x

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээс хассан нь нэг нам, нэр дэвшигчийн асуудал биш шүү!

УИХ-ын энэ удаагийн сонгууль тун чиг хатуухан эхэлж байна. Эрх баригчдад ээлтэй, иргэд сонгогчдод халтай сонгууль болох нь тодорхой болов. Өнгөрөгч баасан гаригт СЕХ шийдвэр гаргаж МҮАН, Ногоон намын “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшсэн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээс хасчээ. Ингэхдээ нэр дэвшигчийн талаар ЦЕГ-аас гаргаж өгсөн лавлагаа буюу “авилга албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн” гэдэг тодорхойлолт, Сонгуулийн тухай хуулийн 29.9 “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох” заалтыг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, хуульд байхгүй үндэслэлээр нэр дэвшигчээс хасчээ.

Тодруулахад, Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 23.5 буюу “албан тушаалдаа хайнга хандах” гэдэг зүйл ангиар ял шийтгэсэн. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 23-р бүлэг “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т багтдаг. Харин Сонгуулийн хуулийн 29.9-д заасан “авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн” гэдэгт Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргүүд багтдаг. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль өгөх, авах, улсын нөөц, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт.

Гэтэл цагдаагийн байгууллага ямар шалтгаанаар Н.Номтойбаярыг “авилга, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн” гэж гүтгэснийг таах аргагүй юм. Учир нь тус байгууллага МАН-аас явуулсан, Сонгуулийн хуулийн 29.9-д заасан дээрх тодорхойлолтод Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтыг баримтлах вэ? гэдэг асуулгад албан бичгээр хариу өгөхдөө “Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан авилгын гэмт хэргүүд багтана” гэдэг хариулт өгсөн байна.  Харин “Үндэсний эвсэл” болон Н.Номтойбаярын асуудал дээр Эрүүгийн хуулийн огт өөр зүйл заалтыг хамаатуулсан нь санаандгүй алдаа биш байх. Үүнийг тайлбарлаж болох ганц зүйл нь эрх баригч МАН өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд юу ч хийхээс буцахгүйд хүрчээ гэдэг ганцхан дүгнэлт. Тэгээд ч энэ анхных нь биш.

2020 оны сонгуулийн өмнө яг ийм зүйл болж байлаа. Тодруулбал, 2018 онд М.Энхболдыг МАН-ын бага хурлын шийдвэрээр УИХ-ын даргаас чөлөөлөх болоход “Энэ чинь Үндсэн хууль зөрчсөн асуудал шүү, МАН төрийн дээр, хуулийн дээр, бүр Үндсэн хуулийн дээр гарлаа” гэж хэлснийхээ төлөө намаасаа хөөгдсөн /нийт зургаан хүн хөөгдсөн/ Н.Номтойбаяр 2020 оны сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн хойно Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон.

Тухайн үед МАН-ын хуульч Ү.Амарбатаас гадна УИХ-ын олон гишүүн эл явдлыг эсэргүүцэж, “Иргэдийн сонгох эрхэнд халдлаа, Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчлөө” хэмээн мэдэгдэл хийж байв. Тэдний нэг УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ  удаагийн сонгуульд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 20 гаруй хүн нэр дэвшсэн. Шүүх шударга ёсны зарчмаа зөрчлөө, бүрэн эрх нь хүчин төгөлдөр байгаа УИХ-ын гишүүн, нэр дэвшигчийг барьж хорилоо” хэмээн буруутгаж байв. Тухайн үеийн парламентын 50 хувь нь буюу 30 гаруй гишүүн ЖДҮХС-гаас 1-10 тэрбум төгрөгийн зээл авсан, тэднээс 20-ийг нь прокурорын байгууллага яллагдагчаар татчихсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д хүсэлтээ ирүүлчихсэн, УИХ түүнийг нь хүлээж авахгүй гэдийж байсан цаг. Нэгэнт гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй учраас хэргийг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн зогсож, “шүүхийн шийдвэрээр гэм буруу нь тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр бүгд нэр дэвшээд, сонгуульдаа ялаад, хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ж.Эрдэнэбат хүртэл шоронгоос нэр дэвшээд сонгуульд ялж байлаа.

Ганцхан хүнийг шүүхээр оруулсан нь Н.Номтойбаяр. 2020 оны сонгуулийн дараа түүнд "нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, 5,5 жил хорих" ял оногдуулсан. Ингэхдээ ХЭДС-гаас сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 8 иргэн, 20 ААН-ид 3,9 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт салбарын сайдыг нь хамаатуулсан байдаг юм. УДШ хэргийг 2021 оны нэгдүгээр сард хянаж үзээд “уг хэргийг Н.Номтойбаяр зохион байгуулсан нь тогтоогдохгүй байна” гэж хэмээн дүгнэж, анхан болон давах шатны шүүхээс оногдуулсан ялыг хүчингүй болгож, “Орон нутаг, нийслэлийн онцгой хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан” гэдэг үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих ял оногдуулсан. Өмнө хэлсэнчлэн энэ зүйл анги нь Эрүүгийн хуульд заасан “Авилгын гэмт хэрэг”-т хамаардаггүй. Цагдаагийн байгууллага үүнийг албаар л биш бол андуурах ямар ч боломжгүй юм.

Зүгээр харьцуулаад үзээрэй л дээ. Н.Номтойбаярын гарын үсгээр олгосон гэж байгаа зээлийн хэмжээ 3,9 тэрбум төгрөг, зээл хүртсэн нь 28 иргэн, ААН. Нэг зээлдэгчид оногдож байгаа нь 130 орчим сая төгрөг. Харин манай гишүүд бол тэрбумаар нь хуссан даа. 2020 оны сонгуулийн өмнө болсон дээрх баривчилгааны үеэр сонгуульд оролцож байсан улс төрийн намууд, түүн дотор МАН өөрөө шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл хийж байсан бол өнөөдөр Н.Номтойбаяр дээр дуугарах нэг ч хүн алга. Хулгайчид хүчээ нэгтгэхээр юунд хүрдэгийн бас нэг тод жишээ юм даа.

Тиймээс энэ асуудал дээр УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн бүх намууд нүдээ хурцлах, байр сууриа нэгтгэх шаардлага зүй есоор үүсээд байна. Энэ бол нэг нам, эвсэл, нэг нэр дэвшигчийн асуудал биш. Нийт сонгогчийн эрх ашигтай холбоотой асуудал. Сонгуулийг хуулийн дагуу цэвэр, өрсөлдөөний шударга зарчмаар явуулахтай холбоотой асуудал. Ийм зүйл дээр манай сөрөг намууд "Нэг ч гэсэн өрсөлдөгч замаас зайллаа" гэж харвал жинхэнээсээ "нүд рүүгээ хуруугаа хийсэн" хэрэг болно. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад ингэж цагаандаа гарч, хуулийг уландаа гишгэж байгаа эрх баригч хүчин үлдсэн хугацаанд юу хийж болохыг төсөөлөх гээд үз дээ.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нутгийн сайн мэдэх иргэд (127.0.0.1)
    Шүүхээс ял сонсчихоод бүхнийг мөнгөөр шийднэ гэж үү.Энэ тэнэг нөхрийг үтэр түргэн холдуулья. Гүнбалай,Эрдэнэ,Номтой.согтуу Пүүжээ,хужаа Адьяасүрэг,2 нүүрт босоо Гамбаа мэтийг дээрээ гаргачихаад юу бодож сужх юм.Сонгогчид нэг үeэ бодоход нүд нь нээгдэж хашир суусан.Ялангуяа тойрог солигчид маш аюултай нөхөд.
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 18 цаг 6 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 55 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 20 цаг 7 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 20 цаг 12 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 21 цаг 29 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 37 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 58 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 49 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 53 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 23 цаг 3 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 23 цаг 12 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 26 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 34 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top