x

Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачдад халтай

АН-ын Нарийн бичгийн дарга, Төрийн удирдлагын доктор Н.Гансүхтэй ярилцлаа.

-Нийслэл хот үнэт цаас гаргах тогтоолыг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Үүнд сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаанбаатар хотын бонд гаргах санаачилга 2023 онд буюу Д.Сумъяабазарын үеэс эхлэлтэй. Тухайн үед нийслэлийн удирдлагууд СЗХ-нд бонд гаргах хүсэлтээ хүргүүлж байсныг санаж байна. Яагаад бонд босгох шаардлага үүсэв гэдгийг эхлээд харах ёстой л доо. Жилээс жилд Монгол Улсын төсөв данхайж байгаа. Энэ нь захиран зарцуулах дарга нарын эрх мэдэл нэмэгдэж байна гэсэн үг. Нийслэл хотын 2024 оны төсөв түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж, хоёр их наяд давлаа. Өөрөөр хэлбэл, урьд өмнөх хотын дарга нарын бүтэн жилд зарцуулдаг байсан төсвөөс хэд дахин их байна. Гэтэл энэ нь одоогийн хотын дарга нарт хангалтгүй санагджээ. Дахиад бонд босгох тухай асуудал ярьж байна.

НИТХ-ын дөрөвдүгээр сарын 29-ний ээлжит бус 19 дүгээр хуралдаанаар дотоод, гадаадаас бонд босгох тухай асуудлыг баталлаа. Зээл босгох үндэслэл нь эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэх юм байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд 553 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж үзжээ. Нэг жил хүрэхгүй хугацаанд нийслэл хотын бүх удирдлагууд солигдох гэж байгаа энэ эгзэгтэй үед дараагийн дарга нартаа өр үлдээж байгаа нь харамсалтай. Ер нь сонгуультай жил маш олон төсөл эхэлдэг. Тэр нь төсөвтөө дарамт болдог. Урт хугацааны төлөвлөлт байхгүй явж байгаагийн жишээ юм. Д.Сумъяабазарын үед бонд гаргах гэж байхад нь иргэд эсэргүүцээд татаж байсан шүү дээ. Одоо дахиад л зүтгүүлж байна.

-Энэ удаад дотоодоос 500 тэрбум, гадаадаас 700 сая ам.доллларын бонд босгоно гэж байсан. Ер нь манай бондууд ихэвчлэн гадагшаа чиглэдэг. Харин дотоодоосоо босгох бондоос манай бизнесийнхэн хэрхэн үр өгөөж хүртэх боломжтой вэ?

-Бонд бол бага хүүтэй өрийн бичиг. Илүү баталгаатай гэсэн үг. Тэр баталгааг нь нийслэл өөр дээрээ гаргаж байгаа. Нийслэл маш их хэмжээний орлого олдог болсон. Урьд өмнөхөөсөө илүү захиран зарцуулж байгаа.

Өнөөдөр банкны хүү, инфляци өндөр байна. Харин бонд хадгаламжийн хүүнээс 3-7 хувь өндөр байдаг учраас иргэд маань бонд авах хандлага нь түлхүү. Бонд буюу үнэт цаасны зорилго нь аливаа нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд тэндээсээ ашиг олох. Тэндээсээ хүмүүст ногдол ашиг хүртээдэг. Бонд бол хувьцаа шиг өдөр болгон арилжиж болдог зүйл биш учраас 1-2 жил түгжээтэй байна гэсэн үг. Хүү нь ч тогтвортой байдаг. хадгаламжийн хүүнээс өндөр учраас инфляцид идэгдээд байгаа хүүнээсээ илүү өндөр ашиг хүртэхийн тулд бонд авч байгаа.

Монгол Улсын өр жилээс жилд нэмэгдэж байна. 2016 онд МАН засаглаж эхэлснээс хойш есөн удаа бонд гаргасан байгаа юм. “Мазаалай”, “Хуралдай”, “Гэрэгэ”, “Сэргэн мандал”, “Номад”, “Сенчури-1”, “Сенчури-2”, “Сенчури-3”, “Сенчури-4” зэрэг бондууд гаргасныг ард түмэн тэр бүр мэддэггүй. Ер нь нийслэл хот бонд гаргахдаа улаанбаатарчуудаасаа асуух ёстой. Гэтэл эрх баригчид нийслэлийнхээ 45 төлөөлөгчөөс ч асуухгүйгээр бие даан шийдээд байгаа нь өрөөсгөл юм. Өнөөдөр нийслэл хотод нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тэгэхээр Улаанбаатарын асуудал гэдэг бол Монгол Улсын 50 хувь нь гэсэн үг. Үүнийг зөвхөн намын бүлэг дээрээ юмуу хэн нэгэн эрх мэдэлтэй дарга шийддэг тогтолцоо руу очоод байгаа нь данхар төр, даргыг хамгаалдаг байсан хуучин хаалттай нийгэм рүү ухарч байгаа үзэгдэл юм.

-Эдийн засагч хүний хувьд татварын асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Эрх баригч намынхан нэг ч хувийн татвар нэмэхгүй, зээлийн хүүг нэг хувь болгоно гэж амлаж байсан. Гэтэл иргэд асар их татвар төлж байна. Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ, НӨАТ зэрэг. Жирийн иргэн нэг сая төгрөгийн цалингийнхаа 350 мянган төгрөгийг татварт шууд өгч байна. Дээрээс нь нийслэлийн татвар нэмэгдэнэ. Худалдан авалт, хоол хүнс, үйлчилгээ гээд бүх зүйлээс нэг хувийн татвар авдаг байсан бол одоо шууд хоёр хувь болж өссөн. Хогны төлбөр бас 50 хувь нэмэгдсэн. Татвар нэмэгдэхийн хэрээр ажил нь сайжрах ёстой. Гэтэл нийслэл хот өнөөдөр замаа ч олигтойхон засч чадахгүй, тоос шороондоо дарагдсан байна. Сонгуулийн жилд улстөрчид одоо хий хоосон амлалтууд их өгдөг. Ингэснээр улсын эдийн засагт хүндрэл учирна. Үүний дарамт Монголын ард түмний нуруун дээр ирдэг. Ямар ч дарга хариуцлага хүлээдэггүй. Тэд гоё зүйл яриад өнгөрдөг.

-Төрийн хэмнэлтийн тухай хуультай болсон. Энэ хуулиар татвараа нэмэхгүйгээр хэмнэх боломжтой юу?

-Ер нь сайн парламент яаж ажилладаг вэ гэхээр “Төрийн мөнгө гэж байхгүй шүү. Энэ бүгд ард түмний хөрөнгө. Бид ард түмний мөнгөнөөс нэг төгрөгийг ч хүртэл хяналттай зарцуулна” гэдэг байх ёстой. Манайд өнөөдөр хэмнэлт гэдэг үгийг хэлдэг нэг ширхэг ч дарга байхгүй. Төсвийн хэмнэлтийн тухай хууль гаргасан боловч жил бүр алдагдалтай төсөв баталж байгаа. Орлогоо хэт өндрөөр төсөөлдөг. Жил бүр манайх урсгал зардалдаа асар их хэмжээний мөнгө төлдөг орон. Ерөнхийлөгчийн төсөв хүртэл хэд дахин нэмэгдсэн. Ард түмэн улам ядуу, дарга нар цулайтлаа баяжиж байна. Өнөөдөр Монголд хиймэл оюун ухаан, сансрын технологи, аялал жуулчлал, инноваци, үйлдвэрлэл, авто зам, хурдны зам, хурдны галт тэрэг аль нь ч байхгүй. Зөвхөн хулгай бас дахин хулгай нүүрлэсэн.

-Ер нь татварын дарамтаас болж хувийн хэвшил томорч чаддаггүй. Бас цалингаа нэмж дийлдэггүй. Тэгэхээр төр хувийн хэвшлийг бодлогоор хэрхэн дэмжих шаардлагатай вэ?

-Олон улсад бизнес, төр хоёр тусдаа байдаг. Холилдож огт болохгүй. Гэтэл Монгол Улсад төрийн дэмжлэггүй бол ямар ч бизнес рүү орж чаддаггүй. Тэгш бус өрсөлдөөний зарчим руу орсон. Зээл авсан иргэдийн мэдээллийг харахад давхардсан тоогоор 4.5 сая зээл байна. 18-аас доош насны хүүхдүүдэд хуулиараа зээлийн эрх үүсэхгүй. Тэгэхээр нэг хүн нэгхэн газар зээлтэй биш, 2-3 зээлтэй байна гэсэн үг. Өнөөдөр Монголд бизнес эхлүүлээд хөл дээрээ босно гэдэг асар хүнд. Жижигхэн аж ахуйн нэгж, 1000 хүнтэй аж ахуйн нэгж яг адилхан татвар төлж байгаа юм. Дээрээс нь төрийн ажил хийдэг, тендер авдаг компаниуд л томордог. Зөвхөн мөнчгөрөөрөө гарч ирсэн компаниуд томрох ямар ч эрх зүйн орчин байхгүй.

Өнөөдөр татвар, нийгмийн даатгалд өргүй нэг ширхэг ч компани алга. Шууд данс хаачихдаг. Тэгэхээр чинь ямар ч мөнгө олох боломжгүй. Ер нь ашиг олж, асуудлыг шийдэхийн тулд бизнес хийдэг. Тэгвэл Монголд өрөө дарахын тулд бизнес хийж байна. Бизнесийнхэнд дарамт асар ихтэй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсан боловч бүх байцаагч нь яаман дээрээ байгаа. Яг өмнөх шигээ шалгалтаа адилхан хийгээд, хяналтаа тавиад улаан хуудсаар компанийн үйл ажиллагааг зогсоогоод явж л байгаа. Олон улсад компани байгаль орчинд ноцтой хор хохирол учруулах юм уу иргэдийн амь насанд халдаагүй тохиолдолд санхүүгийн торгууль тавиад явдаг. Манайх шиг шууд хаадаг балмад ажиллагаа ака буу барьсан газарт л байгаа байх. Харин хууль засагладаг оронд байхгүй. МҮХАҮТ-аас гаргадаг судалгаагаар манай улсад жил ирэх тусам бизнесийн орчин хумигдаж байгаа. Шударга өрсөлдөөн байхгүй.

-АН-ын өмчит компаниудыг хувьчлахыг дэмждэг. Тэгэхээр төрийн өмчит компаниудыг яаж, ямар замаар хувьчилж, бизнесийн орчныг томруулах вэ?

-Төрийн өмчит компани ашигтай ажилладаг нь маш ховор. Төр өөрөө өмчтэй болоод ирэхээрээ тэгш бус бизнесийн зарчим руу ороод ирдэг. Төр гуравхан зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүрэгтэй. Хоёрдугаарт, хувийн өмч хөрөнгийг хамгаалах ёстой. Гуравдугаарт, хувийн хэвшил хийж чадахгүй батлан хамгаалахын болон дэд бүтцийн салбаруудаа хийх ёстой. Бусад бүх зүйлийг хувийн хэвшил хийх хэрэгтэй. Ингэснээр зардал багасна. Үйлчилгээ сайжирна. Өрсөлдөөн нэмэгдэнэ. Иргэд хожино. Төр оролцоод байна гэдэг бол халамжийн систем буюу хаалттай улсын тогтолцоо руу яваад байна гэсэн үг. АН бол баруун төвийн үзэл баримтлалтай, эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Мөрөөрөө хөдөлмөр хийгээд, бизнес явуулж байгаа хүмүүст төр бага саад болж, төрийн эрх мэдлийг хязгаарлах ёстой. Хувийн хэвшилд боломж олгох нь зөв.

-Монголд доллар олж ирэх ямар боломжууд байна вэ. Яавал ам.долларын ханшийг 2000 руу оруулах уу?

-Монголд хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирж байгаа бүх мөнгө төв банкинд гацдаг. “Эх үүсвэрээ тайлагна. Мөнгө угаах гэж байна” гэдэг. Сая Баялгийн сангийн тухай сүрхий хууль батлагдлаа. Гэтэл Монголд гадаадын хөрөнгө оруулагчдыг орд газрын 20-иос дээш хувийг эзэмшиж болохгүй. Гадаадын иргэд газар эзэмшиж болохгүй гээд хориглоод байдаг. Юунд итгэж хөрөнгө мөнгөө оруулах юм бэ. Мөнгө нь орж ирэхээр банкаараа авч чадахгүй. Энд яг ямар бизнесийн орчин байгаа юм бэ. Үүний оронд хоёр цаг 30- хан минут нисээд Хонгконг юм уу Сингапурт очиход бүх юм нээлттэй. Мөнгөтэй л хүн бол Дубайд очиход тухайн улсын иргэнтэй адилхан хууль эрх зүйн орчин нээлттэй. Гэтэл манайд хөрөнгө оруулж ирэх боломж асар хомс. Ам.долларын ханш бууруулъя гэвэл төгрөг чадамжтай болох хэрэгтэй. Бид юу ч үйлдвэрлэхгүй байна. Валютаа гадагшаа урсгаж байна. Монгол хүний оюун санаа орсон нэмүү өртөг шингэсэн ямар ч бүтээгдэхүүн алга. Бүгдийг гаднаас худалдан авч байгаа цагт ам.доллар урсаад л байна гэсэн үг.

-Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана. Судлаач хүний хувьд нам, эвслүүд ямар тактикаар өрсөлдвөл гарч ирэх боломжтой гэж харж байна вэ?

-Энэ удаагийн сонгууль маш ойлгомжгүй. Дээрээс нь залуучууд, эрдэмтэд, шийдвэр гаргах түвшинд ажиллах хүмүүст маш халгаатай сонгууль. Тэр дундаа залуу хүмүүс танигдах бүр ч боломжгүй. Жишээлбэл, Архангай аймагт насаараа амьдарсан хүн Баянхонгорт очоод “Намайг сонгоорой” гэхэд хэн ч дугуйлахгүй. Тэрэнтэй адилхан өөр нэг захын аймагт байгаа хүн зэргэлдээ аймагт очоод санал ав гэдэг бол зөвхөн мөнгөтэй хүмүүст зориулсан гарааны боломж. Мөнгөтэй хүмүүс нисдэг тэргээр дамжиж буугаад олон мянган ухуулагч ажиллуулаад бүх телевизийн цагийг худалдаж авбал танигдахад амар. Дуучид, бөхчүүд, олны танил попордог улсуудад аятайхан сонгууль.

СЕХ-ноос гаргасан сонгуулийн зардлын доод хэмжээгээр 1.5 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа. Ийм мөнгөтэй залуу хүн байх юм бол аль нэг улсын арал дээр хаус худалдаж аваад тэндээ амьдарсан нь дээр байх. Сонгуульд оролцож сонгогдох магадлал нь байхгүй. Ийм шударга бус, ардчилсан бус сонгуулийн сонголт руу шахаад оруулчихлаа. Эрх баригчид сонгуулийг баасан гаригт зохион байгуулахаар товложээ. Залуучууд амралтын өдрүүдийг далимдуулаад хөдөө, гадаа салхинд гардаг шүү дээ. Энэ нь сонгуулийн ирцэд нөлөөлж л таарна. Тэгэхээр залуучууд хувь заяаныхаа эзэн болж хариуцлагатайгаар сонгуулиа өгөх ёстой. 3.5 сая хүний амьдралыг сонгуулийн насны 1.3 сая хүн шийдэж байна. Өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийх хэрэгтэй. Цагаан сонгууль хийж огт болохгүй. Тэгэх юм бол эрх баригч юмуу олон санал авч байгаа намдаа өгч буй шууд тогтолцоо. Тиймээс заавал хоёр, гуравдагч намыг сонгоорой. Тэгж чадвал тогтвортой Засгийн газартай, сайн сөрөг хүчинтэй болно. Монголын ард түмэн хэрсүү учраас сонгуулиа идэвхтэй өгөх хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    сонгуульд зарцуулсан мөнгөө олж авах гэж зүтгэх нь гарцаагүй!
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 10 цаг 4 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 11 цаг 53 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 12 цаг 5 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 12 цаг 10 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 13 цаг 27 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 13 цаг 35 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 56 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 14 цаг 47 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 14 цаг 51 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 15 цаг 1 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 15 цаг 10 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 15 цаг 24 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 15 цаг 32 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top