x

“WOMEN OWNED” тохирлын тэмдгийг ашиглах дараагийн бизнесүүд гэрчилгээгээ гардан авлаа

Голомт банк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг 2023 онд албан ёсоор танилцуулсан билээ.

Тохирлын тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглах бизнес эрхлэгчдийн хүсэлтийг тасралтгүй хүлээн авч буй бөгөөд энэ хугацаанд ирүүлсэн нийт хүсэлтүүдээс шалгуур үзүүлэлтийг хангасан дараагийн 17 аж ахуйн нэгжид тэмдгийн гэрчилгээ олгох ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд Голомт банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын холбогдох албаны хүмүүсээс гадна шалгарсан байгууллагын эмэгтэй удирдлагууд уригдан оролцсон бөгөөд “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг ашиглах  эрхтэй анхны байгууллагууд болох “Мана”, “Бурамхан”, “SabaX”, “Shoe’s Love” брэндийн үүсгэн байгуулагч, удирдлагууд хүрэлцэн ирж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд өөрсдийн бизнесийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэхүү тохирлын тэмдгийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ашигласнаар бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлох, таних замаар борлуулалтаа нэмэгдүүлэх, тэмдэг эзэмшигчдийн зүгээс хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, түүнчлэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, бизнесийн хамтрал үүсэх шинэ үүд хаалга нээгдэж байна.

Ийнхүү “WOMEN OWNED”-д албан ёсоор нэгдсэн эмэгтэй бизнес эрхлэгчдийн эгнээ улам өргөжин тэлсээр буй. Голомт банкны зүгээс тохирлын тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглаж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжихийг зорьж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үргэлж нээлттэй ажиллах болно.

Дараах QR-ийг уншуулан “WOMEN OWNED”-д бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 14 цаг 5 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 15 цаг 54 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 16 цаг 6 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 16 цаг 11 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 17 цаг 28 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 17 цаг 36 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 17 цаг 57 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 18 цаг 48 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 18 цаг 52 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 19 цаг 2 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 19 цаг 11 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 19 цаг 25 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 19 цаг 33 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top