Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Уул уурхайн яамны Нарийн бичгийн дарга В.Л.Кантха Раотай Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Б.Уянга уулзлаа.
Уулзалтаар БНЭУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд нь зэсийн баяжмалын импортоос ихээхэн хамааралтайг онцолж, Монгол Улстай Засгийн газар хоорондын түвшинд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улс зэс хайлуулах үйлдвэрүүддээ зэсийн баяжмалын тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд Монгол Улстай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа нь хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх боломжийг олгож байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.