x

Ж.Ганбаатар: “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг биржээр арилжаална

Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Уул уухай, хүндүйлдвэрийн сайд мэдээлэл хийлээ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Уул уурхайн биржээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг зарах шийдвэр гаргалаа.

Уул уурхайн биржийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэн.  Одоо бид нүүрс, төмрийн хүдрийг амжилттай биржээр арилжаалж байна. Өнгөрсөн онд биржээр 15 сая тонн нүүрс зарсан. Борлуулалтын орлого нь 2.2 тэрбум ам.доллар болсон. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул урхайн компанийн олборлож байгаа бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэсэн заалт бий.

Засгийн газрын 50 дугаар тэмдэглэлд, зэсийн баяжмалыг үе шаттай арилжаалж эхлэхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд даалгасан. Иймээс Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу зэс молибденыг биржээр худалдан борлуулахаар тогтоол баталлаа. АМНАТ- ийг тухайн биржийн үнээс тооцон авна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар худалдан авалт шударга, ил тод болж, уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байгаа.

Уг мэдээллийн дараа Уул уурхай, хүндүйлдвэрийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Оюутолгой” компанийн зэсийг биржээр арилжаалах уу?

-Бид удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт зэсийн үйлдвэртэй Вьетнам, Чех, Хятад, БНСУ зэрэг олон орны компанийн төлөөллийг уриад  зэсээ зарж эхлэх гэж байна. Эхлээд бид “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг биржээр зарна. “Оюутолгой” компанид хүсэлт тавин,  санаачлагаараа оролцохыг шахаж байна.

Ирэх сард Канад улсад уул уурхайн томоохон чуулга уулзалт болно.  “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагч нартай тусгайлан энэ асуудлыг ярихаар төлөвлөж байна.

Хөрөнгийн биржээр зэсийг арилжаалах бүх бэлтгэлийг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хангасан. “Оюутолгой”-н зэс, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын нэр хүнд дэлхийд  маш өндөр. Худалдан авагч талдаа олддоггүй, дуусдаг. Гэрээлсэн компани нь аваад дуусдаг учраас эрэлт хэрэгцээ их байдаг.

“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг биржээр арилжаална гэдэг нь их биш. Ложистикийн хувьд асуудал үүсэхгүй. Хамгийн гол нь үнийг зөв тогтоох, улсын төсөвт орж байгаа орлогыг бууруулахгүй байх. 2025 оноос зэсийн баяжмалын 30-40 хувийг биржээр арилжаалах зорилт тавьж байна.

Энэ жилийн тухайд компанид бүгд гэрээгээ хийчихсэн байгаа. Тэгэхээр шууд зэсийн баяжмалын 50 хувийг биржээр арилжаална гээд явах боломжгүй. Монгол Улс жилдээ 600 мянган тонн зэсийн баяжмал экспортолдог байсан бол 660 мянган тонн болно гэсэн үг. Нэмэгдэж байгаа 60 мянгыг биржээр зарна гэсэн үг.

-Биржээр зэсийн баяжмалыг зарж эхлэхэд хэр олон худалдан авагч оролцох бол. Нүүрсэн дээр бол төдийлөн их байдаггүй?

-Би энийг урьдчилж хэлэх боломжгүй.  20 компани оролцох юм уу, 200 компани оролцох юм уу, яаж үнийг дуудах вэ гэдгээс шалтгаална. Лондонгийн биржийн үнээр “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг зардаг. Тодорхой хэмжээний хасалтуудыг хийдэг. Олон улсын жишгийн дагуу.

Нүүрс яаж 70 сая тоннд хүрсэн бэ гэхээр биржээр арилжаалдаг болсноор худалдан авагч нарт Монголын нүүрсийг худалдан авах тоглоом ойлгомжтой болсон. Тийм  учраас жилд 30 гаруй сая тоннд хүрдэг байсан  нүүрсний экспорт 70 сая тоннд хүрч, нэмэгдсэн.

Монгол Улс зэсийн экспортын хувьд дэлхийд нэлээн томоохон тоглогчдоо тооцогддог. Дэлхийд Конг, ОХУ зэрэг хэдхэн улс зэс нийлүүлдэг. Манай үйлдвэрлэгч, дийлэнх худалдан авагч хаяанд байна. Лондонгийн үнийг дагаад байх шаардалга алга, үнийг өөрсдөө тогтооно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Зэсийн нөөцийг сонирхуулбал, ОХУ 62 сая тонн цэвэр зэстэй, Монгол Улс 56 мянган тонн зэсийн баяжмалтай бол Австрали 97 мянга, Чили улс 190 сая тонн зэсийн нөөцтэй. Энэхүү нөөцийг Америкийн геологийн албаны судалгаагаар гаргаж ирсэн. Монгол Улс зэсийн нөөцөөрөө эхний зургаад  орж байгаа. Цагаан суварга, Хармагтайн ордууд зэсээ экспортлоход бэлэн байдалд орсон. Тийм учраас том зэсийн баяжмалын экспортлогч болох боломжтой.

Зэс нь бүх технологиудад ордог. Тийм ч учраас зэсийн үйлдвэрлэл хэрэглээгээ гүйцэхгүй байгаа. 2026-2027 оноос эрэлтээ гүйцэхгүй болохоор байгаа. Зэс хэрэглэх хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна, Индонези, Сингапур, Энэтхэг, БНСУ зэсийн баяжмал авах сонирхол өндөр байна. Нүүрсний дараа орох экспортын том бүтээгдэхүүн. Тийм учраас биржид анхаарал тавьж байна. Ингэснээр худалдан авагч талдаа бүх зүйл тодорхой болно.

-ОХУ нефтийн импортдоо хязгаар тогтоохоор болж, энэхүү хоригт нь зургаан улс багтлаа. Монгол Улсын хувьд хоригт ороогүй байх шиг байна. Гэсэн ч нөөц хэр байна вэ?

-ОХУ нефтийн импортоо хязгаарлах шийдвэр гаргасан. Түүнд нь Монгол Улс багтаагүй. Намрын түлшний үеэр авч байсан хоригоо дахин давтаж байна гэж ойлгож болно. Зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих үед эхлээд дотооддоо хэрэгцээгээ хангах зорилгоор хязгаарлалт тавьж байсан. Монгол Улсын Засгийн газар өмнөхөөсөө сэргийлээд нэлээн сайн ажилласан. Монгол Улсын  эхний хоригт хамруулахгүй гэсэн. Гэхдээ баталгаажсан мэдээлэл нь хараахан ирээгүй байна.

Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнээр бүх сав дүүрсэн хангалттай нөөцтэй байна. Евро 92 бүх сав дүүрсэн. Бид сар бүр ОХУ -аас 140 мянган тонн ДТ импортлох, АИ-92  автобензин 60-70 мянган тонныг авах гэрээтэй. АИ-92 -ийн хувьд 5 жилийн гэрээтэй. Захиалгаа зургаа, зургаан сараар баталгаажуулдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 13 цаг 48 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 15 цаг 37 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 15 цаг 49 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 15 цаг 54 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 17 цаг 11 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 17 цаг 19 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 17 цаг 40 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 18 цаг 31 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 18 цаг 35 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 18 цаг 45 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 18 цаг 54 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 19 цаг 8 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 19 цаг 16 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top