x

ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр

УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож, гишүүдийн тоог нэмэгдүүлсэн сонгуулийн шинэ хууль манай улс төрийн намуудад томоохон шалгуурыг тулгаж байна. Гишүүдийн тоог өсгөх замаар парламентын чадавхийг нэмэгдүүлэх бодлого 2-3 парламент дамжин арав гаруй жил яригдсан асуудал мөн боловч яг хууль батлагдаад хэрэгжих дээрээ тулахад манай улс төрийн намууд үүнд бэлтгэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй болов. Ялангуяа хүний нөөц болоод институцийн хувьд.

Тиймээс үүнийгээ шийдэхийн тулд мажоритари тойрог дахь мандатын тоог нэмэгдүүлж, аймаг, нийслэлийн дүүргүүдийг нэгтгэн томсгосон 13 тойрогт хуваасан нь эрх баригч МАН өөртөө зориулж зурсан сонгуулийн зураг юм. АН болон ХҮН үүнд хамаагүй байлаа. Тиймээс МАН УИХ-д сонгогдсон гишүүдээ тойргууд руугаа шахаж, намын жагсаалтыг сулд нь хаяж, тойрогт өрсөлдөж байгаа нэг нэр дэвшигчээс гарах зардал хоёр тэрбум шахсан нь улс төрийн бусад намуудыг өрсөлдөх боломжгүй болгож байна. Хоёр удаа эрх барьсан, найман жил тойргоо “усалсан” МАН-ын гишүүд хуучин тойргуудаа хувааж аваад, саналаа багцлаад орж байгаа ийм сонгуульд бусад намууд зүгээр л царцаа шиг азаа үзэж байна.

Найдах зүйл нь зөвхөн өмнөх найман жилд эрх баригч МАН-ын хутгасан будилаан, хулгай луйвар, бас мандатын өчүүхэн хувийг эзэлж байгаа намын жагсаалт. Сонгогчид энэ алдагдсан найман жилийг зөв үнэлж дүгнэж чадвал МАН-аас ангижирдаггүй юмаа гэхэд ядаж хүчний харьцааг ойртуулж магадгүй.

Дээр нь тухайн нам сонгуулийн кампанит ажлаа хэрхэн зохион байгуулахаас олон зүйл хамаарна. Өөрөөр хэлбэл, хэн сонгуулийн кампанит ажлыг удирдаж, ямар имиж бүрдүүлэх вэ гэдгээс олон зүйл шалтгаална. Үүн дээр жишээ нь ХҮН нэлээд амжилттай тоглож мэдэхээр байна.

Тус намын сонгуулийн кампанийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан удирдахаар болсныг өчигдөр зарим сайтууд мэдээлсэн. Зүүний социалист чиг баримжаатай байгуулагдсан нам гэнэт “Барууны үзэл баримтлалыг авлаа” хэмээн зарлахад нь улс төр судлаачид, ажиглагчид эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, элэг доог хийж байсан цаг саяхан. Гэтэл тус намын дарга /МАН оролцсон ч байхдаа ч магадгүй/ дахин нэг нүүдэл хийчихлээ. Тэр нь Монголын хамгийн консерватив, хамгийн прагматик улстөрчийг сонгуулийн ерөнхий менежерээр ажиллуулахаар болсон явдал. Хэрэв үнэн бол шүү дээ. Нөгөө талаас энэ нь АН-д томоохон алдагдал авчирч магадгүй.

М.Энхсайхан бол өмнө нь гурван удаагийн сонгуульд /1993 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл, 2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл/ ардчилсан хүчний намуудыг удирдаж, хоёр удаад нь ялалтыг авчирсан, нэг удаа ялалтад маш ойрхон ирж, хамтарсан засаг байгуулсан сонгуулийн том стратегич.

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллахдаа хоёуланд нь Ц.Элбэгдоржид байраа тавьж өгсөн. Мэдээж өөрийн хүсэлтээр биш. Эдгээр үйл явдлууд түүнд ямар нэг хэмжээгээр “сорви” үлдээсэн нь тодорхой.

Хоёрдугаарт, М.Энхсайхан бол хамгийн прагматик улстөрч. АН түүнийг шахах тоолонд тэр өөрийн улс төрийг амжилттай хийж ирсэн. 2006 онд Ц.Элбэгдоржид эрх мэдлээ алдсаны дараа АН-аас гарч, ҮШН-ыг байгуулсан. 2012 онд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийг удирдан сонгуульд оролцож, парламентын гуравдагч хүчин болгосон. 2014-2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайдаар /яамгүй ганц сайд/ ажиллахдаа Тавантолгойн орд, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажилласан. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, эрх баригч МАН-тай нийлж байгаад М.Энхсайханд “эх орноосоо урвасан” хэрэг тулгаж, шүүх түүнийг нь хэрэгжүүлсэн.

Улс төрийн шинэ нүүдэл хийх болгонд нь намынхан нь “урвагч” хэмээн цоллож, яллаж байсан ч түүний хувьд эх орноосоо урвасан нэг ч үйлдэл гаргаагүй. Харин ч боломж болгоныг ашиглаж Монголын төрд, тэр дундаа АН-д хүчээ өгч ирсэн гэвэл үнэнд илүү нийцнэ.

Энэ удаад ч гэсэн Л.Гантөмөрийг намын дарга болсны дараа хамгийн их дэмжсэн хүн нь М.Энхсайхан. Гэвч Л.Гантөмөр дарга АН-ыг бүтэн найман жил хагалсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон тоглогч болсон нь дахин зай барихад хүргэсэн байж магадгүй. Эсвэл зүгээр л намын шинэ дарга намынхаа хуучин лидерүүдээс хэт зай барьж, “гал усанд” орж үзээгүй, гарал үүсэл нь эргэлзээтэй “нялх Сэнгүм”-үүдээр өөрийгөө хүрээлснээс болоод М.Энхсайхан өөрийнхөө мэдэх улс төрийг хийхээр шийдсэн байх. Учир нь М.Энхсайхан бол туйлын прагматик хүн. Хаана эрэлт байна, тэндээс өөрийн улс төрийг эхэлж чаддаг.

Магадгүй ирэх сонгуульд МАН, АН ойролцоо суудал авлаа гэхэд ХҮН аль нэгтэй нь эвсэл болж таарна. Өөрөөр парламентын гаднаас шууд орж ирээд тоглох хэмжээний потенциальтай улс төрийн нам, эвсэл одоогоор харагдахгүй байна. Тэгээд ч М.Энхсайханы хувьд энэ удаагийн сонгууль сүүлчийн сонгууль. Дахиад жил өнгөрөхөд тэр аль хэдийн 70 насыг давчихсан байна. Потенциальный улстөрч, том тоглогчийн хувьд энэ цаг хугацааг ажиглагчийн байр суурьт сууж өнгөрөөх боломжгүй. Тэгэхээр ХҮН ч, М.Энхсайхан ч хийх ёстой зүйлээ л хийж байна. Харин АН...?   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 18 цаг 6 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 56 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 20 цаг 8 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 20 цаг 13 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 21 цаг 30 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 38 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 59 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 50 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 54 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 23 цаг 4 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 23 цаг 13 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 27 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 35 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top