x

Голомт банк “SHE TRADES SUMMIT-2024” дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцлоо

Дэлхийн худалдааны байгууллагын 13 дахь удаагийн сайд нарын хуралдааны хүрээнд Дэлхийн Худалдааны байгууллага (WTO), Олон Улсын Худалдааны байгууллага (ITC) болон Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хамтран олон улсын бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, дэлхийн худалдааны өсөлт, тогтвортой байдал болон зах зээлд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “She trades summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтыг Арабын  Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод энэ сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн 17 орны, 100 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг дэмжигч томоохон компани, корпорац, Засгийн газрын төлөөллүүд оролцсон тус арга хэмжээнд Голомт банк анх удаа Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудаа төлөөлөн оролцлоо. Тус арга хэмжээнд Голомт банкнаас гадна Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим болон ТЭСО групп, Ханбогд кашмер ХХК, She Trades HUB зэрэг байгууллагын удирдлагууд уригдан оролцсон юм.

зураг

Энэ удаагийн арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд тухайн улсын төр болон хувийн хэвшлийн  хамтын ажиллагаа чухал гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж, Экспортлогч эмэгтэй бизнес эрхлэгч нарыг дэмжих олон улсын санг /WEID-Women Exporters in the Digital Economy fund/ танилцуулан албан ёсны нээлтийг хийлээ.

Тус арга хэмжээний үеэр Голомт банк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимын дэргэдэх “SheTrades Hub Mongolia”-тай хамтран Бүгд Найрамдах Кени Улсын ABSA банк, CIBC Caribbean банк, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон Олон улсын худалдааны төвийн төлөөллүүдтэй уулзалт хийж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо.

зураг

Голомт банк жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогынхоо хүрээнд цаашид энэ чиглэлээр олон улсын сайн туршлагуудыг эх орондоо нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тогтмол санаачлан хэрэгжүүлэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 14 цаг 47 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 16 цаг 36 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 16 цаг 48 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 16 цаг 53 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 18 цаг 10 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 18 цаг 18 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 18 цаг 39 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 19 цаг 30 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 19 цаг 34 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 19 цаг 44 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 19 цаг 53 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 20 цаг 7 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 20 цаг 15 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top