x

Дайн хийсэн Орос, дайныг дэмжсэн Хятад

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд саяхан Оросын Холбооны улсын ерөнхийлөгч В.Путины энэ оны 5-р сард Хятад улсад хийсэн айлчлал болон орчин үед дайны байдал үүссэн нөхцөлд энэ хоёр улс ямар байдалтай байгаа тухай мэдээлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хятадад айлчлахдаа хятадын удирдагч Ши Жиньпинд хандаж гурван хүсэлт тавьжээ.Үүнд: 1.Хятадын банкуудыг Орост нэвтрүүлж, юанийг гүйлгээнд оруулах, 2.Украинд дайн хийж байгаа Орос улсад дэмжлэг үзүүлэх , 3. “Сибирийн хүч 2” хийн хоолойн гэрээг дэмжүүлэх гэсэн гурван хүсэлтэйгээр Бээжинг зорьжээ.

Путин Бээжинд айлчилж мэдэгдэл хийхдээ АНУ болон Өрнөдийг муучилж, Орос улс дэлхийд энх тайвны тогтвортой байдлыг баримтлагч мэтээр сурталдсан байна. Хятад улс Орос улс Украинд дайн хийж байгааг анхнаас нь дэмжсэн бөгөөд Путин Бээжинд байхдаа “Орос Хятадын найрамдалт харилцаанд ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд хоёр орны харилцаа бусад улсад заналхийлээгүй. Манай хоёр орны харилцаа аль нэг улсын эсрэг чиглээгүй, манай хамтын ажиллагаа бол олон улсын байдлыг тогтворжуулах зорилготой. Бид хамтдаа шударга ёс, ардчиллыг хамгаалах болно” хэмээн мэдэгджээ. Гэвч энэ мэдэгдэл бодит байдалтай огт нийцэхгүй байгаа юм. Орос Хятад хоёр бол дарангуйллын системтэй орон юм. Энэ хоёр улс олон улсын хууль эрх зүй, дүрмийг байнга зөрчиж хөрш улсуудынхаа нутаг дэвсгэрт өнгөлзөж байдаг улсууд юм.

Орос улс бол түрэмгийлэгч орон

Орос улс 2022 оны хоёрдугаар сардУкраин улсад довтолсон нь НҮБ-ын дүрэмийг ноцтой зөрчсөн явдал болсон хэмээн НҮБ-ын Ерөнхий нармйн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдсэн. НҮБ-ын дүрэм бол НҮБ-ын үндсэн баримт бичиг бөгөөд НҮБ-ын гишүүн бүх улсууд уг дүрмийг биелүүлэх үүрэгтэй.НҮБ-ын Дүрмийн 2-р зүйлд “Нэг улс нөгөө улсдаа хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр айлган сүрдүүлэхийг хориглоно. Улс бүхэн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн хараат бус байхыг хүндэтгэнэ” хэмээн заасан.

Харин Орос улс Украинд довтолсныгоо “Украины дорнод нутагт орос үндэстэн “геноцид”-д өртсөн” хэмээн худал үгээр булзааруулахыг оролдсоор өдий хүрчээ. Олон улсын Шүүх энэ мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдсэн ажээ. Олон улсын Шүүх 2022 оны гуравдугаар сард Орос улсыг Украин дахь дайнаа нэн даруй зогсоохыг уриалсан. Орос улс 2014 онд Украины Крымийг булаан авсан болон 2022 оны 9-р сард Украины 4 мужийн нутаг дэвсгэрийг түрэмгийлсэн нь олон улсын эрх зүйг ноцтой зөрчсөн хэмээн үзсэн.

Олон улсын Эрүүгийн Шүүхдайн хийж цэргийн хүнд гэмт хэрэг үйлдсэн тул Путиныг баривчлах шийдвэр гаргасан. Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн асуудал эрхлсэн зөвлөх Мария Беловад украины хүүхдүүдийг Орос улсад албадан нүүлгэсэн гэмт хэрэг үйлдсэн тул баривчлах шийдвэр гаргажээ. 

Оросын цэргийн үйл ажиллагаанаас болж сүүлийн хоёр жилд Укранид 2000 хүүхэд алагдаж шархадсан байна. Нэг өдөрт дунджаар 3 хүүхэд алагдаж шархдаж байв. Одоогоор Украинд 30 000 энгийн иргэд алагдаж шархаджээ. Украины зэвсэгт хүчиний130 000цэрэг алагдаж шархаджээ. Украины 10 сая иргэн орон гэргүй болж, 15 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардагджээ.

Оросын түүхийг авч үзвэл Орос, Зөвлөлт улс сүүлийн 400 жилийн турш Турк, Швед,Финлянд, Герман, Японтой байлдаж, дундад азийн орнууд, төв азийн Монгол, Балтийн орчмын улсууд, Польш,Унгар, Чех, Румын, Болгар, Зүүн Герман зэрэг улсуудыг түрэмгийлж байлаа.

Путин саяхан сонгуульд өрсөлдөгчгүйгээр ялж Орос орныг 2030 он хүртэл хаанчлах эрхтэй боллоо.Тэр одоо Орос орныг жаахан өөрчлөх маягийн зүйл хийх хэрэгтэй болсон. Авилгалд идэгдсэн батлан хамгаалах яамны зарим удирдлагыг солив. Батлан хамгаалах яамны сайд Шойгугийн оронд Ерөнхий сайдын орлогч Андрей Белоусовыг томилов. Учир нь батлан хамгаалах салбарт зориулж маш их мөнгө хэрэгтэй болсон, зориулсан маш их мөнгийг хулгайд алдахгүйн тулд эдийн засагч Белоусовыг томилжээ. 

Орос улс дайнд зарцуулж байгаа зардал нь улам их өссөн тул хүн амын татвараа сүүлийн хорин жилд байгаагүйгээр их нэмжээ. Иргэд нь сард 200 000 хүртэл рублийн орлоготой бол 15 хувийн татвар, түүнээс дээш орлоготой бол 18 хувийн татвар авдаг болов. Компаниудын татвар 20 хувь байсныг нь нэмж 25 хувь болгов. Орос улсын төсвийн 15 хувь нь дайнд зарцуулдаг байсан бол одоо 40.0 хувийг зарцуулдаг болжээ. Путин дайнд дайчилсан цэргүүдээ тогтоож байхын тулд хөдөөнөөс цэрэгт татагдсан залуусын цалинг сард 200 000 рубль болтол нь нэмсэн. Орост жирийн ажилчин сард 60 000 рублийн цалинтай байдаг. 

Путин дайныг удаан хугацаагаар үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа тул эдийн засгийг тогтвортой байлгах хэрэг тулгарав. “Украин дахь нацистуудыг устгая” гэсэн уриа одоо ямар ч утгагүй болжээ. “Орос эх оронд аюул тулгарлаа, эх орноо хамгаалъя” гэдэг уриа нь бас л явуургүй болчихлоо. Тэр бээр шоронд байсан олон гэмт хэрэгтнийг суллаж дайнд явуулсан боловч тэдгээр гэмт хэрэгтнүүд эрх чөлөөтэй болмогц хүн алж, хүүхэн хүчиндэж, дээрэм тонуул хийгээд байв. “Путин дайныг өдөөж ард түмнээ мөхөөж байна. Путин 25 жилийн турш биднийг удирдлаа. Түүний ажил сайхан бүтэж байна. Харин ард түмний аж байдал улам муудаж байна” хэмээн оросын сэхээтнүүд ярьж байна.

Путинийн нэр хүнд гадаадад маш их унав. Одоо Орос орныг дэмждэг орон бол Беларусь, Хойд Солонгос, Иран гурав л байна. Сүүлийн үед Путин Афганистаны талибанчуудыг ихэд дэмжиж дотно холбоо тогтоож байна. Орос улс ганц хүний дарангуйлын орон болжээ. Орос улс түрэмгийлэгч орон болжээ.

Хятад улс бол түрэмгийлэгч улсыг дэмжигч орон

Хятад улс эдүгээ Орос улс олон улсын хуулийг зөрчиж дайн хийж байгааг үл харгалзан “Хятад улс Орос улсын аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшил, улсын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүтэн байдлыг дэмжинэ” хэмээн мэдэгджээ. 2024 оны 5-р сарын 16-ны өдөр Хятад улс АНУ-ыг “Орос улсын Хятадтай хийх худалдааг багасгах гэсэн, Украинд цэргийн тусламж үзүүлж байгаа” хэмээн буруутгаж зэмлэжээ.

АНУ бол оросын арми Украины Киев хотыг эзлэхээс нь хамгаалж Украинд санхүүгийн тусламж үзүүлж байхад Хятад улс харин түрэмгийлэгч Орос улсад тусламж үзүүлж байв. Хятад улс Оросын Украинд хийсэн дайныг дэмжиж тусалсан нь НҮБ-ын 41-р зүйлийг зөрчсөн явдал байлаа. Энэхүү 41-р зүйлд “Түрэмгийлэлийн дайн ,цэргийн мөргөлдөөн хийж байгаа оронд тусламж үзүүлэхийг хориглоно” хэмээн заасан. Гэтэл Хятад улс түрэмгий дайн хийж байгаа Орос улсад зэвсгийн эд ангийг нийлүүлж энэхүү олон улсын хуулийг зөрчиж байна. 

Хятад улс өрнөдийн Орост хийсэн эдийн засгийн хоригийг хүчгүй болгоход нь нөлөөлж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “ Хятад улс Орост зэвсэг нийлүүлээгүй ч гэсэн зэвсэг хийх техникийн эд ангийг нийлүүлдэг, Украины эсрэг дайтахыг нь дэмждэг” хэмээн мэдэгдэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл “Хятадын дэмжлэг нь Орос улсад алсын тусгалын пуужин, их буу, нисгэгчгүй нисэх онгоц, байлдааны талбарын хөдөлгөөнийг хянах чадвар зэрэг армийн бүрэлдэхүүн хэсгийг сэргээхэд тусалж байна. Бид Оросыг дэмжихэд системтэй оролцсон Хятадын компаниудад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудыг сайтар судалсан” хэмээн мэдэгджээ.

Хятад улс Орост орчин үеийн зэвсгийн эд ангийг улам ихээр нийлүүлсээр байна. 2023 онд Хятад улс Оросын танк, нисэх онгоц, пуужин үйлдвэрлэхэд хэрэглэдэгбичил электроникийн 90.0 хувь,алсын тусгалтай пуужин үйлдвэрлэх зориулалттай суурь машины 70.0 хувийг Орост нийлүүлжээ.

Хятад улс НҮБ дээр Оросын түрэмгийллийн дайнг дэмжсэн санал гаргаж бүх талаар Оросыг дэмжиж байдаг. Хятад улс НҮБ-ын олон улсын далайг эзэмших гэрээ дүрмийг байнга зөрчиж байдаг. Хорьдугаар зууны дунд үед шинээр байгуулагдсан БНХАУ тавиад онуудад Түвд, Зүүн Туркестан буюу Уйгур , Өвөр Монголыг эзлэн түрэмгийлж байлаа. Эдүгээ Хятад улс Тайванийг бүсэлсэн байдалтай байгаа бөгөөд хэзээ ч довтолж болзошгүй байна.

Саяхан Хятад улс энэ оны 6-р сарын 15-нд болох Украиний асуудлаар Швейцарт хийх олон улсын бага хуралд оролцохоосоо татгалзлаа. Дэлхийн 120 орон энэ хуралд оролцохоо илэрхийлээд байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский үүнтэй холбогдуулж “ Орос улс Швейцарт хийх олон улсын хурлыг тасалдуулах талаар бүхнийг хийж байна. Орос улс өнөөдөр дэлхий даяар олон улсад анхааруулж хүнс, тариалангийн бүтээгдэхүүн, химиийн бүтээгдэхүүнээр таслах, эрчим хүчийг таслахаар айлгаж заналхийлж байна. Эрчим хүчний үнээ нэмнэ хэмээн сүрдүүлж байна. Орос улс ийнхүү дэлхийн улсуудад төрөл бүрийн дарамт учруулж байна” хэмээн мэдэгдлээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд СергейЛавровШвейцарт болох энхийн бага хуралд оролцохгүй байхыг Монгол, Япон, Хятад, Төв Африк зэрэг улс орнуудад уриалжээ.

Хятад улс бол Оросоос хямд мод, нефть, байгалийн хий, нүүрс зэрэг түүхий эдийг авдаг бөгөөд Орос улсыг өөрийн нэг ёсны түүхий эдийн бааз болгосон улс. Хятадын олон иргэд Оросын алс дорнодод ажиллаж тэнд газар түрээслэж тариа ногоо тарьж сибирийн ой модыг хятад руу зөөж байна. Хятад улс Орост аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, машин техник, электрон бүтээгдэхүүн их хэмжээгээр гаргаж байна.

Саяхан болсон Орос Хятадын дээд хэмжээний уулзалт дээр Хятад улс Орос улсын тавьсан “Монголоор дайруулж “Сибирийн хүч-2” төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх саналд Хятад улс огт хариу өгөөгүй байна. “Сибирийн хүч 2" хийн хоолой нь ОХУ-ын Ямало-Ненецкийн автономит тойргоос эхлээд Монгол улсын нутгаар дайруулж Хятадын Өвөр Монгол хүрэх нийтдээ 2600 км урт хоолой тавих төсөл юм. Монгол Улсыг дайран өнгөрөх хийн хоолойг 2030 онд ашиглалтад орно гэж анх төлөвлөжээ. Тус хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай болох юм байна.

Хятад бол Орос улстай эдийн засаг, цэргийн салбар зэрэг олон салбарт хамтран ажиллаж бүхий л талаар Орос улсыг дэмжиж байна. Хятад улс Орос улсын Украинд хийж байгаа дайныг дэмжиж байгаа нь дэлхий нийтийн дургүйцлыг хүргэж байгаа юм.

Д.Сүхбаатар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    оросын үзэн ядагч хүний нийтлэл байна үнэн юм нэг ч алга!
    2024 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 41 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 30 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 42 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 47 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 21 цаг 4 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 12 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 33 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 24 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 28 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 38 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 47 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 1 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 9 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top