x

Голомт банк “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

Голомт банк “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийг олгон ажиллахаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтарсан гэрээнд гарын үсэг зурлаа.  

Энэхүү хамтарсан гэрээний хүрээнд Голомт банкны санхүүжилтээр иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд олгосон зээлийн хүүгийн ихэнх хувийг Монгол Улсын Засгийн Газраас хариуцан төлж буйгаараа онцлогтой. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэр эрхлэгч хувь хүн, бизнесүүд уг хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө болон бизнесээ өргөжүүлэхэд дэмжлэг болох хөрөнгө оруулалтыг хамгийн таатай нөхцөлөөр бүрдүүлэх боломжтой болж байна.

Зээлийн нөхцөл:

  • Хугацаа: 4 жил хүртэл
  • Хүү: 5-6% /жилийн/
  • Дээд дүн: 15 тэрбум төгрөг хүртэлх

Зээл олгох үйлдвэрлэлийн салбар, чиглэл:  

  • Газар, тариалангийн үйлдвэрлэл
  • Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл
  • Мал, аж ахуй

Та “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” эргэлтийн хөрөнгийн зээлийн ерөнхий нөхцөлийг ЭНД, хөрөнгө оруулалтын зээлийн ерөнхий нөхцөлийг ЭНД дарж харна уу.

Зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан хүнс, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйлдвэр эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд Голомт банкны өөрт ойрхон салбарт хандан зээлийн хүсэлтээ өгөх боломжтой.

Цаашид уг зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх олон боломжууд нээгдэхээс гадна бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх нөхцөл ч давхар бүрдэнэ гэж үзэж буй юм.

Харилцагч та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон аваарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 14 цаг 23 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 16 цаг 13 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 16 цаг 25 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 16 цаг 30 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 17 цаг 47 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 17 цаг 55 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 18 цаг 16 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 19 цаг 7 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 19 цаг 11 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 19 цаг 21 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 19 цаг 30 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 19 цаг 44 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 19 цаг 52 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top