x

Голомт банк “Gold Forum-2024” арга хэмжээний хандивыг “Зүрх мартахгүй” төсөлд гардууллаа

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсэд хөрөнгө оруулах олон санаачилгыг гарган хэрэгжүүлдгийн нэг нь “Зүрх мартахгүй” төсөл юм. Банкны зүгээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд, багачуудыг эх орондоо, үнэ төлбөргүй эмчлэх зорилготой уг төслийг анх эхэлсэн цагаас буюу 2020 оноос хойш дэмжин ажиллаж буй. Бид төсөлд нэгдсэн цагаасаа зүрхний ховор оноштой хүүхдүүдийг мэс засалд орж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар энэ хугацаанд нийт 390 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ. 

Голомт банк 2018 оноос хойш уул, уурхайн салбарын манлайлагчдад зориулсан “Gold Forum” арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд арга хэмжээний үеэр сайн үйлсийн ажил, хандивын үйл ажиллагааг өрнүүлж, цугларсан мөнгийг хүүхэд, багачуудын ирээдүйд зориулан сайн үйлсийн аянд хандивладаг уламжлал тогтоод 2 дахь жилтэйгээ золгож байна. Харин энэ жилийн хандивыг “Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөлд зориулахаар болсон билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийг тохиолдуулан Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд,“Уулс Ноён ХХК”-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга болон бусад холбогдох төлөөллүүд хамтран хандивыг төслийн багийнханд албан ёсоор гардуулан өгч, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх үнэ цэнтэй үйлсэд хөрөнгө орууллаа. 

“Уулс Ноён ХХК”-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга: Өнгөрсөн жилээс эхлэн “Зүрх мартахгүй” төсөлд хандив оруулахаар гэр бүлийнхээ хүнтэй ярьж байсан. чин сэтгэлээсээ зорьж, өгч буй энэ хандиваар хүүхэд, багачуудад амьдрал бэлэглэж чадна гэж бодохоор баяртай байна. 

Мөн Голомт банк өөрийн санаачлан зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаа бүрдээ “Зүрх мартахгүй” төслийг сурталчлахаас гадна SocialPay аппликэйшнээр дамжуулан төсөлд нэгдэж, сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулах боломжийг нийт харилцагчдадаа нээлттэй болгосон билээ.

Голомт банкны хамт олон цаашид ч “Зүрх мартахгүй” төслийг үргэлжлүүлэн дэмжиж, илүү олон хүүхэд, багачуудын ирээдүйд гэрэл гэгээ бэлэглэх үйлсэд манлайлан ажиллах болно. 

Зүрх мартахгүй төслийн талаар: “Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөл нь Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг болон амьжиргааны түвшин доогуур өрхийн зүрхний төрөлхийн  гажигтай бяцхан хүүхдүүдэд туслах зорилготой. Анх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед “Зүрх мартахгүй” төсөл хүмүүнлэгийн тусламжаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл төслийн багийнхан нийт 75,068 км замыг туулан, Монгол, Тува, Киргиз, Афганистан улсын нийт 31,322 хүүхэд, том хүнийг үзлэгт хамруулан, 1,139 бяцхан хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 8 цаг 43 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 10 цаг 32 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 10 цаг 44 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 10 цаг 49 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 12 цаг 6 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 12 цаг 14 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 12 цаг 35 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 13 цаг 26 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 13 цаг 30 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 13 цаг 40 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 13 цаг 49 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 14 цаг 3 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 14 цаг 11 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top