x

"Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан...

(2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй намууд, нэр дэвшигчид, сонгогчдодхандах нь No:02)

Монголчууд бид цаашаа хэрхэн яаж амьдрахыг тодорхойлох түүхэн үйл явдал болох гэж байна. Хүн бүрийн амьдралд нөлөөлөх учраас сонгуульд бүгдээрээ оролцох цаг болжээ. Та ирэхгүй бол таны сонголтыг шал өөр хүн хийнэ гэдгийг бүү март!!!

Төрийн эрхийг худалдах авах оролдлого!

Ардчилсан Монголын түүхэнд Та бид Их хурлын сонгуулиа хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор арван хоёр жилийн дараа хийх гэж байна. 2024 оны энэ сонгуулиар 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намынхаа нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Нэрсийн жагсаалтыг 5-р сарын 20 ны Даваа гарагт нийтэд зарлах ёстой.

Тиймээс энэ амралтын өдрүүдэд МУ-д түүхэн том мөнгөн дүнтэй улс төрийн наймаа явагдах болтой. Учир нь намын жагсаалтанд өөрөө/ах дүүгээ оруулахын тулд намд нь 2-6 тэрбум төгрөг (1.8 сая дол) “хандивлах”наймааны тухай нийгмийн сүлжээгээр шуугисаар байна.

Хэрэв тэгвэл нийгмийн бүх давхрага, хүн амын бүх хэсгээ төлөөлөлтэй болгох гэж гишүүдийн тоогоо 52-оор нэмсний учир агуулга арилна. Намын жагсаалтанд эмч, багш, инженер, манлайлагч биш их мөнгөтэй хүмүүс л орж ирнэ. 

Суудал худалдаж авсан гишүүний гол зорилго нь мөнгөө олон дахин өсгөх, сайд болох, төсвийн тендер авах, компанидаа илүү ашигтай хууль, журам батлах болохоос иргэдийн амин чухал үнэт зүйл, түүний дотор үгээ хэлэх эрх чөлөө, шудрага ёс, сайн ажиллаж сайхан амьдрах боломжийн тухай бодохгүй шүү дээ. 

Шудрага шүүхгүй түүх үргэлжлэх болохоос, авилга буурахгүй, амьдралд чанарын өөрчлөлт гарахгүй, төгрөг унасаар, үнэ өссөөр, гадагшаа дүрвэсээр байх болно. 

Улс төрийн намуудын дарга нар ийм наймаанд оролцох аваас “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн ҮХ-ийн 1.3.2 -р заалтыг зөрчих болно. Компани, иргэдийн хандив хуулиараа хязгаартай. Монголчууд цөөхөн, хэн нь хэдийг өгч орж ирсэн нь төдөлгүй гараад л ирнэ. Бараг л шууд танигдана. 

Шудрага үнэнийг тогтоох, шүүхийн тогтолцоо хэзээ нэгэн цагт гарч ирнэ гэдэгт итгэж байна.

Шинэ засгийн газрыг эхнээс нь тогтвортой байлгах нь

Өнгөрсөн сонгуулиудын туршлагаас харахад ялсан намын дарга нь Ерөнхий сайд болвол засгийн газар цаг алдахгүй түргэн байгуулагдаж, төрийн ажил цалгардалгүй явж иржээ. Ардчилал хөгжсөн орнуудад намын дарга нь шууд ЕС болдог журамтай. Тиймээс сонгуульд орж буй бүх намуудын дарга нь ЕС болно гэдгээ зарлах хэрэгтэй байна. Чадвал бүр ЗГ-ын гишүүдээ,хэн аль яамны сайд болохоо хүртэл зарлах нь санал авахад ч нөлөөлнө шүү дээ.

Мөн дээрх намын жагсаалтанд, сайдын орон тоонд гэмт хэрэгт, ялангуяа авилгад нэр нь холбогдож байсан гишүүнийг оролцуулахгүй байхыг 29 нам, 2 эвсэлд нийт иргэд уриалах цаг болжээ. Үгүй бол засгийн газар тогтворгүй байх бас нэг шалтгаан гарна.

Улс төрчдөө ухаалагаар сонгох цаг дөхсөөр байнаа.

Д.Жаргалсайхан /baabar/.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 6 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 18 цаг 56 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 8 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 13 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 30 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 38 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 20 цаг 59 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 21 цаг 50 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 21 цаг 54 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 4 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 13 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 27 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 35 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top