x

Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна

УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд эрх баригч намынхан элдвийн санаачилгууд их гаргаж байна. Мега төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний мөнгө гаргах бололтой. Үүний нэг нь малчдыг хоршоожуулж, санхүүжүүлэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Таван их наядын төсөвтэй энэ ажил “Шинэ хоршоо хөдөлгөөн” нэртэйгээр сүрхий идэвхжив. Бүхэл бүтэн улсын төсвийг тав хуваасны нэгтэй дүйцэхүйц асар их хөрөнгийг малчид руу цацах гэж байна. Уг нь сонгууль өнгөртөл иймэрхүү их хэмжээний мөнгөн дүнтэй томоохон төсөл хөтөлбөрүүд, шинээр гаргах бондуудыг зогсоомоор байгаа юм. Яагаад гэвэл сонгуульд хэн ялах нь тодорхой биш шүү дээ. Та нар ялагдвал яах вэ. Ялсан нам та нарын ажлыг үргэлжлүүлэн хийх баталгаа бий юү.

С.Баярын Засгийн газрын үед 2008 онд “Атрын III аян”-ыг сүр дуулиантай эхлүүлж байсан даа. Тэр үед тэнгэр газрыг нийлтэл хөдөлж байв. Тэгэхэд бид “Сонгууль дуустал энэ аяныг дагаж хөөрцөглөхөө азнаж хашир байцгаах хэрэгтэй” гэж ард түмэнд уриалж байсан. Яг өнөөдрийнх шиг сонгуулийн өмнө амлаж эхлүүлж байсан тэр ажил С.Баярын сонгуулийн шоу болж дуусахыг мэдэж байсан болохоор сонгогчдод сануулж байв. Тэр нь ч үнэн байжээ гэдгийг монголчууд дараа нь ойлгоцгоосон байх. Түүхэнд байхгүй хувьсал авчрах юм шиг л жигтэйхэн саагиж байсан “Атрын III аян” газар тариалангийн салбарыг доривитой хөгжүүлж чадаагүй. Ядаж л газар тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдсэн бил үү. Монголчууд хүнсний ногоо, улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж чадсан юм уу. Жинхэнэдээ хуучин тариалан эрхэлдэг байсан нөхдүүд яг л тэр тарьдаг га талбайдаа өмнөх шигээ ногоо цагаагаа тарьсаар л байна. Өнөөдөр МАН тариаланчидаа яаж хаяж гэмт хэрэгтэн мэтээр цоллож байгааг та бид харж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг харахад маш их хөрөнгө хаяж байгаа нь хүн бүхний өмнө ил байна. Сонгуулийг угтан хоршоог сурталчлуулахаар сум бүрт хоёр ухуулагч ажиллаж байгаа гэж дуулдсан. Монгол Улс 330 сумтай гэхээр 660 ухуулагч томилогдсон гэсэн үг. Адаглаад л тэдний очоод байрлах газар, хоол хүнс, замын зардал, өдрийн цалин, томилолт зэргийг тооцвол бага мөнгө гарахгүй нь лавтай. Эрх баригчдын ярьж байгаагаар нэг хоршоо дээд тал нь хоёр тэрбум төгрөгийн зээл авч болно гэсэн. Хоршоонд нэгдсэн нэг малчинд багадаа 20 саяын зээлийн эрх үүснэ. Харин 200-1000 малтай бол 30-50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Ингэхдээ Зээлийн батлан даалтын сангаар малчин өрхүүд 90-100 хувь батлан даалт хийлгээд зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авахыг зөвшөөрнө гээд байгаа. Малчид авсан зээлээрээ нэгдэж, түүхий эд бүтээгдэхүүндээ анхан шатны боловсруулалт хийгээд нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлснээр энэ хөтөлбөрт зориулах таван их наяд төгрөг арав дахин өснө гэсэн төсөөлөл хуульд тусгагдсан. Тийм болохоор малчид зүгээр мөнгө өгчих юм шиг санах хэрэггүй. Энэ бол өр, зээл шүү. Дарга нарыг зүгээр өгч байгаа дээр нь гээд ямар ч тооцоололгүй авчихав даа. Хожим үүсэх эрсдэлээ тооцохгүйгээр баахан мөнгө зээлж аваад өрөнд орох вий. Энэ мөнгөтэй, мөнгөгүй малчид малаа маллаад амьдарч болох л байлгүй. Сонгуульд ялах гэсэн дарга нарын “Та нарын зээлийг төр батлан даана. Тэгэхээр боломж олдсон дээр нь зээл ав. Өдрөөс өдөрт мөнгөний ханш унаж байхад зээл авбал хожино” гэх ятгалга цаагуур чинь их явж байна лээ шүү. Зүв зүгээр байж байгаад гэнэт хөөрцөглөж дарвиад сонгуулийн дараа банкны өрөнд орчихоод сууж байв даа.

Хэрэв МАН-ын яриад байгаа энэ бүх гоё ажлууд үнэн зөв юм бол сонгуулийн дараа хөдөлгөсөн дээргүй юу. Мэдээж сонгуульд ялах юм бол хийчих байх гэж горьдож байна. Гэхдээ тэдний туйлын зорилго сонгуульд ялах байдаг болохоор УИХ-д гарсныхаа дараа мартчихдаг, богинохон ой санамжтай улс. Сонгуульд ялсныхаа маргааш юу ч хийхээ больдгийг бид мэднэ. Ямар өнөөдөр анх удаа сонгууль болох гэж байгаа биш.

Бүхэл бүтэн найман удаагийн сонгуулийн туршлага монголчуудад байгаа. Хатуухан хэлэхэд, сонгуульд ялахын тулд юу ч гэж амлаж чаддагийг бид мэднэ. Дөрвөн жилийн өмнө ард түмний саналыг авахдаа ямар гоё, гоё амлалтууд өгч байсныг сана л даа. Найман жилийн өмнө амлаад байсан “Эгийн голын УЦС”, “Тавдугаар цахилгаан станц”, “Нефтийн үйлдвэр” гээд мега төслүүд өнөөдөр байна уу. Томсгосон тойргоор явагдах энэ удаагийн сонгууль асар их зардалтай. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс сонгогдох нь тодорхой. Эрх баригчид сонгуульд ялахын тулд уутаа гөвчих вий дээ. Улсаа дампууруулчихаад сонгуулийн дараа амьдрахын эцэсгүй орон болох вий. Сонгууль болоод амьдрал дуусчихгүй. Сонгуулийн дараа бид ямар ч засагтай байсан амьдрал үргэлжилнэ гэдгийг санах хэрэгтэй.

Ер нь сонгуульд ялж л байвал бусад нь хамаагүй юм шиг эх орноо хорлодгоо одоо хэдүүлээ больцгооё. Та нар заавал ялах ч албагүй. Ялсан ч, ялагдсан ч Монголдоо л амьдарна шүү дээ. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө яагаад сэтгэл зүрхээ зориулаад зүтгэж болдоггүй юм бэ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 17 цаг 22 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 19 цаг 11 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 19 цаг 23 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 19 цаг 28 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 20 цаг 45 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 53 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 21 цаг 14 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 22 цаг 5 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 22 цаг 9 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 22 цаг 19 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 22 цаг 28 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 22 цаг 42 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 50 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top