x

Бэнжамин Франклин

Америк долларын зуутын дэвсгэр дээр хөрөг нь байдаг хүн гэвэл бүгд төрхийг нь санах ч дэндүү болхи танилцуулга биз ээ. АНУ гүрнийг үндэслэгчдийн нэг Бэнжамин Франклин хүн болж төлөвшсөн хийгээд аугаа эрдэмтэн, дипломатч, зохион бүтээгч, улстөрчийн хувьд үзэл санаа болон улс төрийн итгэл үнэмшил нь хэрхэн бүрэлдсэнийг сонирхол татам өгүүлсэн гайхалтай намтар монголоор хэвлэгдлээ.

Энэ түүхэн сүлжээсийг өөрөө бичсэн намтар, өөрийнх нь зохиол бүтээл, хувийн тэмдэглэл, Франклины захидал болоод тухайн цагийн олон гэрчийн дурсамж дээр үндэслэн нэхжээ.

Номын зохиогч нь алдартай намтар бичээч Волтэр Айзексон. Айзексоны туурвисан Стив Жобс, Альберт Эйнштейн, Хэнри Киссинжэр зэрэг америк улстөрчдийн намтарууд нь олон улсын бэстсэллэр болсон. Суутнуудын намтар, Америкийн түүх, уран зохиолын түүх сонирхогч хүн бүхний заавал нээж үзэх ёстой номын нэг.

Олоон жилийн тэртээ Филадэльфид хөл тавьсан нэрэлхүү атлаа шазруун хөвүүний амьдралд хөлөө олсон, гагц хөлөө олоод зогсохгүй Америкийн түүхэнд, улмаар хүний түүхнээ үлдээсэн тод мөрийг эндээс олж харна. Бэнжамин бол тал бүрийн авьяастай, хүндлэхээс аргагүй хүн төдийгүй бүтээлч, эрүүл саруулаар сэтгэдэг уйгагүй хөдөлмөрч хүн. Түүний намтраас уншигч бүр өөрт таалагдах, сэтгэлд нь хоногших тийм үйл явдлыг заавал олно.

Бэнжамин Франклиныг АНУ-ын ерөнхийлөгч байсан гэж бодох нь элбэг. АНУ-ын 14 дэх ерөнхийлөгч Франклин Пирс, 32 дахь ерөнхийлөгч Франклин Дэлано Рузвэльт хоёртой ижил овогтой нь ч зарим талаар нөлөөлдөг биз. Зуутын дэвсгэр дээр хөрөг нь байдаг болохоор тийм хүндэтгэл гагцхүү ерөнхийлөгчид ногддог гэж үздэгтэй ч холбоотой болов уу.

Бэнжамин Франклин савладаг сандал зохион бүтээсэн патент эзэмшигч нь, Алтантын далайн Гольфстримын урсгалыг тодорхойлоход идэвхийлэн зүтгэсэн. Аянга зайлуулагч бүтээж, хол-ойрын харааны шилийг нэг раманд хосоор нь суулгах санааг сэдсэн, бага оврын хэмнэлттэй зуух бодож олсон, цахилгаан хөдөлгүүрийн санааг урагш ахиулсан, ирээдүйд хүн төрөлхтөнд гүн хөлдөөлт их найдвар төрүүлнэ гэдгийг урьдчилж хэлсэн ийм л хүн.

Бэнжамин Франклины амьдралдаа олж авсан туршлагаараа зохиосон олон мэргэн цэцэн үгийн аль нэгийг нь ихэнх нь хүн сонссон байдаг:

  • Энэ амьдралд үхэл, татвар хоёр л үнэн.
  • Хүүхнүүдийн сул талыг мэдье гэвэл найзад нь магт
  • Ирээдүйн бүх хүслээ биелүүлэхээс анхны хүслээ даран унтраах нь хялбар.
  • Бээлийтэй муур хулгана барьж чаддаггүй.
    Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин заримтай нь л илэн далангүй бай.
  • Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.
  • Залхуурал, зэв хоёр адилхан, төмөр эдлэл эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй      болдог.
  • Аливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү.
  • Бурууг зөвтгөж чаддаг хүн өөр юм чаддаг байх нь ховор.
  • Эзэн хүний нүд хоёр гараас ч ихийг бүтээдэг.
  • Бүх философич сургаал айлдахдаа ухаалаг ч гэлээ ааш авир нь мунхаг байдаг.
  • Нэг нүүх түймэрт гурав өртөхтэйг адилхан
  • Олдгоосоо бага мөнгө зарцуулах нь ид шидээс илүү... гэх мэт.

Фэнжамин Франклины өөрөө бичсэн намтар, бусад намтрыг нь уншсан байлаа ч Волтэр Айзексоны бичсэн бүтээл урьд өмнө дэлгэгдээгүй хувь хүнийх нь хачин, хачирхмаар түүхийг дэлгэсэн. Хүн төрөлхтөнд гайхалтай өв үлдээсэн Бэнжамин яагаад эхнэрээсээ нүүр буруулсан, Нью-Жэрси мужийн амбан захирагч болсон хүүтэйгээ юунаас тангараг тасарсан зэргийг тодорхой бичсэн. Хүн бүхэнтэй найзархуу Бэнжамин сэтгэлдээ юу тээж явсныг хэн ч мэдээгүй боловч баримт фактаар тэр бүхнийг илрүүлэхийг зорьсонд энэ номын үнэ цэн орших ажээ. Мэдээж Америкийг бүтээгчийн намтарт Америкийн тухай өгүүлэх нь гарцаагүй. Энэ утгаараа хоёр түүхийг хамтад уншина.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 50 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 51 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 56 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 21 цаг 13 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 21 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 42 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 33 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 37 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 47 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 56 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 10 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 18 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top