x

АН алдарт 10 хувиа амлавал сонгуульд ялна

Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар тавд нь МАН дангаар засаглаж, хоёрт нь АН, 2004-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Ингээд харахаар өнгөрсөн 32 жилийн ихэнх хугацаанд МАН Засгийн эрхийг барьж иржээ. Харин ард иргэдэд ээлтэй, улс оронд ашигтай бодлого аль нам нь хэрэгжүүлж ирэв гээд дэнсэлбэл цөөхөн жил засаг барьсан ч АН-ын бодлого торойгоод гараад ирдэг юм. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газар яаж бужигнуулсныг иргэд өнөөдөр ч нэхэн санадаг. Хоёр жил гаруйхан хугацаанд энд тэндгүй үйлдвэр үйлчилгээ сэргэж, аж ахуйн нэгжүүд өндийж, үнийн болон татварын дарамтгүй сэвхийсэн цаг үе байсан.

Түүний өмнөх, 2004 оны сонгуулиар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үед АН-аас татварын шинэ бодлогыг танилцуулж байв. Энэ нь өнөөх алдарт “Дөрвөн 10”-ын бодлого. Ерөөсөө л татварыг 10 хувьд барих тухай байлаа. Өнөөдрийн татварын төрлүүд дотроос хамгийн өндөр хувьтай нийгмийн даатгалын шимтгэлийг тэд 19 хувиас 10 хувьд буулгаж, аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрээс том ачааг таягдан хаяж байсан юм. Тэд энэ бодлогоо танилцуулсан, хэрэгжүүлсэн, үр дүн гарсан. Тиймдээ ч ард түмний дунд АН-ын 10 хувь гэж одоог хүртэл яригддаг юм.

Харин өнөөдөр татварын хувь хэмжээ 46 хувьд хүрчихлээ. ХХОАТ 10 хувь, нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь гээд л яваад өгнө. Олсон орлогынхоо талыг нь улсад тушааж байна. Иргэн Навчаа үйлчилгээний байгууллагад өдрийн 12 цагаар ажиллаад сарын дараа нэг сая төгрөг авлаа гэж бодоход 460 мянгөн төгрөг нь татварт шууд суутгагддаг. Ажилчны гар дээр 600 гаруйхан мянган төгрөг л ирдэг. Аж ахуйн нэгжид ч ялгаагүй, татварын хамгийн том дарамт ирсээр байна. Тиймээс энэ сонгуулиар татварын асуудлыг хөндсөн нам л ялалт байгуулна. Ялангуяа үүнийг АН л хийж, хэрэгжүүлж чадна.

МАН-ын хувьд зүүний үзэл баримтлалтай нам. Онолын хувьд энэ нь нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, доод давхаргын амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал. Товчхондоо, баячуудын хөрөнгийг хурааж ядууст өгдөг. Ийм үед хүмүүс ажил хийдэггүй, хөрөнгө хуримтлуулдаггүй, баялаг бүтээдэггүй юм. Хийе гээд эхлэхэд өнөөдрийнх нь татварын хүнд бодлогоор дарамталж нураадаг. Эсвэл төрд хурааж авна. Нийгмийн эмзэг бүлгийнхнийг тэтгэнэ, халамжийн бодлого явуулна. Зүүний үзэл баримтлалтай намуудын үйл ажиллагааны сонгодог жишээ энэ.

Харин барууны үзэл бол үүний эсрэг. Татвараа буулгана. Татвар буурахаар хөрөнгө хуримтлагдана, баялаг бий болно. Хүмүүс хөлжинө. Ерөөс хүн ядуу байхыг хүсдэггүй. Та ч, би ч өнөөдөр өнгөтэй, мөнгөтэй байхыг дор бүрнээ хүсч тэмүүлж буй. Энэ бол нийгэм бий болсон цагаас үүссэн хүн төрөлхтний мөнхийн хүсэл. Тиймээс ардчилсан нийгэмд шилжсэн улс орон энэ үзэл баримтлалаараа тууштай явахад хөгжих энүүхэнд байдаг. Манай орон ядуу хоосон байгаад байдаг нь ардчилсан барууны үзэлд тууштай байж чадаагүйн гор юм. Болж өгвөл буцаад социализмдаа машинаа унаад орчих санаатай. Даанч социализмд орвол машиныг нь хураагаад авчихна гэдгийг мэддэггүй, мэддэг нэг нь аль хэзээний мартчихсан.

Харин коммунизмаас угшилтай нам энэ хүслийг нь дөгөөн хөөрөгдөж сонгууль бүрээр иргэдийнхээ эдийн засагтай гэж тунхаглаад 30 гаруй жилийг үдчихээд байгаа ч өнөөдөр бид 47 хувийн татварын дарамт дор ажиллаж, амьдарна гэдэг залхаан цээрлүүлэлт юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүнд сөхөрч байна, ядарч байна. Ингээд ирэхээр баялаг, хөрөнгө бий болгосон цөөхөн хэсгээ үзэн ядаж, хавчин гадуурхдаг болдог юм байна. Иймээс л АН-ын татварын 10 хувийн бодлого л өнөөдөр тохиромжтой байна. АН өмнөх амлалтаа сэргээх ёстой.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 27 нам, хоёр эвсэл албан ёсоор бүртгүүлээд байгаа. Эндээс харахад жинхэнэ сонгууль МАН болон АН-ын хооронд л өрнөнө. Харин бусад жижиг намуудын хувьд амлалт гэхээс илүү цөөн хэдэн сандал суудлын төлөөх л өрсөлдөөн байх нь дамжиггүй. Тэд төрийн бодлогод нөлөөлөх хэмжээний сандал суудал автлаа өдий. Тийм учраас л АН-ыг арван хувиа амла гээд байгаа юм.

МАН-ын хувьд түүх нь тодорхой. Оросуудаас угшилтай зүүнийг баримтлагч нам. Харин жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлээр бий болсон нь Ардчилсан нам. Энэ нам гэхдээ нийгэмд нэр хүндээ алдаж буй нь үнэн. Лидерүүд нь хоорондоо толхилцож, тамга тэмдэг, сандал суудлын маргаанаар өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн. Гэхдээ тэдэнд ямартаа ч төр барих хэмжээний зангараг хийгээд чадвар байдаг юм. Үүнийгээ ч тэд хоёр удаагийн засгийн эрхээр харуулчихсан улс төрийн том хүчин. Тэгэхээр өнөөдөр ч АН-д боломж бүрэн байна гэсэн үг. Тэд татварын бодлогоо бариад гараад ирэхэд л ард түмэн дэмжээд явуулна.

Б.ЭНХЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 51 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 1 цаг 13 мин 1924 оны Үндсэн хууль 2 цаг 54 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 3 цаг 4 мин Энгийнийг ухаалгаар 3 цаг 11 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 4 цаг 40 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 5 цаг 52 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 6 цаг 6 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 6 цаг 13 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 7 цаг 19 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 7 цаг 40 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 20 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top