x

УОК: Биржээр арилжаалсан махны 92.8 хувийг экспортод гаргана

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.02.29/ ээлжит мэдээллээ хийлээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.ГАНХҮЛЭГ:

-Монгол Улсын хэмжээнд нийт нутгийн 90 гаруй хувьд цас орсноос өвөл, хаврыг хүндрэлтэй туулж байна. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Эхний удаад улсын нөөц, аймгийн нөөц дэх тэжээлийг бүрэн малчдад хүргэнэ. Хөдөө аж ахуйн корпораци дээр байгаа улаан буудайг мөсөн болон цагаан зудтай байгаа 111 сумын малчдад хүргэхээр хуваарилалт хийсэн. Одоогоор 12 аймаг гэрээгээ байгуулсан. Булган аймаг 300 тонн, Дорнод аймаг 600 тонн, Дорноговь аймаг 350 тонн, Өвөрхангай аймаг 900 тонн, Ховд аймаг 75 тонн, Хөвсгөл 225 тоннын буудайн гэрээ  байгуулсан. Баянхонгор аймаг 875 тонн улаан буудай авахаас 775 тонныг татсан,  Завхан аймаг 110 тонн буудай,  Төв аймаг 220 тонн, Хэнтий 491 тонн улаан буудайн татан авалт хийсэн. Сүхбаатар аймаг 1950 тонн буудай авахаар гэрээ байгуулсан.

Нийтдээ 1578 тонн улаан буудайг аймгууд татан аваад малчдад хүргэхээр ажиллаж байна. Буудайн үнэ нэг тонныг хөнгөлөлтэй үнээр буюу 750 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа. Малчдад үнэ төлбөргүй олгоно. Улсын хэмжээнд 14783 өрх отроор, 6,4 сая толгой мал хаваржиж нүүдэллэж байна. Мөн өөр аймагт 2765 өрх, тусгай хамгаалалттай газарт 3834 өрх, хилийн бүсэд 2305 өрх өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс Сүхбаатар аймгаас 1650 өрх, Өмнөговь аймгаас 404 өрх, Баян-Өлгий аймгаас 329 өрх,  Хөвсгөл аймгаас 621 өрх, Дорноговь аймагт 538 өрх отроор өвөлжиж байна. Отроор яваа малчдад зориулж Түр отрын штаб ажиллаж байна. Дорноговь аймгийн Айраг сум, Төв аймгийн Баянжаргалан суманд отрын штаб түр хугацаагар ажилласан. Одоо Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Мөрөн сум, Увс аймгийн Тариалан сум, Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад суманд отрын штаб ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны дарга Б.ГАНТӨМӨР: 

-Хөдөө аж ахуйн бирж 2024 онд мал, махны арилжаан дээр төвлөрч ажиллаж байна. Нийтдээ 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан.  Хонины мах 440 тонн, үхрийн мах 174.4 тонн, ямааны мах  23.6 тонн, адууны мах 147 тонныг арилжсан. Нийт арилжсан махны 7,2 хувь нь дотоодын зах зээлд борлуулагдахаар  92,8 хувь нь экспортод гарна. Арилжааны ханш харилцан адилгүй.

Сарлагийн хөлдүү мах нэг кг нь 6500-8500 төгрөг, үхрийн сэврээсэн мах нэг  кг нь 11000-13500 төгрөг,  үхрийн хөлдүү мах нэг кг нь 7500-8500 төгрөг,  хонины хөлдүү мах  1 кг нь 6000-8000 төгрөг, сэврээсэн мах 1 кг нь 6500-9000 төгрөг,  ямааны мах нэг кг нь 4500-5500 төгрөгөөр арилжаалсан.

Өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн Архангай аймагт махны, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт малын арилжааг газар дээр нь зохион байгуулсан. Хэнтий аймгийн Галшар, Дархан, Баянмөнх, сумдад амьд малын арилжаа явагдаж байна. Амьд малын арилжаа зохион байгуулахад зам тээврийн хүндрэл үүссэн. Мал худалдан авах аж ахуй нэгжээс Улсын онцгой комисст хандсанаар Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Асгат суманд мал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийт 10600 толгой малыг 27 айл өрхөөс үйлдвэрүүдэд нийлүүлэх үйл ажиллагаа явсан.

Гуравдугаар сарын 15-наас Төв аймгийн Аргалант сум дахь ложистикийн төв дээр мал, махны арилжааг долоо хоног бүр тогтмол зохион байгуулна. Ингэснээр малчид Улаанбаатар хотын мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдэд дундын зуучлалгүйгээр нийлүүлэх боломжтой болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 14 цаг 13 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 16 цаг 3 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 16 цаг 15 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 16 цаг 20 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 17 цаг 37 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 17 цаг 45 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 18 цаг 6 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 18 цаг 57 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 19 цаг 1 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 19 цаг 11 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 19 цаг 20 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 19 цаг 34 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 19 цаг 42 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top