x

А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа

Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр. Энэ өдрийг угтаж Олон улсын Улаанбаатар их сургууль, Отгонтэнгэр их сургуультай хамтран зохион байгуулсан “21 дүгээр зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. ЭШБХ-д “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан "Улаанбаатар" ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, нийгэм судлалын багш А.Хүслэнтэй цөөн хором ярилцлаа.

-Боловсролын салбар тэр дундаа ерөнхий боловсролын сурах бичиг, сургалтын хөтөлбөрт “гэр бүлийн хүчирхийлэл, жендер”-ийн тухай ойлголтыг ямар байдлаар тусгасан байдаг вэ?

-Бага болон суурь дунд боловсролын сургалтад “Жендерт суурилсан хүчирхийлэл” нэртэй хичээл болон агуулга шууд утгаараа байхгүй. Харин “хүний эрх”, “бие эрхтнээ нэрлэж сурцгаая”, “эрх зүй” гэсэн бүлэг сэдэвт дасгал, даалгавар, агуулгын баяжуулалтын түвшинд ордог. Ерөнхий боловсролын дунд сургуульд “Бизнес судлал” гэдэг хичээлийг сурах сонирхолтой сурагч багш нараараа заалгаад сонгон сурах боломжтой байдаг. Түүнтэй яг адилхан “Гэр бүл, жендерт суурилсан хүчирхийлэл"-ийн талаар тусгай хөтөлбөр боловсруулж сонгон сурах боломж сурагчдад олгох хэрэгтэй байна. Бид илтгэлээрээ энэ сэдвийг хөндөн гаргаж ирж байгаа юм.

-Таны илтгэл хамтын бүтээл юм байна. Хамтрагчдаа танилцуулах уу?

Нийслэлийн ерөнхий боловсролын 155 дугаар дунд сургуулийн багш Алтанцэцэгтэй хамтарч энэ илтгэлийг бэлтгэсэн. Бид нэг гэр бүлийн хүмүүс байгаа юм.

-Гэр бүлээрээ судлаачид байна. Гэхдээ таны гэр бүлийн хүн төрийн өмчийн дунд сургуульд та хувийн хэвшлийн дунд сургуульд багшилж байна. Хоёр өөр хэвшлийн сургуулийн орчинд ялгаа байдаг уу?

 -Сургалтын хүрээнд онцын өөрчлөлт байхгүй. Харин хоёр өөр эх үүсвэрээс санхүүждэг учраас түүнд бага зэргийн ялгаа байгаа нь ажиглагддаг.

-Таны илтгэлд сурах бичигт эрэгтэй хүүхдийг нийгэмд буруу ойлголт өгөхөөр дүрслэн үзүүлсэн талаар дурдсан. Түүнийг дэлгэрүүлэх үү?

-Хоёрдугаар ангийн иргэний сургалтын агуулгад “Хүн ба орчин” сурах бичигт эрэгтэй хүүхдийг “бяр чадалтай, зоригтой, аль эсвэл хэн нэгнийг зоддог гэх өнгө аясаар түлхүү гаргасан байдаг. Гэтэл эмэгтэй хүүхдийг гэрийн даалгавар сайн хийдэг ноомой хүлцэнгүй, цэвэр цэмцгэр байдлаар дүрслэн үзүүлэх" жишээний. Эрэгтэй хүүхэд угаасаа хөдөлгөөнтэй, түүнийг сахилгагүй, зодоонч, хүчирхийлэгч шинж чанартай агуулгаар сурах бичигт тусгасан байгааг бид буруу гэж үзэж байгаа.

-Бага ангийн сурах бичигт ийм байна. Харин 6-9 ангийн сурах бичиг хичээлийн хөтөлбөрт жендер, хүчирхийллийн тухай ямар байдлаар тусгасан байна?

-Яг энэ үг хэллэг шууд утгаараа байхгүй. Харин сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө хянах, асуудлыг эв найртай шийдвэрлэх гэсэн агуулгыг нь жендер, хүчирхийлэлтэй холбож тухайн багш өөрийнхөө арга хэлбэрээр зааж байгаа.

-Та багш судлаачийн хувьд энэ яриад байгаа зүйлийг сурах бичиг, сургалтын хөтөлбөрт яаж тусгах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Зөвхөн нийгмийн ухааны хичээл гэхгүйгээр математик, англи хэл, байгалийн ухаан боловсролын бүх хичээлээр жендерт суурилсан хүчирхийлэл, эрэгтэй эмэгтэй хүний бие физиологийн ялгаатай холбоотой зүйлийг заах хэрэгтэй болжээ. Ингэхгүй бол гудамжинд явж байгаад эмэгтэй хүүхэд, эрэгтэй хүүхдийг цохиж унагаах нь жендерийн тэгш байдал хэмээн үзэх байдалд хүрээд байна. Эрэгтэй, эмэгтэй хүний бие физиологиос үүдэлтэй ялгаатай байдлыг харгалзаж жендерийн талаар зөв зохистой мэдлэгийг бага наснаас нь олгож хүүхдийг төлөвшүүлэх хэрэгтэй.

-Жендер суурилсан, гэр бүлийн хүчирхийллийн талаар бага, дунд боловсролын сурах бичиг, сургалтын хөтөлбөрт бодит мэдээлэл, ойлголт зөв бүтээлч ажил хэрэгч байдлаар сууж өгсөнгүй гэж та үзэж байгаа хэрэг үү?

-Жендерт суурилсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тухайлаад авчихсан нэг сэдэвтэй хичээл өнөөдөр байхгүй л байна. Нийгмийн эрх зүй, зөрчлийн тухай хууль, иргэний болон захиргааны эрх зүйтэй холбоотой хичээлийг ахлах ангийнхан судалдаг. Ийм хичээлийг тэд судлахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх юм бол тийм ийм ял шийтгэлтэй гэдгийг л үзэж байгаа.

-Сурагчдад хүчирхийллийг үйлдэж болохгүй гэдэг сэдлийг өгөх талаар сурах бичигт ямар хэмжээнд суулгасан байдаг юм бол?

-Ер нь, 6-9-р ангийн сурах бичигт энэ талаар бусад ангийн сурах бичгээс арай илүү суулгаж өгсөн байдаг гэж ойлгож болно. 1-5 дугаар ангид бие физиологийн ялгаатай байдал талаас нь тайлбарласан байдаг. Уг нь энэ ялгаатай байдлаас жендерийн ямар ямар ялгаатай байдал үүсдэг талаар 6-9 дүгээр ангид орох хэрэгтэй байгаа юм.

-Та одоо яг хэд хэддүгээр ангид хичээл зааж байна?

 -Би 6-12 дугаар ангид хичээл заадаг.

-Сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөс хальсан ямар асуулт 6 дугаар ангийн хүүхдүүдээс гардаг юм бол?

-Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тэнцүүгийн тэмдэг шиг ижилхэн байх нь жендер үү? гэдэг асуулт хүүхдүүд гаргаж ирдэг. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд хувинтай ус авч явах болоход эрэгтэй хүүхдийн булчин түрүүлж хөгждөг учраас хувинтай усыг өргөөд явах нь зүйн хэрэг биз дээ. Гэтэл жендерийн тухай мэдлэг мэдээлэл сургалтын түвшинд хангалттай бус болохоор манай хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд адилхан, чи наад хувинтай усаа бариад яв гэж эрэгтэй нь эмэгтэйдээ хэлэх жишээтэй болсон байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бие физиологийн ялгаатай байдлыг харгалзан үзэж үүргийн хуваарилалтыг ярьж жендерийн тухай зөв ойлголт өгөх ёстой. Гэтэл ийм ойлголтгүйгээр жендерийн тухай эрэгтэй, эмэгтэй хүний хооронд шууд тэнцүүгийн тэмдэг тавьж жендер ярьж байгаа нь бидний алдаатай ойлголт. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 10 цаг 16 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 12 цаг 5 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 12 цаг 17 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 13 цаг 39 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 13 цаг 47 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 14 цаг 8 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 14 цаг 59 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 15 цаг 3 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 15 цаг 13 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 15 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 15 цаг 36 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 15 цаг 44 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top