x

Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анхаарлыг өөр тийш хандуулахаар мэрийж байна

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд улс орны эдийн засаг ямар нөхцөл байдалтай болов?

-Иргэд сонгогчид МАН-ыг үнэмлэхүй олонхоор хоёр парламент дараалан сонголоо. Энэ нь аливаа улс төрийн хүчний хувьд улс орноо зөв чиглэлд чиглүүлэх сайхан боломж, итгэлээр иргэд сонгогчид шагнасан гэсэн үг. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд улс орон хөгжлийн зөв гарц дээр очих, гадаад өрийн дарамтыг огцом бууруулах, аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж хөл дээрээ баттай зогсох, эдийн засгаа солонгоруулах, дундаж давхарга улам бүр тэлэх сайхан боломж бүрдсэн он жилүүд байсан.

Манай улсын эдийн засгийг тэтгэгч зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн ханш 2015 оныхтой харьцуулбал 2-10 дахин нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байна. 2015 онд Монгол Улсын нийт экспортын дүн ердөө 4.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 15 тэрбум ам.долларт хүрчээ. Үүлэн чөлөөний нар мэт ийм ховорхон боломж зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн түүхэнд тохиож байгаагүй гэдгийг онцлох ёстой. Харамсалтай нь, эдгээр сайхан боломжуудыг ашиглах нь бүү хэл эсрэгээрээ улс орны эдийн засгийг нүүрснээс хараат болгож, улсаа гадаад өрийн хавханд оруулж, аж ахуйнн нэгжүүд мянга мянгаараа хаалгаа хаасан, иргэдийн орлого, ахмадын өдөр хоногийнхоо хоолонд дөнгөн данган хүрч буй тэтгэврийг үнийн өсөлт, инфляциар хуу хамсан “хар дарсан зүүд” шиг аймшигт он жилүүдийг бид үдэж байна.

-“Хар дарсан зүүд” гэдгээ та баримтаар тайлбарлаач?

-Сүүлийн хоёр сонгууль дамнан хэт олонх болсон эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуульд монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдох болсон талаар халаглаж засаж залруулахаа амлаж байсан. Гэвч энэ үзүүлэлт одоо 35 сая төгрөгтэй тэнцжээ. Ийнхүү бид “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдэж гадаад өр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан. Монгол Улсын гадаад өрийн хэмжээг хүссэн иргэн бүр Монголбанкны болон Үндэсний статистикийн хорооны сайтаас харах боломжтой. Яагаад гэвэл Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар манай улсын гадаад өрийн хэмжээг улирал болгон Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран гаргаж нийтэд нээлттэй өөр өөрсдийн сайтаар дам жуулан ил тавих ёстой юм. Тиймээс өрийн асуудлаар заавал хэн нэгэн эрх мэдэлтний ам харах шаардлага ер байхгүй. Монгол Улсын нийт өр 2023 оны эцсийн байдлаар 34 тэрбум ам.доллар давсан.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд ганц тоо хэлье. Оны өмнөхөн УИХ дээр “Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт түүний нөлөө” гэсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хэлэлцсэн. 2022 оны эцсээр Татварын ерөнхий газарт ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн талаар гаргасан статистикаас харвал, ирүүлбэл зохих 218 мянган аж ахуйн нэгжээс ердөө 155 мянга нь тайлангаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, 63 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон тул ТЕГ тайлангаа ирүүлээгүй байгаа юм. Тайлангаа ирүүлсэн компаниудаас 70 гаруй мянга нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварыг тайлангаа гаргаагүй “Х” тайлан ирүүлжээ. Дээрх хоёр тоог нэмбэл, нийт 133 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Аймшигтай тоо шүү, энэ.

Энэ олон аж ахуйн нэгжийн цаана хэчнээн мянган хүн ажилгүй, орлогогүй болсныг төсөөлөхөөс аймшигтай. Эцэст нь хэлэхэд, Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос 2022 оны Монгол Улсын ядуурлын түвшний судалгаа гаргахад 938 мянган иргэн нэн ядуу гэж гарсан. Одоо энэ тоо нэг сая хол давсан. Арилжааны банкуудын нийт зээл 26 их наяд төгрөг үүнээс 26 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл байна. Манай улсын нийт өрхийн тоо нэг сая орчим. Үүнээс гадаадад амьдарч буй 150 гаруй өрхийг хасаад үлдсэн өрхөд дээрх зээлийг хуваавал монгол өрх бүр 20 сая төгрөгийн зээлтэй. Улсын гадаад өрөөс гадна шүү. Би банк бус, хоршоод, ломбардын албан ёсны статистик байхгүй учраас оруулалгүй тооцоход шүү дээ. Улс нь, аж ахуйн нэгжүүд нь, өрх бүр, иргэн бүр өртэй.

Зөвхөн энэ хэдэн тоо манай эдийн засаг ямар их хүндэрснийг батлах  бодит статистик. Би санаанаасаа нэг ч тоо хэлсэнгүй. Монгол банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан баталгаатай тоо, үзүүлэлтүүд ийм байна.

-Сүүлийн үед төр хувийн хэвшил рүүгээ халдах явдал гаарлаа. Анх УИХ-ын дарга Г.Занданшатар тагнуулын байгууллагыг агсаж байгаад Салхитын мөнгөний орд дээр очиж төрд хурааж байсан. Өнөөдөр ч энэ уур амьсгал байгаа төдийгүй бүр хурцаар илэрч байгааг олон нийт шүүмжилж байна шүү дээ?

-Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн дийлэнх төрөөс хамаарч байна. Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж эхэллээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авлига хээл хахуулийг гааруулж байгаа гэдэгтэй хэн ч санал нэгдэх биз ээ. Дээр дурдсан жишээ бол ердөө ганц л кейс шүү дээ.

Энэ балмад үйлдлээ тэтгэврийн өрийг тэглэсэн гавяа гэж цоллож байсан. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс ө өр ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Ахмадуудын амьдралд ч бодитоор наалдсангүй. Үнэ өссөнөөр нийт иргэдийн ядуурлын түвшин нэмэгдсэнийг би дээр хэлсэн. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой.

2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан дүн 2024 онд 10.1 их наяд төгрөг болж тав дахин өслөө. 2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж ес дахин нэмэгдлээ. Халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд  байхгүй гэдгийг онцолмоор байна. Үүнийг өнгөрсөн жилүүдийн манай төрийн бодлого иргэдийн амьдрал дээрээс бодитоор харж байна шүү дээ.

-Саяхан гэхэд төр, хуулийнхан нэгдэж байгаад хувийн хэвшил рүүгээ халдаж, үйл ажиллагааг нь зогсоож байна шүү дээ. Улс орны эдийн засаг, хөгжил хувийн хэвшил дээр тогтдог шүү дээ?

-Эрх баригчид уг нь өнгөрсөн сонгуулиар, “Цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.Өрийн дарамтыг бууруулж эдийн засгаа сэргээн босгоно.Аймаг бүрт үйлдвэр байгуулна.150000  ажлын шинэ байр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин шатахууны үнийг 20-30 хувиар хямдруулна” гэж уран гоё донгодсон.    

Харамсалтай нь, эдгээр сайхан амлалтуудаас нэг нь ч 2016 оноос хойш гурван Засгийн газар дамжин биеллээ олоогүй байна. Тийм болохоор иргэдийн анхаарлыг өөр тийш хандуулж “Ачит ихт”, “Алтайн хүдэр” компаниудын муу муухай байсан үлгэр ярьж, иргэд сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна. Хувийн хэвшлийг дээрэмдэх ч юу ч биш, төсвөөс, нүүрснээс, зэсээс, алтнаас, төмрийн хүдрээс, ногон автобуснаас, сургуулийн автобуснаас, Хөгжлийн банкнаас, Төрийн банкнаас, төмөр замаас гээд л хулгай дээрэм хийсэн мөнгө нь их наядаар яригдах хэмжээнд хүрч, авлигын индексээр дэлхийд хомоол хамж байна.

-Стратегийн ордоо хувийн хэвшлээс хурааж авахаар сүүлийн үед эрчтэй яригдаж байгаа. Гэтэл  стратегийн орд гэж юуг хэлэхээс эхлээд нэгдсэн ойлголт байдаггүй талаар салбарынхан шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын  2007 оны 27 дугаар тогтоолоор нийт 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж тооцсон. Хожим долоон орд нэмсэн. Стратегийн орд гэгчийн тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар  бодлого, чиглэл байхгүй.

“Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүй ч гэж зарим судлаачид ярьдаг. Дэлхий дээр уул уурхайн стратегийн орд бус стратегийн түүхий эд гэсэн ойлголт бий. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. Харин орчин үед зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэх олон улсын ойлголт бий. Харин манай улстөрчид гадны хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхээсээ эхлээд ийм зүйл ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, шууд бусаар хэдийг надад өгөх вэ гэх дарамтуудын нэг нь юм л даа.

-Сонгуулийн санал авах амлалтыг эрх баригч нам өгсөөр байна. Энэ нь эдийн засагт маш сөрөг нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Жишээ нь, малчдад зориулсан Шинэ хоршоо хөдөлгөөн байгуулахаар боллоо?

-Сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нээс 225 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин, 498 мянган ахмадын тэтгэврийн хэмжээг арав орчим хувиар нэмсэн. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж түүнийхээ үр дүнг нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад МАА-д таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөрөнгийн баталгааг Монголбанк гаргаж байгаа гэсэн. Төв банкныхаа хуулиар хориотой заалт. Монголбанк Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд санхүүжүүлэх ёстой юм л даа. Одоо ч хууль яриад сонсдог хүнгүй болсон.

Монголбанк, Хятадын Ардын Банкнаас 2011 онд своп хэлэлцээрийн гэрээг байгуулж 15 тэрбум юань зээлсэн. Гэрээний хугацаа 2014 онд дуусгавар болохоор байсан ч сунгаж, 2017, 2020, 2023 онд тус бүр гурван жилээр сунгасан. Үнэхээр 5 их наяд төгрөг байгаа юм бол олон жил луу унжсан өрөө төлөөч, Монголбанкныхаан. Энэ ХАА-д зориулсан хөтөлбөр хэрэгжүүлснээр Монголбанкны удирдлага хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой болсон. Өнөөдөр залуучуудын ипотекийг шийдэхэд 1.2 их наядыг гаргаж 10 мянган өрхийг ипотект хамруулах тухай бас ярьж байна. Уул нь МАН ипотекийг 2016 онд УИХ-д үнэмлэхүй болмогцоо зогсоосон. 8 жил бодож байж яг сонгуулийн өмнө үнэнд гүйцэгдэж байгаа царай нь юм болов уу. Энэ нь УИХ-ын санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр гэж харж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 10 цаг 32 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 12 цаг 22 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 12 цаг 34 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 12 цаг 39 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 13 цаг 56 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 14 цаг 4 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 14 цаг 25 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 15 цаг 16 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 15 цаг 20 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 15 цаг 30 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 15 цаг 39 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 15 цаг 53 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 16 цаг 1 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top