x

Хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

Голомт банк гуравдугаар сарын 6-нд тохиож буй 29 жилийн ойн өдрөө SocialPay аппликэйшний шинэ хувилбар буюу хүүхэд, багачууд хэрэглэх боломжтой SocialPay Junior аппликэйшнийг албан ёсоор танилцуулж байна.

Хувь хүн, иргэдийн боловсрол тэр дундаа санхүүгийн боловсрол, санхүүгийн зөв хэрэглээнээс тухайн улсын цаашдын хөгжил шууд хамааралтай. Тиймээс ирээдүйн ухаалаг иргэдийг бэлдэж, хүүхэд залууст багаас нь санхүүгийн боловсрол олгох нь чухал болоод байна.

Кембрижийн Их Сургуулийн эрдэмтдийн гаргасан “Бага насны хүүхдүүдэд суралцах зуршлыг бий болгох нь” судалгааны бүтээлд санхүүгийн боловсролыг бага наснаас буюу 3-6 насны хооронд эхлүүлэх нь зөв гэж дурдсан бөгөөд аливаа зүйлд хандах зуршил энэ насанд төлөвшдөг байна. Харин 7 наснаас хойш хүүхэд мөнгөтэй шууд харьцах, худалдан авалт хийх, үнэ цэнийг харьцуулан сонголт хийх, хадгалах, хуримтлуулах үйлдлийг бие даан хийх чадвартай болдог. Иймд энэ наснаас эхлэн санхүүгээ өрөө удирдах боломжийг олгож, мөнгөний зөв хэрэглээг хэвшүүлэх туршлагыг суулгах нь ирээдүйд санхүүгийн боловсролтой иргэн болон төлөвшихөд нь чухал нөлөө үзүүлнэ.

Монгол Улсын нийт хүн амын 1 сая орчим буюу 1/3 хувийг 7-18 насны хүүхэд, залуучууд эзэлж, 2/3 хувийг бусад насны хүмүүс бүрдүүлж байна.

Хүүхэд, багачуудад чиглэсэн санхүүгийн үйлчилгээнүүд тасралтгүй хэрэглээнд нэвтэрч буй энэ үед 7-18 насныханд зориулсан SocialPay Junior аппликэйшн нь QR ашиглан төлбөр төлөх, шилжүүлэг хийх, мөнгө илгээх болон нэхэмжлэх, кино, үзвэрийн тасалбар захиалах, нэгж, дата авах зэрэг өдөр тутмын амьдралыг хялбарчлах олон үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах боломжийг олгож буй юм.

Мөн хүүхэд тань насанд хүрээгүй тохиолдолд аппликэйшнээр хийх нийт гүйлгээний лимитийг тохируулах боломжтой бөгөөд энэ нь таны хүүхдийг хэт их хэмжээний зарлага гаргах эрсдэлээс сэргийлэх болно.

SocialPay Junior аппликэйшний онцлох үйлчилгээ:

  • SocialPay Junior ашигладаг найз руугаа “Нэхэмжлэх” илгээх
  • Бүх банкны данс руу шилжүүлэг хийх
  • Бүх төрлийн QPay болон SocialPay QR ашиглан төлбөр төлөх
  • “Лояалти” үйлчилгээг ашиглан олон төрлийн урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдах
  • “Мини апп” цэсээс нийтийн тээвэр, үзвэрийн тасалбар захиалах, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх,
  • Umoney картаа цэнэглэх, нэгж, дата авах
  • “Мини апп” цэсэд байрлах “Хамт олон” болон “Хуримтлалын туслах” үйлчилгээг ашиглан хуримтлал үүсгэх 

SocialPay Junior аппликэйшн нь хүүхэд багачуудын санхүүгээ бие даан удирдах, орлого зарлагаа хянах цаашлаад санхүүгийн боловсролд суралцахад нь туслах хамгийн УХААЛАГ сонголт байх тул шинэ үеийн төлөөлөл болсон хүүхэд, багачууд болон эцэг эхчүүд та бүхнийг SocialPay Junior дижитал хэтэвчид нэгдэхийг урьж байна.

Голомт банканд данстай харилцагчид Интернэт банкны эрхээрээ аппликэйшнд нэвтрэн ашиглах боломжтой бөгөөд Голомт банкны харилцагч биш бол заавал өөрт ойр байрлах салбараар үйлчлүүлэн SocialPay Junior аппликэйшн ашиглах эрхээ нээлгээрэй. Хараахан иргэний үнэмлэхээ аваагүй хүүхэд, багачууд заавал эцэг эх, асран хамгаалагчийн хамт очих шаардлагатай.

SocialPay Junior аппликэйшнийг гар утсандаа татаж аваад хүүхэд багачуудын санхүүгийн хэрэглээ дижитал хэтэвчид нэгдээрэй. SocialPay Junior аппликэйшний анхны хэрэглэгчдийг энэ оныг дуустал тасралтгүй үргэлжлэх урамшуулал, хөнгөлөлтүүд хүлээж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 14 цаг 21 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 16 цаг 11 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 16 цаг 23 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 16 цаг 28 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 17 цаг 45 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 17 цаг 53 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 18 цаг 14 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 19 цаг 5 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 19 цаг 9 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 19 цаг 19 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 19 цаг 28 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 19 цаг 42 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 19 цаг 50 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top