Сүхбаатарын талбайд маргааш "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих-2024" өдөрлөг болно. Энэ үеэр иргэд Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.
Тодруулбал, даатгалын шинэчилсэн тогтоол, даатгал төлөх сувгууд, даатгалаараа авч болох тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо шинжилгээ зөвлөх зэрэг 20 гаруй үйлчилгээг цогцоор үзүүлэх юм.