Япон улсын “Сэнко” групп холдингийн ерөнхийлөгч Ясуиса Фукуда тэргүүтэй тус улсын бизнесийн төлөөлөл Монгол Улсад айлчилж байна. Тэд Монголын бизнесийн төлөөлөлтэй уулзаж, манай улсад бизнес эхлүүлэх, хамтын ажиллагааг өрнүүлж өргөжүүлэх хүсэлтэйгээр удирдлагын түвшинд хүрэлцэн ирээд байна.
“Сенко” групп холдингийн ерөнхийлөгч Ясуиса Фукуда Монголд 8 жилийн өмнө айлчилж байснаа хэлээд, Монгол чацаргана сонирхлыг нь их татаж, үүгээр компанидаа эрүүл мэндэд ашиг тустай нэмэлт бүтэгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа дуулгалаа. Тэрбээр, цаашид Монголын ноолуурыг Японд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
"Сэнко" групп холдинг нь 107 жилийн түүхтэй, 65 гаруй мянган ажилтантай, логистик, худалдаа, нийгмийн халамж, бизнесийг дэмжих, үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг талаар Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэлийнхэнд танилцууллаа.
Сэтгэгдэл (2)