x

Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна

Судлаачид, учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар монголчууд ирээдүйн хувь заяаныхаа өмнө зогсож байна. Монголын хувь төөрөг хааш эргэх нь сар гаруйхны дараа болох сонгуулиар шийдэгдэнэ. Одоо бол горилогчид үүрийг нь сандаачсан шоргоолж шиг бужигналдаж байна. Горилж буй тойрог бүр рүүгээ завсар чөлөөгүй гүйлдэж явна. Олон нийтэд таалагдах сэдвийг барьж аваад хэрэндээ л ухаалаг болчих гээд ярьж сууна. Тэрийгээ сошиалаар нялайтал нь бүүстэлцгээж байна. Тэдний нэр дэвших эсэх нь энэ долоо хоногоос тодорч, тавдугаар сарын 20 гэхэд эцэслэх юм билээ.

Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн учраас энэ удаад иргэд нэр дэвшигчдэд нэг их ач холбогдол өгөхгүй байна. Хэн нь үл мэдэгдэх баахан улстөрчийн эрээлжилсэн олон контеныг үзэж сууснаас дараагийн Ерөнхий сайд хэн болох, дараагийн засаг төр ямар үйл хэрэг хэрэгжүүлэх гэж буйг анхааралтай гэгч нь харж сууна. Үүнээс хамаарч тэд сонголтоо хийхээр зэхэж суугаа аж.

Манай сонин өмнө нь бичиж л байсан даа. Ардчилсан нам буцаад татварын 10 хувиа хэрэгжүүлбэл ялна гэж. Тэгвэл одоо зөвхөн Ардчилсан нам ч биш, ер нь улс төрийн бүхий л нам “Ялбал татварыг 10 хувь болгоно”гэж зарлах хэрэгтэй. Тэгж байж сонгогчдын саналыг авна.

Учир нь цалингийн суурь, цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмсэн ч төгрөгийн худалдан авалт сул, инфляци өндөр байгаа өнөө цагт иргэд татварын таатай бодлогыг хүлээж суугаа юм. Мянга цалин нэмээд үнийн хөөрөгдлийн эсрэг ямар ч өөрчлөлт гарахгүй байгааг монголчууд амьжиргаагаараа мэдэрчихээд сууж байна шүү дээ. Дээрээс нь төлсөн татварынхаа хэмжээнд дүйсэн үйлчилгээг огт авч чадахгүй байна. Татварын мөнгө цөөн хэдэн хүний халаас руу орж байгааг ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Эмийн болоод нүүрсний, Хөгжлийн банкны сонсголоор бүгд харлаа. Мэдлээ.

Тиймээс ахмадуудын тэтгэврийг тэдэн төгрөг болгож нэмнэ, цалинг ийм үе шаттайгаар ингэж, ингэж нэмнэ гэж амласнаас цалингийнх нь дор хаяж 40 хувийг хуу хамчихаад байгаа татварыг багасгахыг л юун түрүүнд хүсч байна. Цалин тэтгэврийг нэмэх нь тэртээ тэргүй цагийн байдлаас үүдэж хийгдэх л ажил гэцгээж сууна.

Үүнээс гадна аж ахуйн нэгж, байгууллагуудад ч татвараас болж хөлөө дөнгөлүүлчихээд байна. Төр нь иргэддээ таалагдахын тулд цалинг үе шаттайгаар нэмэхийн хэрээр түүний хөлд Монголд баялаг бүтээж буй ажлын байр, нэмүү өртөг шингээж байгаа ажил олгогчид үрэгдэж байна.

Иймд нэгдүгээрт, улс төрийн намууд татварыг 10 хувь болгоно гэж зоригтойхон зарлавал удахгүй болох сонгуулиар сонгогчдын

саналыг хуу хамахаар байна. Тиймээс улстөрчид ч нэр дэвших гэж буй намынхаа бодлого мөрийн хөтөлбөрт үүнийг тусгаж, олон нийтэд  танилцуулан үүнийгээ ажил хэрэг болгоно гэж амлах хэрэгтэй.

Хоёрдугаарт, 2024 оны УИХын сонгуульд 23 нам өрсөлдөхөөр бүртгүүллээ. Одоо эдгээр намууд Ерөнхий сайдаа зарлах хэрэгтэй. Манай нам Засгийн эрхийг баривал энэ хүнийг Ерөнхий

сайд болгоно гэж. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулиар Ардчилсан намынхан Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно гэж амлаж байсан шиг гэсэн үг.

Эрх мэдэл хэнд төвлөрч, хэний гарт төрийн эрх мэдэл зангидагдах гэж байгааг иргэд тодорхой мэдэх хэрэгтэй байна. Яахав, өнөөдөр улс төрийн өнгөн талд байгаа хоёр том намын дүрэмд сонгуульд ялбал хэнийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудал хөндөгдсөн байдаг л даа. Сонгуульд намаа удирдаж ялуулсан намын даргыг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлнэ гэж уг хоёр намын дүрэмд бичсэн нь бий. Гэхдээ дүрэм журам цаг үеэс үүдэж яаж л бол яаж ч өөрчлөгддөг гэдгийг өнгөрсөн хугацаанд бид маш тод томруун харлаа. Тиймээс ялбал ямар хүнээр Монгол төрийн засгийн эрхийг зангидуулахаа ил зарлах хэрэгтэй байна.

Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газарт ихээхэн эрх мэдэл төвлөрдөг болсон. Үүнээс гадна маш ойлгомжтой нэг зүйл бол Ерөнхий сайд төрийн бодлогын чиглүүлэгч луужин. Монголд хэрэгжүүлэх бүхий л төсөл хөтөлбөр, хууль бодлого… за даа ер нь бүх ажил Засгийн газраар дамжиж хэрэгжинэ шүү дээ. Тиймээс Ерөнхий сайд бол сонгуулиар сонгох хамгийн амин чухал сонголт. Ерөнхий сайдын ажил, амьдралын туршлага, зоримог шийдэмгий байдал, эр зориг гээд бүх зүйлээс тухайн нийгмийн асуудал, тухайн том төсөл, хөрөнгө оруулалт хэзээ хийгдэж, яаж үргэлжилж, хэрхэх нь тодорхойлогддог.

Ерөнхий сайдын эр зориг дутсанаас авлига албан тушаалын хэрэг гаарах, Ерөнхий сайдын амин хувиа хичээсэн увайгүй зангаас том төсөл гацах, Ерөнхий сайдын бодлогогүй шийдвэр нь хэдэн арван жилд урхаг тарих… гээд нарийн олон зүйл бий.

Мэдээж УИХын гишүүн бол олон нийтийн итгэлийг авч сонгогдож байгаа төлөөлөл. Гэхдээ УИХаас баталсан хуулийн хүрээнд Монголын ирээдүйн хувь заяа, хөгжил дэвшлийг чирж явах этгээд бол Ерөнхий сайд.

Дэлхийн улс орнуудын сүйрсэн, эсвэл өөдлөн дээшилсэн үүх түүх Ерөнхий сайдтай, түүний хэрэгжүүлсэн бодлоготой 100 хувь хамааралтай байдаг. Өдгөө Азийн бар улс гэж өргөмжлөгдөж байгаа Сингапурыг хэн өнөөгийн түвшинд хүртэл чирж, түлхлээ дээ. Тухайн улсын Ерөнхий сайд Ли Куан Ю гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Өнөөдөр дэлхий дахинд хамгийн муугийн жишээ болж эш татагдаж байгаа Венесуэлийг өнөөгийн түвшинд хэн хүргэсэн билээ. Венесуэлийн засгийн эрхэнд Уго Чавес гэх удирдагч гарснаас дэлхийн хамгийн ядуу, хамгийн бурангуй орон болчихоод сууж байна. Уг нь цагтаа цалгиж явсан улс юм шүү дээ.

Энэ мэтээр дурдвал та бидний мэдэх, мэдэхгүй олон улс бий. Тиймээс иргэд сонголтоо хийхдээ засаг төрийн эрхийг хэн барихыг чухалчилж байна. Иймд улс төрийн намууд Монголын гал тогоог хэнд атгуулах гэж буйгаа шулуухан зарлах хэрэгтэй байна. Татварын бодлого, Ерөнхий сайд хоёроо ил тод болгосон намд ард түмэн саналаа харамгүй өгөх нь мэдээж юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 35 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 25 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 37 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 42 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 59 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 21 цаг 7 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 28 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 19 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 23 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 33 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 42 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 56 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 23 цаг 4 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top