x

Голомт банк “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтарч ногоон зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ

Голомт банк тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон энэ чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд Голомт банк “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бүтээгдэхүүн худалдан авалтыг санхүүжүүлэх зорилготой ногоон зээлийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүллээ.

Эрчим хүчний хэмнэлт хийж, үйл ажиллагааны зардлаа багасгахыг хүссэн хувь хүн, байгууллагууд Голомт банкнаас олгож буй ногоон зээлийг ашиглан “МОНХОРУС Интернэшнл” ХХК-ийн зах зээлд нийлүүлдэг нарны систем болон давтамж хувиргагч төхөөрөмжийг худалдан авах боломжтой болж байна.

Зээлийн нөхцөл:

  • Хүү: 12% /жилийн/
  • Хугацаа: 24 сар хүртэл
  • Дээд дүн: 1 тэрбум төгрөг хүртэл

Та ногоон зээлийг дараах зориулалтаар авах боломжтой. Үүнд:

  1. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, гэрэлтүүлэг, дулаан, халуун ус түгээлт, дуслын усалгаа, өрхийн хэрэглээний нарны цахилгаан систем, дулаан алдагдлыг бууруулах барилгын материал үйлдвэрлэх, худалдан авалт хийх;
  2. Үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, HVAC систем, нарны хавтан, барилгын дулаалга зэргийг шинэчлэх;
  3. Цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй эсвэл сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэх мэт.

Нарны систем: Энэ нь нарны хавтанг ашиглан нарны энергиэр цахилгаан үүсгэх цогц систем бөгөөд үйл ажиллагаанд гарч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон урсгал зардлаа хэмнэх боломжийг танд олгоно. Та өөрийн барилга, байгууламжийн хэмжээ, загвараас хамааран хавтангийн хэмжээг сонгон суурилуулах боломжтой.

Давтамж хувиргагч: Цахилгаан хөдөлгүүрийн ачааллаас хамааран аажим давтамжийг ихэсгэх болон багасгах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Үүнээс гадна элэгдэл, хорогдлыг багасгахаас гадна насжилт болон найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Харилцагч та “МОНХОРУС Интернэшнл” ХХК-тай хамтарсан ногоон зээлийн бүтээгдэхүүнд хамрагдахыг хүсвэл өөрт ойр байрлах Голомт банкны салбарт хандан зээлийн хүсэлт өгөөрэй. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, шийдлийн талаар тодруулахыг хүсвэл 95018498 утас болон solar@monhorus.mn имэйл хаяг руу холбогдох боломжтой.

Голомт банкнаас олгож буй бусад ногоон зээлийн бүтээгдэхүүнтэй танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Мөн Голомт банк 2023 оноос сэргээгдэх эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг дэмжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлдвэрийн барилгын хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлээд буй юм.

Бид цаашид ч тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, шилдэг бизнесүүдийг санхүүжүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 14 цаг 34 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 16 цаг 24 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 16 цаг 36 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 16 цаг 41 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 17 цаг 58 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 18 цаг 6 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 18 цаг 27 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 19 цаг 18 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 19 цаг 22 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 19 цаг 32 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 19 цаг 41 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 19 цаг 55 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 20 цаг 3 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top