x

Шинэ хоршоо: Өнөөдрийн зээл, маргаашийн өр!

Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай тогтоол баталжээ. “Шинэ хоршоо” хэмээх эргэлзээтэй нэртэй энэ хөтөлбөрийн ард 5 их наяд төгрөгийн зээлийг улсын төсвөөс гадуур баруун солгойгүй тараах санаачилга нуугдаж байлаа. Таван их наяд төгрөг… Та бидний толгойд ч багтахгүй их мөнгө “Шинэ хоршоо” гэдэг мөнгөний машин руу гулсан орж байна. Жилийн 6 нэгж хувийн хүүгээс давсан төлбөрийг Монгол Улсын Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлнэ гэж эрх баригч намынхан сурталдаж явна. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг нь нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэ.

МЯНГАТУУДЫН ЧУУЛГАН

Манай УИХ-ын гишүүд үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгөөс гадна мал ахуй арвинтай улс. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээр бол 260 адуутай. Б.Бат-Эрдэнэ аварга 3000 толгой, П.Анужин 1500 толгой, Ц.Анандбазар 1300 толгой малтай гээд мянгат малчин улс төрчдийн цуваа уртаас урт үргэлжилнэ. Хоёр тэрбум шахам төгрөгийн үнэлгээтэй малтай улс төрч бол гайхах зүйл ердөө ч биш.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн мал сүргийн нийт үнэлгээ өөрийнх нь мэдүүлснээр 200 гаруй сая төгрөг болдог нь мянгатуудын дэргэд бараг л туслах малчин дайны юм даа.

Тийм ээ, УИХ бол мянгат малчдын чуулган. Мянгатуудаар бялхсан эрх баригч намынхан сонгуулийн босгон дээр малчин түмнээ уйлан хайлан бодсон нэгэн шийдвэр гаргаснаа хоолой чичрүүлэн, нулимс цийлэгнүүлэн сурталчилж байна.

Арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгох 5 их наяд төгрөгийн зээлийн тухай үдэш болгон телевизийн дэлгэцээр сурталчилж, ЗГХЭГ-ийн дарга аймаг аймагт нисэх онгоц хөлөглөн очиж малчдыг “Зээл ав!” хэмээн ятгаж байна. Малчин түмнээ бодсон малчин гишүүдийн нэгэн санаачилга нь УИХ-ын сонгуулийн босгон дээрх “Шинэ хоршоо” хөтөлбөр. Завсаргүй найман жил засаглаж, хоёр ч сонгууль дараалан биелээгүй амлалтдаа бүдэрсэн Ардын намын мянгатууд ахиад юу санаачлаад орхив оо? Эрх баригчдыг элдэв юм санаачлах болгонд эгэл ард цочдог болсон нь энэ цагийн араншин юм даа.

ЗУД БОЛОХОД … ЗООЛДОГ

Ганцхан өвлийн зуданд Монгол улсын нийт мал сүргийн 10 гаруй хувь хорогдоод байна. 4 816 өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаж, 509 өрх 100 хувь малгүй болжээ. Сүүлийн 70 жилд 13 удаагийн зуд болж, нийтдээ 45 сая гаруй толгой мал хорогдсон гэдэг статистик тоон үзүүлэлт ч бий. “Зуд болоход нохой зоолдог” гэж хатуухан монгол үг байдаг. Харин өнөө цагт энэ үгийг “Зуд болоход улс төрчид таргалдаг” гэж орчуулж болохоор болжээ.

“Хоршчих, тэгээд 200 хүртэл сая төгрөгийн зээл ав” гэж байгаа улс төрч мянгатуудын урин дуудсан үгний ард уран нарийн мэх нуугдаж байгаа юм.

Нэгдүгээрт, энэ бол “мянгат” улс төрчдийн мөнгө угаах бас нэгэн боломж. Хавь ойрын хамаг санг цөлмөж, Хөгжлийн банкийг хөмөрч хаясан мянгатуудын хувьд энэ бол дараагийн найр наадам болно. Хоёрдугаарт, энэ их мөнгийг хэнд өгөх, хаашаа хуваарилах вэ гэдэг нутаг нуга, ахан дүүс, тойрог тойргийн гавшгайчдын уралдаан болох нь мэдээж. Гуравдугаарт, өгөх нь гэдийж, авах нь бөхийх үед авилга хахуулийн асар том систем ядарсан малчдын хэрэгцээ, санаачилга дээр амилан босч ирнэ. Хаана төрийн оролцоотой шийдвэр, их мөнгө байна, тэнд авилга үүсэх нь жам. “Шинэ хоршоо” үүнийг тойрохгүй.

ЭНЭ БОЛ ХАЙР БИШ…

Хамгийн хачирхалтай нь энэ их зээлийн баталгааг Монголбанк гаргаж байна. Мэдээж, энэ бол Төв банкны хуулиар хориотой заалт. Монголбанк бол Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд санхүүжүүлэх ёстой субъект. Засгийн газар, Монголбанкны мөнгө гэж байхгүй. Татвар төлөгч та бидний мөнгөөр 5 их наяд төгрөг ийнхүү гарын салаагаар урсах гэж байгаа хэрэг. Малчдын зээлийн хүүгийн зөрүүг татвар төлөгч бид яагаад төлөх ёстой юм гэж бусад нь бухимдаж байна. Талцуулан хагалдаг нь энэ намын, эрх баригчдын засаглах үндсэн арга нь байсан, байгаа ч юм байна.

Ард ба тайж гэж ангилан ялгадаг байсан бол манай үед малчид ба хотынхон гэж хагаралдуулж байгаа харалган ч гэх үү, зальжин ч гэх үү хорт бодлого “Шинэ хоршоо”-ны санхүүжилтийн ард нуугдаж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд олгох зээл бол хэн нэгэнд зүгээр тарааж байгаа мөнгө, ямар нэг тусламж огт биш гэж Засгийн газар өөрөө хэлж байна. Энэ бол тусламж биш ээ, ЗЭЭЛ юм аа гэж. Шинээр зээл авахыг уриалан шахаж байгаа ч угаасаа өнөөдөр 150 мянган малчин банкны зээлтэй. Зээлээ төлөхгүй бол өр болно. Өрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөө хураалгаж үгүйрнэ. Өөрөө эс төлөвч үр хүүхэд тань төлж байж л цайрах өр.

Өгсөн бол авдаг нь банкны зарчим. Өгөхдөө барьцаатай олгоно, авахдаа хүүтэй буцаана. Журам нь ийм, жам нь тийм. Алтан нарыг алгаар хааж болдоггүйтэй адил ямар ч гоё үгээр халхлаад энэ бол өнөөдрийн зээл, маргаашийн өр.

Байгалийн зуданд барагдаагүй үлдсэнийг нь  Ардын нам арчих бодлого албан ёсоор ийнхүү эхэллээ. Хожим хотоо харлуулж, байгаа бүхнээ банкинд хураалгасан мянга мянган малчин үр удмаараа тэднийг ерөөхгүй, хараах болно. Өгсөн л бол авч салдаг нь зээлийн үнэн. “Тэглэх юм гэнэ лээ” гэдэг тэнүүлч үгэнд хууртах хэрэгггүй. Өнөөдрийн зээл бол маргаашийн өр гэдэг нь маргашгүй билээ.

С.Биндэр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 15 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 4 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 16 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 21 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 38 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 46 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 7 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 21 цаг 58 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 2 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 12 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 21 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 35 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 43 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top