x

"Амьтны хүрээлэн" дэх АРДЧИЛСАН НАМ

“Ардчилсан нам ёстой ил тод сайхан үздэг” гэдэг бахархал маягийн юм нь арчаагүйтэл болж хувирахын даваан дээр байна даа. Ер нь хувирсан. Зүгээр хараахан онгойлгож хараагүй л байна.

Улстөрийн намуудын үйл ажиллагааны нэг шугам зөвхөн сонгуульд л бэлдэж байх ёстой гэвэл Ардчилсан намын ах нараас ганцхан Женко л “бэлтгэлээ тасалсангүй”. Бусад нь зүгээр заваараа заалаар нэг шагайж “оролцоогоо хангачихаад” л яваад байсан гэж мэдрэгддэг. Тэгж тэгсээр торгон агшинд хамгийн ажилсаг тэр ахын мийнжүүлсэн талбайд нэр дэвшүүлэх хурал нь боллоо. Зарим нь сайхан гарынхаа чилээг гаргав. Гэлээ гээд “үхсэн буурын толгой” байна даа, ардын нам нь бас бэргээд байгаа болтой сонгууль угтсан элдэв юм хийж л харагдана. 

Ардын нам ч яах вэ, нүүрээ угаагаад, өмдөө индүүдээд өмсцөн, бүх даалгавраа давуулан биелүүлж хийгээд ирцэн хүүхэд шиг л байна. Сонгогчдыг багш гэвэл тэд “багшаа даалгавраа шалгуулая” гэж бусдыгаа матаж сууна. Гэтэл Ардчилсан нам цүнхээ хайгаад ч олоогүй, нэг дэвтэр дээр бүх хичээлээ тал талаас нь бичцэн, өрөөсөн гуталтай, бүх хуруу нь цэнхэр, амаа ч угаагаагүй, тэгээд 2-р цаг дээр арай гэж цухуйгаад “орох уу багшаа” гэж байгаа хүүхэд. Энд мөнгө, эрх мэдлийн ялгаа ямар ч хамаагүй. Зүгээр байж байгаа царай нь л тэр. Охид хэнийг нь сонгохоор байна? Чоорт боллоо гэдэг чинь энэ шүү дээ.

Гэхдээ Ардын намд бэргэх шалтгаан юу билээ. Намын дарга, Засгийн тэргүүн нь агаарын тулаандаа хэтэрхий анхаарал тавьсан. Авилга, хулгай гэсээр байгаа л сонгуулийн барианд орж ирлээ. Уг нь тэр сонсгол эднүүс чинь манайдаа цоо шинэ юм л даа. Даанч маниус “за сонсгол үзэв үү? Юу гэнэ?” гэхээс хэтрэхгүй. Үзсэн зарим нь ч “күэ мөн хүүрий нь тараажээ...?” гэж толгой сэгсрээ л болчихоод байгаа юм. Одоо тэгээд бүгдээрээ мартцан. Зүй нь иргэд өөрснөө хэргийн учир яг олдов уу? Цаад эзэн нь хэн байв? Сэжигтнүүдийг байцааж барив уу? Шүүх хурал мурал нь яав? Шорон моронд нь хийв үү? Хэзээ хийхнэв? гээд цаашаа сонирхож байх ёстой. Гэхдээ ард түмэнд хэн нь ч хамаагүй авгай нөхөр хоёрын салсан нийлсэн нь л хамаатай болохоос биш өөрснийх нь мөнгийг хулгайч шаасан эсэх нь хамаагүй юм чинь дээ. Зүгээр хулгайг нь зогсооцон чинь улсын төсөв нэмэгдээд, ДНБ өсдөг нтр. Тэгсэн ч бидэнд хамаагүй ээ ккк.

Эргээд яриандаа ороход, Оюун-Эрдэнэ агаарын тулаандаа хэт анхаарч, газрын юмсаа цалгардуулсан тал бий. Улаанбаатар улам “таргалж” түгжрэл, утаа гэсэн суурь өвчнөөсөө халиад жижиг сажиг үлд, үү их гарлаа. Ядаж тэнгэр нь хаяж үер нь салсангүй. Өнөөдөр баахан зам тавьж, хогоо шүүрдэж байна. Дарханы зам зовж зовж одоо л нэг болов. Хөдөөгүүр малчдаа учиргүй тойглон довтолгож явна. Яахав эцсийн дүндээ “хийлээ” л дээ. Хийгээд долоо хононгуут энэ угаасаа ийм байсан юм шиг бодогдоод эхэлдэг юм чинь сонгуулийн үүргээ бол гүйцэтгэчихнэ. Амлалт нэхсэн газар нь “энэ байна” гээд үзүүлчих юмаа амжуулж байна гэсэн үг шүү дээ. Гү одоо хийнэ гэсэн болохоос ямар цаг заасан биш дээ. Яг хэрэлдвэл ийм л юм хэлнэ. Гэхдээ зургадугаар саржингаа орох бороог бол үнэхээр яаж ч чадахгүй. Нэг дусал бороо нэг санал татна гэвэл дуус кк.

Ардчилсан нам энэ хооронд нүүрээ угааж амжих уу? Баярцогт алга болчихлоо гэсэн цуу явж байна. Гэхдээ нээрээ алга болчихлоо. Жагсаалт, тойргийнх нь нэрс хаана бнаа? Үзсэн хүн байна уу? Бүү мэд. Ямарта ч Ерөнхийлөгч гэдэг алба улстөрийн оргил биш нэг “буудал” л болж хувирсан. Х.Баттулга хойд бүсэд унах юм бол (унахгүй байх л даа) намар орон нутагт нэр дэвших юм уу хаашайн. Тэмүүжин гоё л доо, гэхдээ жагсаалтын 9 дээр л биш болдоггүй нигууртай зэвүүн орж ирлээ. Долоод биш. Наймд биш. Нэг тийм торгон ккк.

Намуудын нэрс аль аль нь хугацаандаа гарсан л даа. Гэхдээ сүүлийн өдөр МАН тэр л цаасаа ахиад өгөх бол АН ямар цаас өгч халаах бол? Эхэнд хэлсэнчлэн Ардчилсан намын сайхан ил хусалцдаг нь байгалийн шалгарал шиг бахархам, харууштай явдал байсан бол одоо амьтны хүрээлэнгийн торон дотор ил хусалцаж байгаа эр эм хоёр амьтан шиг хүүхдээсээ нуумаар явдал болжээ. Арай бас эхэнд гарсан шиг ажилсаг ахын зорилго юм биш байгаа ч гэж бодох шиг мдкү мдкү.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 18 цаг 4 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 54 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 20 цаг 6 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 20 цаг 11 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 21 цаг 28 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 36 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 57 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 48 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 52 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 23 цаг 2 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 23 цаг 11 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 25 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 33 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top