Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газартай гэрээ байгуулсан сувиллуудын жагсаалт гарчээ.
Сувилал нь сэргээн засах болон уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээг хэвтүүлж эмчлэх хэлбэрээр үзүүлдэг байгууллага.
Тус газраас өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн хүн дараах сувиллуудаас хөнгөлөлттэй үнээр тусламж үйлчилгээг авах эрхтэй байна.
Тодруулбал иргэн зөвхөн сувиллын тусламж үйлчилгээ авахад 260,000 төгрөг, сувилал болон уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээнд 416,000 төгрөг, сувилал болон сэргээн засахын тусламж үйлчилгээг авсан бол 400,114 төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас/ЭМДС/ олгоно.
Заавал ахмад настан гэхгүй шимтгэлээ төлсөн иргэн, малчин, оюутан, сурагч сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр жилд нэг удаа авах зохицуулалттай.
Энэхүү хөнгөлөлтийг хүүхдүүд, хувиараа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэд ч эдлэх эрхтэй гэж тайлбарлалаа.
0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн, ял эдэлж буй ялтны ЭМД-ын шимтгэлийг төрөөс төлдөг ч тусгай зохицуулалтаар сувилалд эмчлүүлэх эрхтэй байна.
ЭМДСантай гэрээ байгуулсан 47 сувилалд явах иргэд өрхийн эмнэлэг, амбулаторийн эмнэлэгт үзүүлсэн байх шаардлага тавигдах аж.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН УЛААНБААТАРЫН БОЛОН ОРОН НУТГИЙН СУВИЛЛУУД /2024 оны гуравдугаар сарын байдлаар/
Д/д |
Эмнэлгийн нэр |
Өмчийн хэлбэр |
Аймаг, хот |
Утасны дугаар |
Хаяг, байршил |
---|---|---|---|---|---|
1 |
БОГД УУЛ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
77181065 |
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн амны эх |
2 |
ИНТЕНСИВЕКАРЕ ХХК-НИЙ СУВИЛЛЫН ГАЗАР |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
77181065, 99161367 |
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14-р хороо, Өлзийт тосгон Гавжийн шанд, Хурдны замын дэргэд |
3 |
ОТГОНТЭНГЭР РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Завхан |
99071938 |
Завхан аймаг Улиастай сум Жинст баг |
4 |
БААТАР ВАН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Булган |
94118309 |
Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1 баг |
5 |
ЭЭЛТЭЙ ОТОЧ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
86707307, 99070165 |
Улаанбаатар хот, БЗД 16-р хороо |
6 |
ТӨГӨЛ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
91143838, 88006542 |
Улаанбаатар хот, СХД 9-р хороо |
7 |
ЭМЖЖ ХХК-НИЙ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
99898823 |
Төв аймгийн Баян чандмань сум,Дарцагт уул |
8 |
НОМУН СУВИЛЛЫН ГАЗАР |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
99033208 |
Улаанбаатар хот, СХД- 1 хороо |
9 |
АШУҮИС-ЫН ХАРЬЯА ЭРХЭС СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
98102415 |
Улаанбаатар хот, СБ дүүрэг, 18-р хороо |
10 |
МОЙЛТЫН ТОХОЙ СУВИЛЛЫН ГАЗАР |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
99162851 |
Улаанбаатар хот. Налайх дүүрэг 6-р хороо |
11 |
ДАЛД ЗАСАЛ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
99152231 |
Улаанбаатар хот, БЗД 20-р хороо Гачуурт тосгон Шар хоолойн бага ам |
12 |
ЛОНА ХХК-НИЙ СУВИЛЛЫН ГАЗАР |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
95048160 86008118 |
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Дэнжийн 6-6 тоот, Улаанбаатар хот |
13 |
ӨНӨ-ЭНХ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
99108420 |
Улаанбаатар хот, БГД 14-р хороо |
14 |
ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
77101144, 77101133 |
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо |
15 |
ЖИНСТ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
99191255 88118683 |
Улаанбаатар хот, СХД 19-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 59а байр, Улаанбаатар хот |
16 |
АРГА БИЛЭГ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
70173918 |
Төв аймаг Сэргэлэн сум 1-р баг 99183918 |
17 |
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ СУВИЛЛЫН ГАЗАР |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
99110152 |
СБД 15-р хороо |
18 |
ХОС ШИНЭС СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
91112245 |
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлх зуслан, өөрийн байранд |
19 |
НАТУРМЕД СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ |
СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ |
Улаанбаатар |
96919191 99040186 |
Улаанбаатар хот, СХД- 34хороо |
20 |
НЭМҮҮН ТӨГС ХХК-НИЙ СУВИЛЛЫН ГАЗАР |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
99010514 |
Налайх дүүрэг, 8-р хороо, Дамдин гудамж, 87 тоот, Улаанбаатар хот |
21 |
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-НИЙ СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОР |
СУВИЛАЛ |
Орхон |
99351303 |
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ДГТ-ын 1-р байранд |
22 |
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАВТАН СУРГАЛТ, СЭРГЭЭН ЗАСЛЫН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ЖАРГАЛАНТ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
99996289 |
Улаанбаатар хот, ХУД 8-р хороо |
23 |
БАГАНУУР СУВИЛАЛ ХХК-НИЙ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
70210109, 72722228,70213363 |
Багануур дүүрэг |
24 |
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН СҮҮЖ УУЛ СЭРГЭЭН ЗАСАХ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
94942255 |
Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо тусгалтын аманд |
25 |
АНАНД ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Өвөрхангай |
88098486 |
Өвөрхангай аймаг, Хужирт сум |
26 |
СЭМЖИД ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Өвөрхангай |
72021191, 88021191 |
Өвөрхангай аймаг, Хужирт сум |
27 |
ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ ХХК-НИЙ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Өвөрхангай |
77115858, 80398089 |
Өвөрхангай аймаг, Хужирт сум |
28 |
ЭЛЬМА ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Өвөрхангай |
99092120 |
Өвөрхангай аймаг, Хужирт сум |
29 |
АР-ҮР СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Өмнөговь |
90069595 |
Өмнөговь аймаг, Даланзадгад сум |
30 |
ДАРХАН ОТОЧ АВАРГА РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Хэнтий |
99193729 |
Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3-р баг |
31 |
ЧИНГИСИЙН ГУРВАН НУУР |
СУВИЛАЛ |
Хэнтий |
99117578 |
Хэнтий аймаг, Дадал сум, Баян-Овоо баг |
32 |
АХСУ РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Баян-Өлгий |
99422979 |
Баян-Өлгий аймаг Өлгий сум |
33 |
БҮРДЭНЭ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Дундговь |
80305957 |
Дорноговь аймаг Эрдэнэ сум |
34 |
СУВД СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Архангай |
99109018 |
Архангай аймаг Эрдэнэбулган сум 2-р баг |
35 |
НАР ЭЛС СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Говь-Алтай |
99082710 |
Говь-Алтай аймгийн Бигэр сум |
36 |
ЭХ БУЛАГ |
СУВИЛАЛ |
Төв |
88088273 |
Төв аймаг, Баянчандмань сум |
37 |
ЗАДГАЙ ЦАГААН РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Төв |
99039528 |
Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг |
38 |
ЗАМТЫН БУЛАГ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Төв |
99112960 |
Төв аймаг Баянчандмань сум, Эрдэнэ баг, Замтын эх |
39 |
ӨВӨР ЖАНЧИВЛАН РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Төв |
99037240 |
Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг |
40 |
АР ЖАНЧИВЛАН ХХК -НИЙ РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Улаанбаатар |
89113805 |
Төв аймаг эрдэнэ сум, Өгөөмөр 1-р баг |
41 |
НАНДИН-ЭРДЭНЭ СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ |
СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ |
Улаанбаатар |
88870008 |
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо Ард Аюушийн гудамж 40-р байр |
42 |
ҮЕ ЗАЛГАМЖЛАГЧ ЭЛИТ |
СУВИЛАЛ |
Завхан |
99469542 |
Завхан аймаг Улиастай сум Жинст баг |
43 |
БАЯН-УНДАРГА ЗЭНДМЭНЬ РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Баянхонгор |
88029143 |
Баянхонгор аймаг |
44 |
ТӨМӨР ЗАМЫН АХМАДЫН БУЛАГТАЙ РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Төв |
89242485 |
Төв аймаг Архуст сум 1-р баг |
45 |
ШАРГАЛЖУУТ РАШААН СУВИЛАЛ ХХК |
СУВИЛАЛ |
Баянхонгор |
88899197 |
Баянхонгор аймаг. Баянхонгор сум, 8-р баг |
46 |
ХУЛЬЖ СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Булган |
99181452 |
Булган аймаг, Могод сум |
47 |
ГАЛТ ХАЛУУН РАШААН ХХК-НИЙ РАШААН СУВИЛАЛ |
СУВИЛАЛ |
Хөвсгөл |
99119581 |
Хөвсгөл аймаг, Галт сум |
Сувилалд иргэний төлөх төлбөрийн хэмжээ харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл иргэн тав тухын буюу люкс өрөөнд орох тохиолдолд сувилал нэмэлт төлбөр авах эрхтэй. Тав тухын нэмэгдэл төлбөрт ЭМДС-гаас хөнгөлөлт үзүүлэхгүйг тодотгов.
Харин ахмадууд 100,000 төгрөг төлж долоо хоног сувилалд амрах нөхцөл Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний Ерөнхий Газарт харьяалагддаг байна.