x

Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Уг шийдвэртэй холбогдуулан эдийн засагч Т.Дөлгөөнтэй ярилцлаа.

-УИХ-аас гурилын импортын татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг дагаад эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ. Үнэхээр гурилын үнэ буурах уу?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ баталлаа. Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд нь бус Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь уг хуулийн төслийг оруулж ирээд батлуулчихлаа. Сайд гэдэг бол салбарын бодлогыг тодорхойлж, хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар шийдүүлэх үүрэгтэй. Улс талаасаа харвал ХХААХҮ-ийн сайдын шаардлага ер нь байна уу гэж харагдахаар. Энэ ажлыг хэрэг эрхлэх газар нь хийчих юм биш үү гэлтэй харагдсан. Эдийн засаг талаасаа хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, дээрх хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхний тайлбарласнаар хүнсний болоод малын тэжээл, нөөцийг нэмэгдүүлэхэд, стратегийн бүтээгдэхүүн гэх гурилын үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан гэлээ.

Гэтэл энэхүү шийдвэр нь засаг, төр нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй явдгийг бүрэн утгаар нь харуулсан үйл явц. Түүнчлэн бодит байдал дээр Засгийн газрын энэхүү хүлээлт биеллээ олно гэж үзсэн нь хэт хөнгөн дүгнэлт болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг талаасаа маш хортой шийдвэр боллоо.

-Эдийн засагт яг ямар эрсдэл үүснэ гэсэн үг вэ?

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэхээсээ илүүтэйгээр одоо алдагдалтай байгаа төлбөрийн тэнцлийг улам муутгах, төгрөгийн ханшийг улам сулруулах, үндэсний үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг эрсдэлд оруулах шийдвэр боллоо. Тухайлбал, тариаланчдын бодлого алдагдаж, улмаар гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалахад хүндрэл үүсэх төдийгүй санхүүгийн эх үүсвэр нь гажуудах наад захын эрсдэлүүд бий. Цаашилбал, ажилгүйдлийн эгнээг нэмэгдүүлэх, халамжийн бүлгийг зузаатгах урьдач нөхцөл болно гэж харж байна.

-Төлбөрийн тэнцэл гэлээ. Угтаа төлбөрийн тэнцлийг багасгахын тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Ерөнхийдөө валютын нөөцийг нэмэгдүүлэх ёстой байтал эсрэгээрээ импортыг идэвхжүүлсэн шийдвэр гэж харж байна уу?

-Яг тийм. Төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд экспортыг нэмэгдүүлж, валютын дотогшлох урсгалыг сайжруулах ёстой. Ковидын үеийг бодоход эдийн засаг харьцангуй өссөн. Гадаад валютын нөөц нэмэгдсэн нь сайн хэрэг ч энэ мэт томоохон шийдвэр хормын төдийд жижиг эдийн засагтай манайх шиг улс оронд гай л болно. Өөрөөр хэлбэл, эдийн засагт хуримтлагдсан багахан хэмжээний валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, дотоод хуримтлалыг үгүй хийж эдийн засгийн дархлааг сулруулж буй бодлого боллоо. Учир нь энэхүү шийдвэр нь үндэсний үйлдвэрүүдийн оршин тогтнох асуудалтай шууд холбоотой. Товчхондоо эдийн засгийг саармагжуулж байна. Одоо байгаа валютын нөөцийг нэмэгдүүлэх бус шууд гадагш урсах болно.

-Иргэд, малчдын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гэж яриад байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Гурилын үнэ ханшийг барьж хэрэглэгчдийн ашгийг хамгаална гэж тайлбарлаж байгаа. Асуудал үүсэнгүүт гэнэт өнөөдөр гурилын үнэ өссөн мэтээр шийдвэр гаргаж байгаа юм. Гэтэл энэ асуудал аль хэзээ үүссэн. Үнэхээр бодлого хэрэгжүүлж байгаа бол гурил үйлдвэрлэгчдийн, цаашлаад тариаланчдын үйл ажиллагааг тогтвортой байх талд дээр улс төр хийлгүйгээр анхаарах ёстой байсан. Улстөрчид ч өөрсдөө энэ салбар луу орох шаардлагагүй байсан болов уу.

Дээрээс нь олон жил газар тариалангийн салбарт шинэчлэл хийгээгүй, тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхэд анхаараагүй. Халамж болоод байшин барилгад зарцуулдаг мөнгөө валют олдог салбартаа зарцуулах ёстой байсан. Гурил, тэжээлийн эрэлтээс сэргийлэх боломж Засгийн газарт байсан гэсэн үг. Гэтэл УИХ-аар энэхүү асуудлыг хуулиар зохицуулж өгч байгаа нь түр зуурын гал унтраах явцгүй шийдвэр боллоо. Хэдийгээр богино хугацаандаа үнийн хөөрөгдлөөс хамгаалж буй харагдах боловч Оросын үйлдвэрүүдийн эрх мэдэлд орох, тэдгээрээс хараат болох зам руу түлхэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ унагах зүйл рүү явж байна гэж дүгнэж байна. Монгол Улсын хувьд өнөөдөр хойд болон урд хөршөөсөө хөгжлийн гол тулгуур салбаруудаараа хараат байгаа. Эрчим хүч, шатахуун, бензин, хүнд үйлдвэрлэлийн түүхий эд гэх мэт зүйлд. Эдгээр нь тухайн улс орны хөгжлийг түрэгсгэх гол хүчин зүйлс байдаг. Гэтэл үүн дээр нэмээд хүнсээ хүртэл хараат болгох гэж байна. Энэ бол том аюул шүү.

-Урт хугацаандаа улс орны эдийн засагт ямар нөлөөлөл учруулах вэ?

-Сая миний хэлээд байгаа хүнсний хараат байдал руу орно. Өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр хямд гурил идэж болох ч маргааш тэдний хүслээр үнэтэй гурил идэх үү, үгүй юү дээрээ тулна. Үүнийг эдийн засгийн дайн гэдэг. Дайнд бид ялагдлаа гэсэн үг. Эсрэгээрээ өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр өндөр үнэтэй гурил идэж байгаа ч маргааш хямд гурил идэх боломжийг л нээж өгөх ёстой байсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс хэрэглэгч орон. Гэтэл хэрэглэгч орон гэдэг статусаасаа салж байж бид угтаа хөгжих ёстой юм. Гэтэл хэрэглэгч орон гэх статусыг зузаатгасан явдал боллоо гэж харж байгаа. Импортоор бараа бүтээгдэхүүн хямд ч бай, өндөр үнээр ч бай авна гэдэг бол гадагшаа урсах валютын урсгал нэмэгдэж байгаа л гэсэн үг шүү дээ. Энэ урсгалыг л багасгах тусам дотоодын эдийн засаг сэргэнэ. Энэхүү урсгал нэмэгдэх тусам дотоодын эдийн засаг суларна гэж ойлгох хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gmail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gmail.com).
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • бас (127.0.0.1)
    битгий солиор мал минь!
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 10 цаг 7 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 11 цаг 56 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 12 цаг 8 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 12 цаг 13 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 13 цаг 30 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 13 цаг 38 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 59 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 14 цаг 50 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 14 цаг 54 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 15 цаг 4 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 15 цаг 13 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 15 цаг 27 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 15 цаг 35 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top