x

МАН Оросын коммунист намыг Монголд дахин импортолж байна

Победят коммунисты-Победит народ...

Энэ бол 2021 оны Оросын Төрийн думын сонгуульд Оросын коммунист намын дэвшүүлсэн уриа. Коммунистууд ялбал ард түмэн ялна...

Мэдээж коммунистууд ялж чадаагүй л дээ. Думын 450 гишүүний тал хувь буюу 225-ыг нь жагсаалтаар сонгоход Коммунист нам есхөн суудал авсан. Товчхондоо оросууд хүртэл коммунизм руугаа буцах бодолгүй байна аа л гэсэн үг.

Гэтэл манай МАН /МАХН/ монголчуудыг өнгөрсөн зуун руу нь, коммунист дэглэм рүүгээ чирэх санаагаа ил тодоор хэрэгжүүлж эхэллээ. Санаа нь бол эртнээс л дээ, сачий нь хүрэх үү, үгүй юу л гэхээс. Бизнес эрхлэгчид, үндэсний хөрөнгөтнүүд, үйлдвэрлэгчидээ тонож дээрэмдэж, орон шоронгоор айлгаж ичээж, үйл ажиллагааг нь хориглож, зогсоож, өмчийг нийгэмчилж байгаа, иргэдээ айдас хүйдсээр удирдах гэсэн МАН-ын бодлого чинь угаасаа коммунист өнгөлзлөг мөн л дөө. Харин үүнийгээ арай ч ингэж ил шулуун зарлана гэж бодсонгүй.

Энэ удаагийн сонгуульд эрх баригч намын дэвшүүлсэн уриа нь “Ард түмэн ялна”... Гурван жилийн өмнө сонгуульд ялагдсан Оросын коммунист намын уриаг өнөөдөр МАН ярьж яваа чинь өнгөрсөн зууны хориод онд Оросын коммунист намын Ар Хиагтад байгуулж өгсөн энэ нам одоог хүртэл "ах" нарынхаа савраас гарч чадаагүй байна аа л гэсэн үг. Дөнгөж саяхан, УИХ-ын ээлжит сонгуулийн яг өмнө Путины "хам хэрэгтэн" (Украины дайныг хэлж байна), “Европын сүүлчийн дарангуйлагч” гэгдсэн (Беларусийн анхны бөгөөд зургаан удаагийн Ерөнхийлөгч/) Лукашенког Монголд урьж, төрийн айлчлал хийлгэсэн явдал ч гэсэн.

Ингэхэд ард түмэн ялахын тулд цаана нь ялагдах ёстой хэн нэгэн байх ёстой биз дээ, логикоор бодоход. Тэгвэл ард түмэн хэнийг ялах ёстой вэ? Ардын намыг уу, Ардчилсан намыг уу? Эсвэл бүр өнгөрсөн зууны эхээр Орост гарсан шиг пролетарийн хувьсгалыг давтаж, хөрөнгө чинээтэй нийгмийн элит хэсэг, баялаг бүтээгч нараа заазлах, өмч хөрөнгийг нь хураах бодлого уу? МАН лав өөртэйгээ дайтаагүй нь тодорхой.

Харин ардчилсан үзэлтэй, хүний эрх, хувийн өмч, хуулийн засаглалын тухай ярьсан хүн болгонтой дайтаж байна. Мэдээллийн дайн хийж байна. Энэ бол улс үндэстнээ хагаралдуулсан, талцуулсан, хүчийг нь сулруулсан, харь орны өгөөш болгож хаяж өгсөн адгийн муухай үйлдэл. Иргэнээ хамгаалдаг ардчилсан төр ийм байдаггүй.

МАН өнгөрсөн 34 жилийн турш худлаа ярьсан. Сүүлийн 8 жил бүр их худлаа ярьсан. Хувийн өмчийг, хүний эрхийг хамгаална, хуулийн засаглалыг бэхжүүлнэ гэж ярих тоолондоо яг эсрэгээр нь хийсэн. Хууль, шүүхийг уландаа гишгэсэн, иргэдээ ингэж өмч хөрөнгө, үзэл бодлоор нь талцуулсан. Одоо бүр ил цагаандаа гарлаа. Орост хүртэл шахагдаж эхэлсэн коммунист намыг Монголд дахин байгуулах гэж байна. Байгуулах байтугай байсаар, оршсоор ирсэн юм байна. Алим модноосоо хол унадаггүй гэдэг шүү дээ.

Жишээ нь, МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ яг мөн үү, биш үү? гээд асуувал бидний хэн маань ч баттай хэлж чадахгүй. Үнэн гэвэл сонгуулийн өмнө, энэ хаваржин МАН-аас явуулсан, одоо ч үргэлжилж байгаа улс төрийн хар пиар бол “Херо” Баатар буюу Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгтэй ах удирдаж, дүү нь гол дүрд тоглосон орос технологи гэдгийг бүгд л мэднэ.  Ингэхэд бид өөрсдийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гээд байна уу, эсвэл Оросын төрийн тавиулууд, "эрх хүлээн авагч" нарыг сонгох гээд байна уу гэдгээ дахиад нэг бодох ёстой болж дээ. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    монгол оросыг түшиж л амьдрана өөр гарц байхгүй!
    2024 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    оросын нөлөөнд орвол баярлана оростой байхад бид аж үйлдвэртэй ёс суртхуунтай хөгжил дэвшилтэй байсан юм шүү
    2024 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 20 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 9 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 21 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 26 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 43 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 51 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 12 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 3 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 7 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 17 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 26 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 40 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 48 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top