x

Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо

Ойрын өдрүүдэд үнэн, худал нь мэдэгдэхгүй нэгэн судалгааны дүн телевизийн мэдээ болгоноор шахуу гарлаа. Тэр нь “Гадаадад амьдарч байгаа монголчуудын арван хүн тутмын найм нь эх орондоо эргэж ирэх хүсэлгүй байна” гэсэн судалгаа. Томоохон сайтууд, зарим хэвлэлүүд хүртэл мэдээлэв. Үүнтэй зэрэгцээд “Хэзээ, хаанаас, хэнээс ийм судалгаа авчихав, худлаа юм биш үү” гэсэн яриа нийгэмд байх шиг. Тэгвэл энэ судалгаанд Монголоос явсан иргэд яагаад эргэж ирэхгүй байх шалтгаануудыг нь тоочсон байна лээ. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын тулгамдсан асуудлууд нэрлэгджээ. Ер нь Улаанбаатарын асуудал гэдэг бол Монгол Улсын асуудал гэсэн үг. Нийт 3.5 сая хүн амын тал нь энэ хотдоо төвлөрсөн шүү дээ. Бусад нь тал, тал тийшээ тарсан малчид л байгаа байх.

Гадны улсуудыг зорьсон монгол иргэдийн хувьд Улаанбаатарын утаа, түгжрэл, стресстэй нийгэм, амьдрах орчин муу, хүүхдэд ээлгүй орон зэрэг шалтгаануудаас болж эх орондоо ирэх сонирхолгүй байгаа гэж хариулжээ. Бас авдаг цалин гэж нэг муу шүлс шиг юм байдаг нь нөлөөлдөг гэж. Монголчууд ийм хэцүү орчин, нөхцөлд амьдарч байгаа нь яалт ч үгүй үнэн. Гэр хороолол нь салхиныхаа аман дээр замбараагүй тэлчихсэн. Хөрс, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Өвөлжин хот даяараа сайжруулсан түлшний утаагаар амьсгалж, бөөн бөөнөөрөө хордож үхэцгээж байна. Зундаа гадаа гарахын эцэсгүй өмхий самхай ханхалсан жорлон дунд амьдарч байна. Гэр хорооллоо орон сууцжуулдаггүй л юм бол энэ бүх зовлон хэзээ ч арилахгүй. Дээрээс нь замын түгжрэл нэмэгдэнэ. Өдөрт ганц ажил амжуулбал их юм. Жилээс жилд нийслэл хотын автомашины тоо нэмэгдэхийн хэрээр зам нь улам хумигддаг.

Хотын төв рүүгээ л шамбааралдаад чихцэлдээд байна уу гэхээс гадагш нь задалдаггүй. Ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрсөн байхад Улаанбаатар бахь байдгаараа л байна. Дахиад нэг Улаанбаатар хотыг байгуулчих хангалттай хугацаанд огт тэлсэнгүй. Ганц тэлсэн газар нь Яармаг л байх шив дээ. Тэндээ бас хэцүү. Замаа шийдээгүй. Анх Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдарна гэж тооцоолж Туул голыг гаталдаг дөрөвхөн гүүр барьсан байдаг. Маршалын гүүр,Зайсангийн гүүр, тэгээд доошоо Туулын гүүр, Гурвалжингийн гүүр нь өнөөг хүртэл яг хэвээрээ. Одоо нийслэл хот 1.5 сая хүн амтай болчихоод байхад гүүр, гарц нь нэмэгдэхгүй болохоор чинь Яармагтаа гацаатай байх нь аргагүй шүү дээ. Зүй нь Туул гол, төмөр зам хоёрыг арваад гүүрээр гарч байж хотын түгжрэл гайгүй болно.

Манай улсын хамгийн том сэтгэл зовоосон асуудал бол яах аргагүй хүүхдийн амьдрах орчин. Энэ үнэхээр сэтгэл шимшрүүлэм асуудал. Дөнгөж эхээс төрөнгүүтээ л утаан дотор байхаар чинь яаж эрүүл өсч торних юм бэ. Сүүлийн дөрвөн жилд хүүхдийн хорт хавдрын өвчлөл хоёр дахин нэмэгдсэн гэх статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргачихсан байна лээ. Үртэй хүн бүхэн айдаст автаж байна. Ядаж байхад эмнэлгүүд нь хүүхдүүдээр битүү дүүрчихсэн. Эмнэлэгт хэвтвэл шууд шалан дээр гудас хаясан болоод эмчлүүлэхээс өөр сонголтгүй. Сургуульд орлоо гэхэд хүрэлцээ муутай. Эцэг, эхчүүд хүүхдээ хотын нэг захаас нөгөө зах хүртэл зөөнө. Гэрийн ойролцоо байгаа сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэдэг. Одоо нийслэлд 50-иад сургууль гурван ээлжээр хичээллэж байна гэж салбарын сайд нь хоёр хоногийн өмнө ярьж байсан.

Сургууль, эмнэлэг барья гэхээр газар олддоггүй. Бүгд олигархиудын, газрын ченжүүдийн гарт орчихсон. Улаанбаатарт сургууль хомс болохоор нэг ангид 60 хүүхэд бужигнахгүй гээд яах вэ дээ. Тэдэнд ердөө ганцхан багш өдөржин хоолойгоо сөөтөл хичээл заадаг. Харин гадаадад 20 хүүхдэд хоёр багш оногдож байх жишээтэй. Цаашлаад Монголд хүүхдийн хүчирхийлэл замаа алдсан. Томчууд хүүхдийн эрхийн талаар ямар ч ойлголтгүй. Эрх мэдэлтнүүд нь хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг дээрэмддэг. Яагаад гэвэл хүүхдүүд эсэргүүцэж, дуугарч чадахгүй болохоор ийм муухай дээрэнгүй хандлагатай. Одоо орон сууцны ч бай, гэр хороололд ч бай хүүхдүүд наадах олигтойхон тоглоомын талбай байна уу. Хичээлдээ явахаар гэрээсээ гарсан хүүхдүүд гарцан дээр машинд дайруулж амиа алдах нь энгийн үзэгдэл болчихсон. Монголд хүүхэд эрүүл, аюулгүй өсөх орчин үнэндээ алга. Хүүхдэдээ ээлгүй орноос хүмүүс зугтахгүй гээд яах юм бэ.

Сүүлийн үед улсуудын дунд сэмхэн яригддаг бас нэг асуудал байна. “Монгол Улс маань Оросыг дагасан орон болчих вий дээ” гэх битүүхэн айдас. Хэрэв тэгэх юм бол бид Буриад, Тувагийн хувь заяаг давтах юм биш байгаа гэж эмээх юм билээ.

Яг үнэндээ манай эрх баригчдын “айлгүйтэл” хүмүүст ийм бодол төрүүлдэг. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй “айлгүйтэл” нэг бодлын их зөв яваад байгаа юм шиг. Нөгөө бодлын “Яана аа, Оросыг дагах вий дээ” гэж айхаар. Иймэрхүү шалтгаанууд монголчуудыг эх орондоо амьдрах аргагүй болгож байна. Нэгэнт гадагшаа гарсан л бол тэр хүн яаж ч бодсон юу гэж эргэж ирэх билээ. Ингээд бодохоор манай үе, үеийн төрд гарсан улсууд ерөөсөө улс эх орноо өөд нь татсангүй. Бид хөгжилд хүрдэггүй юм аа гэхэд одоогоосоо дээр амьдрах өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, боломж бололцоо байлаа. Даанч улсын дээр суусан хэдхэн хүн хагартлаа баяжиж, ард түмнийг улнаас дээш гаргасангүй. Ийм байхад монголчууд дүрвэлгүй яахав дээ. Дүрвэж чадсан нэг нь ийм тамд эргээд ирэх үү дээ.

Манай ард түмэн утга уран зохиол, урлаг соёл, дуу хуур гээд бүх юман дээр “Монгол шиг сайхан орон энэ орчлонд байхгүй” гэж уянгалдаг. “Эргэж Монголдоо төрөөрэй”, “Бурхан гуйсан ч миний газар шорооноос бүү өг” гээд л жигтэйхэн омогшуулаад байдаг даа. Өнөөдрийн энэ амьдарч байгаа орчноо харахад тэр бүгд шал худлаа байгаа биз. Зүгээр л хийсвэр хийрхэл. Харин хүн бодит амьдралаа л дагадаг. Бодит амьдрал нь мэдээж гадаад ертөнц жаргалтай сэтгэл амар үр хүүхдээ өсгөж амьдардаг болохоор л тэр шүү дээ.

Жишээлбэл, Австралид ажилладаг монголчууд өглөө эрт ажилдаа гараад 16 цаг гэхэд аль хэдийнэ ажлаа дуусгачихаад далайн эрэг дээр юмуу цэцэрлэгт хүрээлэнд хөлөө жийгээд жаргаад сууж байна. Ажлын цаг нь эрт дуусчихна. Өдрийн цалин нь нэг сая шахуу төгрөг.

Бараг энд бүтэн сар зовж, зовж олдог мөнгийг тэнд өдөрт нь авч байна шүү дээ. Тийм байхад тэр сайхан оронд 16 цагаас хойш мах шараад идэж байхгүй гээд өөр яах юм бэ. Стрессгүй, цэвэрхэн, нам гүмхэн ийм сайхан газраас хүн уйдах уу. Хүн бодит амьдралаа дагадаг гэж бодохоор хилийн чандад амьдарч байгаа монголчууд буцаж ирэх хүсэлгүй байна гэдэг судалгаа үнэн байх өө. Галзуу тусчихаагүй л бол ийм амьдралтай газар хэн ирэх вэ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    өөрсдөө л энэ хулгайч, луйварчдыг зайлуулж эх орноо цэвэрлэж авахгүй бол хэн ч бидний эх орныг цэвэрлэж өгөхгүй нь тодорхой шүү дээ тиймээс эх орноосоо дүрвэх биш улс орноо цэвэрлэж хөгжүүлцгээе!
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 16 цаг 57 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 18 цаг 47 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 18 цаг 59 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 4 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 21 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 29 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 20 цаг 50 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 21 цаг 41 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 21 цаг 45 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 21 цаг 55 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 4 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 18 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 26 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top