төсөв газрын түрээсийн төлбөр, татвар төлөх гэх мэтчилэн эдийн засгийн үр өгөөжтэй гэж гэрээнд тусгажээ. Газпромын зүгээс нэг тэрбум долларын тухай аман яриа гарсанд Монголын удирдлага ихэд олзуурхан хэдэн жил хүүрнэлдэж байгаа боловч ийм мөнгөн дүн гэрээний хаана ч тусгагдаагүй байна. Харин гэрээнд хоолойг дагуулан км өргөн хамгаалалтын зурвас татна гэснийг олон нийт нэлээд сэжиглэнгүй харж байна. Зурвасаар Монгол улс байтугай засаг захиргааны нэгжүүд хүртэл дундуураа хуваагдана, энэ бол хамгаалах нэрийдлээр орос цэрэг чөлөөтэй нэвтрэх зурвас болно гэх мэтчилэн шүүмж хэлж байна. Оросын Монгол дахь Элчин сайд Монголын телевизээр ярихдаа Хийн хоолойг хамгаалах ажлыг оросын цэрэг дангаар хариуцана гэсэн нь олон түмний дунд бас нэг шүүмж үүсгэлээ.

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 16 цаг 57 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 18 цаг 46 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 18 цаг 58 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 3 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 20 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 28 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 20 цаг 49 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 21 цаг 40 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 21 цаг 44 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 21 цаг 54 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 3 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 17 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 25 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top