x

Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрээсэй билээ

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхтэй ярилцлаа.

 

-Тун удахгүй сонгууль болно. Танай намын хувьд энэ удаагийн сонгуульд ямар бодлого, зорилттой оролцож байна вэ?

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам дөрвөн удаа сонгуульд орсон туршлагатай. Энэ удаагийн сонгуульд бид дангаараа оролцох шийдвэрээ гаргаад СЕХнд хүсэлтээ хуулийн хугацаанд нь өгсөн. Бидний гол зорилго бол Монголын ард түмэн 34 жилийн хугацаанд ядууралд улам л автлаа. Ийм болохоор нэн түрүүнд ядуурлаас гарах ёстой. Ингэхийн тулд хулгайчаас салах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд эрх барьсан АН, МАН, парламентад суудалтай байсан, зохих ёсны шагналаа эрх баригчдаас авсаар ирсэн намууд л хөгжилд саад болсон. Тийм болохоор эхлээд хулгайч намуудаас салахгүй бол авлигачдаас сална гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Бидний үндсэн зорилго бол энэ. Хоёрдугаарт, монголчууд бидний боломжийг хуулийн, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн дээр байсан намууд хулгайлсан. Ард түмнийг төөрөгдүүлсэн. Тэгэхээр энэ боломжоо бид буцааж авах ёстой. Алдсан боломжуудаа буцаагаад авчихвал дахиад 34 жилд хөгжүүлэх чадвар бидэнд бүрэн байгаа.

Энэ хэмжээнд бид мөрийн хөтөлбөрөө боловсоруулсан. Гуравдугаарт, дээрх хоёрыг хийхийн тулд хамгийн аюултай, хэцүү нь хууль эрх зүй. Одоо Ерөнхий сайд элдэв сонсгол явуулаад болох, болохгүй зүйлүүдийг нийгэмд гаргаж байгаа нь сайн талтай байж болно. Гэхдээ энгийн хүмүүсийн хүрээнд сенсацилаад байгаа нь учир дутагдалтай. Тэгэхээр эдгээрийг гаргахаасаа өмнө хууль, эрх зүйн орчныг батлуулах хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, ард түмний хөрөнгөөс хулгай, луйвар хийж, авлига авч, иргэдийнхээ боломжийг булаасан хүмүүст ямар арга хэмжээ авахыг тодорхой болгох ёстой. Хөрөнгийг нь хураадаг, нэмж торгодог, ямар нэгэн өршөөлд хамруулдаггүй зэргээр хатуу хуульчилж байж л энэ бүхэн засарна. Бид бүхэн ийм үндсэн зорилго, агуулгатай ажиллаж байгаа.

-Нийт 126 гишүүн сонгогдох учраас өмнө нь байгаагүй олон нам, эвсэл сонгуульд оролцож байх шиг байна. Гишүүдийн тоо нэмэгдсэн учраас та бүхэн ямар нэгэн найдвар, боломжийг олж харсан учраас сонгуульд оролцож байна уу?

-Уих-ын гишүүдийн тоог нэмэх талаар ярьж байхад манай нам байнга эсэргүүцэж байсан. Бид тоонд ач холбогдол өгөхгүй. Ганцхан улс орныг хөгжүүлэх сэтгэлтэй, ёс зүйтэй хүмүүс л Их хурлын гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг тухайн үед тавьсан. Гэсэн хэдий ч Улс төрийн намын тухай хууль батлагдаж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон. Сонгуулийн тухай хуулийн 26.3.9 дэх заалт гэж бий. үүнд нам, намын даргын Улсын дээд шүүхийн бүртгэл, тамга тэмдгийн бүртгэл гэсэн гурван ойлголт байгаа юм. маш сайн баримтлах ёстой. Бидэнд боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ хулгайч, луйварчдаасаа салсны дараа оронд нь ажиллаж чадах субъект байна шүү гэдгээ ард түмэндээ харуулах ёстой. хоёрдугаарт, дээрх заалтыг маш сайн анхаарах ёстойг дахиад хэлье. Яагаад гэхээр магадгүй эрх бүхий байгууллагууд санаатай болон санамсаргүйгээр төрийн эрх авах энэ үйл ажиллагааг будилуулж, хуулийг давсан байдлаар төрийн эрхийг ямар нэгэн субъект рүү чиглүүлэх гэсэн санаархал ажиглагдаж байна. ингэж нөгөө боломжийг хаах гээд байгаа байхгүй юу.

-Жижиг намууд буюу та бүхэнд ард түмэн тэр бүр итгэл хүлээлгэдэггүй. Учир нь төрийн эрх барих хүний нөөц, боломж, чадавх хомс гэж үздэгтэй холбоотой юм шиг санагддаг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Улсын дээд шүүхийн бүртгэл дээр тэр нь том нам, энэ нь жижиг гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ нөгөө луйварчид чинь олон нийтийн уураг тархинд ийм нэр томьёог зориуд босгосон юм. Тэгвэл нөгөө талдаа том гээд байгаанууд нь нам биш том хулгайчид. Дотроо боловсон хүчний хомсдолтой, туршлагатай хүнгүй л байгаа шүү дээ. Дээрээс нь эх орон, ард түмнээ гэсэн ямар ч бодол, сэтгэл байхгүй. Ганцхан газар шороо, ард түмнээ барьцаалаад гаднаас зээл авдаг. Түүнийгээ ямар ч тооцоололгүйгээр тараадаг. Үүнээс болж Монгол Улс маань их хэмжээний өрөнд орсон. Тэдний зохиосон өнөөх том гэсэн үлгэрт нь иргэд итгэж, тэднийг сонгосоор байгаад өөрсдийнхөө амьдралыг бүр шороонд хутгачихсан. Харин энэ жилээс бүх зүйл өөр болно. Яагаад гэхээр эдгээр хулгайчдаас салъя гэсэн бодол, хүсэл нь маш их давамгайлж байна. энэ орон зайг л бид эзлэх хэрэгтэй.

-Танай нам нэр дэвшүүлэхдээ ямар бодлого барих вэ?

-Сонгуулийн хуульд аль нэг хүйс нь 30 хувь байх, нийгмийн бүхий л салбарын төлөөлөл байх ёстой зэрэг тодорхой заалтууд бий. хүрээнд нийцүүлээд нэр дэвшигчдээ бүрдүүлэх алхмуудыг хийж байна. Мэдээж зарлах хуулийн хугацаа нь болоогүй. харин эрх баригчид энэ удаад Боловсролын зээлийн сан мэт сангуудаас хулгай хийсэн нөхдүүдээ дэвшүүлэхгүй гэсэн. үүндээ хүрээсэй билээ.

-Жижиг намууд тойргийн 50 хувьд яаж ийгээд хүмүүсээ нэр дэвшүүлээд, нам нь сонгогчдын гурваас дээш хувь авчихбал ядаж 1-2 төлөөллөө парламентад суулгачихна гэсэн тооцоолол хийгээд байх шиг санагдах юм?

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам ийм жижиг хэмжээнд бодохгүй байгаа. Манайх бол иргэншилтэй, эх оронтой, ард түмэнтэй нам. Тийм ч учраас эх орныхоо гажуудлыг засахад бидний улс төрийн манлайлал маш чухал гэж үздэг. Ер нь сонгогчдын тодорхой хувийг авч байж парламентад төлөөллөө суулгах эрх нээгдэнэ. Сонгуулийн хуулийг хэлэлцэж байх явцад эрх баригчид наанаа парламентад суудалгүй намуудыг оруулна гэж ярьж байсан ч эрх зүйн орчинд нь хаалтууд тавьж байсан.

-Тухайлбал?

-Сонгуулийн хуульд анх 74.2 гэсэн заалтыг оруулж ирсэн. Тэр нь намууд эхлээд парламентад ийм, ийм суудлыг авсны дараа босгыг нь бодохоор тусгасан байсан. Тиймээс бид шаардлага тавьж байгаад энэ заалтыг хасуулсан. заалт бол хуулийн өмнө эрх тэгш байх суурь зарчмыг зөрчөөд байсан юм. Мөн тойргийн 78 мандатын 40-д хүнээ дэвшүүлж байж эрхээ авна гэсэн нь одоо хэрэгжиж байгаа. Ард түмний бодол санаа өөр болсон гэж би хэлсэн. Тэд одоо 34 жил явж ирсэн хулгайчдаас салж, боломжоо өөрсдөө эдэлье. үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүчин байна уу л гэж хайж байгаа. эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам байгуулагдаад 18 жил болж байна. Бид энэ хугацаанд аливаа нэг улс төрийн хүчинтэй эвсэл болсонгүй. баригчидтай тохирч, нэгнийгээ элчин сайдаар явуулж байсангүй. ихэнх нь ийм л замаар явж ирсэн. бидэнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, эдийн засгийг гадаад, дотоодын олигархуудаас хараат бусаар хөгжүүлэх ганцхан л зорилго байгаа. Тэгэхгүй бол манай эдийн засаг чинь юун улс битгий хэл гадны ганцхан компанийн эрхшээлд бараг орчихсон шахуу л байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • охх (127.0.0.1)
    хэн ч гарсан ялгаагүй юу ч өөрчлөгдөхгүй монгол мөхлийнхөө замд орсон.
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 9 цаг 52 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 11 цаг 42 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 11 цаг 54 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 11 цаг 59 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 13 цаг 16 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 13 цаг 24 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 45 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 14 цаг 36 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 14 цаг 40 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 14 цаг 50 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 14 цаг 59 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 15 цаг 13 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 15 цаг 21 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top