x

Оюутолгой: Хэрлэн-Тооно төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэхэд 3 сая долларын дэмжлэг үзүүлнэ

"Оюу толгой" ХХК хоёрдугаар сарын 5-нд өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулжээ.

Энэ үеэр тус компани 2013 оноос 2023 оны дөрөвдүгээр улирал дуусталх хугацаанд 171 тэрбум төгрөгийг ус ашигласны төлбөрт төлсөн бөгөөд ус дахин ашиглаж буй үзүүлэлт нь 85.7 хувьтай байгаа тухай мэдээлсэн юм. Тэгвэл нэг шоо метр усанд хэдэн төгрөг төлдөг, мөн үйлдвэрлэлдээ хэр хэмжээний ус ашигладаг болохыг холбогдох мэргэжилтнүүдээс нь тодруулсан байна.

Тус компанийн үйл ажиллагаа явуулж буй нутаг нь Галба-Өөш-Долоодын голын сав газрын захиргаанд хамаарах бөгөөд энэ байршлын нэг шоо метр усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ нь 3,994 төгрөг. Харин энэхүү дүнг нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх усны норм, итгэлцүүрээр бодоод өнөөдрийн байдлаар үйлдвэрт ашигласан усны төлбөр болгож "Оюу толгой" ХХК нэг метр куб тутамд 1,678.32 төгрөг төлж байна. Гэхдээ ашиглалтын зориулалтаараа өөр дүнтэй. Жишээлбэл өрөмдлөг, зам талбай, бетон зуурмагт тус тусдаа тариф нь тооцогддог гэдгийг "Оюу толгой" ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Хүрээлэн буй орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар тайлбарлав.

зураг

Оюу толгойн уурхайд ашиглах усыг хаанаас авдаг вэ?

Говь нутагт гадаргын ус гэхээр зүйл бараг үгүй. Энэ бүсийнхэн ихэвчлэн цооног өрөмдөж, гүний усаар ундаалдаг. Уул уурхайн эрчимтэй хөгжиж буй энэ нутагт усны асуудал, цөлжилт хурцаар тулгамдаж буй. Иймээс ч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ундны усны эх үүсвэрээ хамгаалах нь нэн чухал болсон билээ. 

Тэгвэл стратегийн орд Оюу толгойн уурхайд хэрэглэж буй усыг хаанаас авч буйг тодруулахад "Оюу толгой төслийн уурхайн ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь Гүний хоолойн газрын доорх усны орд. Ордын үндсэн уст давхарга нь 150-400 метрийн гүнд оршдог. Энэ нь нутгийн иргэдийн ашигладаг ундны усны эх үүсвэртэй харилцан хамааралгүй байдаг онцлогтой. Түүнчлэн гүний хоолойн уст давхаргын эрдэсжилт нь Монгол Улсын ундны усны стандартад заасан хэмжээнээс гурав дахин өндөр. Өөрөөр хэлбэл унданд ашиглах боломжгүй эрдэсжилт ихтэй усыг уурхайд ашигладаг" хэмээн тайлбарлав.

зураг

Мөн усны дахин ашиглалтаа ихэсгэхийг үргэлж зорьдог тухайгаа тус компанийн Байгаль орчны хэлтсийн Хүрээлэн буй орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар ярьж байв. Тэрбээр "Дэлхийд үйл ажиллагаа явуулж буй ижил төстэй уурхайнуудыг харьцуулахад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 м.куб ус ашигладаг гэх тооцоо гаргасан байдаг. Оюутолгойн уурхайд ашиглаж буй усны 85-87 хувийг дахин боловсруулсан. Үлдсэн 13 хувийг үйлдвэрлэгдсэн хүдэр, зэсийн баяжмалдаа хувааж үзэхэд 0.4 м.куб буюу 300-400 литр усыг нөхөн авч байна. Дээрх үзүүлэлтээр харьцуулахад усны нөхөн сэлбэлт гурав дахин бага гэсэн үг. 

Гэхдээ бид ус дахин ашиглалтаа цаашид улам нэмэгдүүлж, ус бага ашиглах технологиудыг нэвтрүүлэхийг ямагт зорьдог" гэсэн юм.

Энд онцлоход Монгол Улсад нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай 2015 онд батлагдсан нормд үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын ус ашиглах зориулалт бүрээр нь ангилсан байдаг. Үүнд 4.1 м.куб усаар нэг тонн зэсийн баяжмал  боловсруулахаар заажээ. Харин дээрх уурхай нэг тонн зэсийн баяжмал боловсруулахад стандартаас бараг 30 хувь бага ус ашигладаг байна.

С.Отгонбаатар: Гүний хоолойн газар доорх усны ордын нөөцийг дахин үнэлэх ажил 50 хувьтай үргэлжилж байна

Оюу толгойн уурхайд ашиглаж буй усны орд болох Гүний хоолойн газар доорх усны ордыг дахин үнэлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлжээ. Уг нь дахин үнэлгээний ажил нь эрхзүйн баримт бичиг, одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу 25 жил ашиглаад ордын нөөцийг дахин тогтоох заалттай юм.

Гэтэл 10 жил ашиглагдаж буй ордод дахин үнэлгээ хийх шаардлага яагаад гарсан талаар тодруулахад тус компанийн Хүрээлэн буй орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар "Монгол Улсын УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаар тогтоолын 5 дахь заалт болон Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газрын 2021 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 01/947 тоот албан бичгийн шаардлагын дагуу "Оюу толгой" компанийн үйлдвэрлэлийн усан хангамжийн эх үүсвэрт ашиглаж буй Гүний хоолойн газрын доорх усны ордын ашиглалтын нөөцийг дахин үнэлж, хянан баталгаажуулах шаардлага бий болсон. Энэ тогтоолын дагуу хийгдэж байгаа ажил.

Мөн гүний хоолойн газар доорх усны нөөцийн хайгуул судалгаа нь 2002 оноос хийгдэн нөөц нь хоёр шаттай батлагдсан. Эхнийх нь 2009 онд 870 литр секунд гэж батлагдсан бол 2012 онд нэмэлт хайгуул судалгаа хийснээр 2015 онд 918 литр секунд гэж батлагдсан юм. 2023 оны аравдугаар сард талбайн ажлууд эхэлсэн. Одоо өрөмдлөгийн ажлууд явагдаж байгаа. Нийт ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна" гэх хариултыг өгөв.

Хэрлэн-Тооно төсөл хэрэгжих боломжтой эсэхийг тодорхойлохоор ТЭЗҮ-ийг нь шинэчилнэ

2022 оны тоон мэдээллээр Монгол оронд жилд дунджаар 250-300 мм хур тунадас ордгоос 90 хувь нь ууршдаг байна. Иймд манай орны гадаргын болон газрын доорх усанд шинжлэх ухааны үндэслэлтэй зөв ашиглалт, зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Энэ дагуу Хөх морь буюу говь руу ус татах төслийг хэрэгжүүлэхээр яриад удаж буй.

Тухайлбал Хэрлэн-Тооно төслийг дурдаж болно. Уг төслийн талаар тодруулбал Хэрлэн гол Монголын нутгаар 1,090 километр урсаж, БНХАУ-ын нутаг руу жилд дунджаар 0.6 тэрбум м.куб ус гаргадаг гэх тооцоолол бий. Урсац нь олон жилийн дунджаар 19.3 м/с байдаг бол хур борооны үерийн үед 1,320 м/с болж нэмэгддэг байна. Тиймээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Тооно уулын дэргэд Хэрлэн голын үерийн усыг хураах 1.6 тэрбум м.куб устай хиймэл нуур байгуулж, урсцыг тохируулснаар гол татарсан үед сэлбэх боломжтойгоос гадна Сайншанд, Цагаан цав, Загийн усны ордыг дайруулан нийт 702 километр хоолойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн дэргэдэх усан санд ус дамжуулахаар тооцож байв.

Уг төслийн Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ийг анх 10 жилийн өмнө буюу 2014 онд хийж байжээ. Харин хөрөнгө оруулалт, барилгын ажлыг эхлүүлэхэд сүүлийн таван жилд ТЭЗҮ-ийг шинэчилсэн байх шаардлагатай тул үүнд "Оюу толгой" ХХК гурван сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. 

Энэ талаар "Оюу толгой" ХХК-ийн Усны харилцаа, хяналт шинжилгээний зөвлөх Б.Ууганхүү "Эхний ТЭЗҮ 2014 онд хийгдсэн. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын гадаргын усны шилжүүлэх хөтөлбөр. Үүнд "Оюу толгой" ХХК-ийг оролцооч гэсэн хүсэлт байнга ирж байсан. Өмнө батлагдсан ТЭЗҮ одоо тэс өөр болох магадлал бий. Иймээс 2023-2024 оны байдлаар ТЭЗҮ-д ямар өөрчлөлт гарах вэ, хэрэгжих боломжтой юу гэдгийг тодорхой болгох зорилгоор дэмжлэг үзүүлэн оролцохоор байгаа. Төслийн захиалагч нь "Эрдэнэс Оюутолгой" болон Усны газар" хэмээн тайлбарлав.

Гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрөм барих туршилт энэ онд эхэлнэ

Говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд голчлон газар доорх усыг ашигладаг. Тэгвэл гадаргын усыг хуримтлуулах чиглэлд гадаад улсаас туршлага судалж буй эсэх болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийнхөө талаар "Оюу Толгой" ХХК-ийн Усны харилцаа, хяналт шинжилгээний зөвлөх Б.Ууганхүү "Өвөр Монгол, Хятадын бүс нутаг, Хойд Африк, Дундад Азийн орнуудад сүүлийн үед нэлээд хэрэгжиж буй элсэн далан буюу "Sand dam" гэх төсөл бий. Манай бүс нутгийн хэмжээнд гадаргын усны сүлжээ хөгжөөгүй тул усыг илээр хуримтлуулах боломжгүй, цаг уураас хамаарч ууршилт их. Нэгж талбайд ордог хур тунадасны хэмжээнээс ууршилтын коэффициент 10 дахин өндөр.

Орон нутгийн Засаг дарга, иргэдийн зүгээс хөв цөөрөм барьж байгуулаач гэх саналыг нэлээд тавьсан. Энэ дагуу бид судлахад хамгийн боломжит шийдэл нь өмнө дурдсан "Sand dam" болон "Groundwater dam" байв.

Зуны саруудад үерийн уснаас улбаалж түр зуурын урсгалтай болдог сайрууд говьд их бий. Түүнд усыг яаж цуглуулах вэ, хэрхэн ууршуулахгүйгээр газар доор цуглуулах боломжтой вэ гэдгийг судалж байна.

Энэ төсөл нь сайран дээр жижиг далан барьж, үерийн усаар урсаж ирсэн бохирдлуудыг шүүсний дараа далан руу оруулах төлөвлөлттэй. Ил биш учраас ууршилтаас хамгаалахаас гадна мал амьтан бохирдуулахаас сэргийлнэ. Ингэж хуримтлагдсанаар усжуулалтын талбай, мод услах зэрэгт ашиглах эх үүсвэртэй болно гэсэн үг. Байгальд байгаа нөөцийг ашиглах биш, байгаль дээрх нөөцийг нь нэмэгдүүлж, түүнийгээ ашиглах зорилготой" гэлээ.

зураг

Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн тэнхим, Барилга, инженер, архитектурын сургуультай хамтран судалгаа, зураг төслийн ажлуудыг хийж байгаа аж. Энэ жилдээ багтан эхний туршилтын элсэн даланг барихаар төлөвлөжээ. Боломжит байршил олон бий учраас гарын авлага боловсруулж, орон нутгийн захиргаанд өгөх юм байна. Ингэснээр олон нийт, нутгийн удирдлагууд сайрын ус хуримтлуулах арга техникээ эзэмшиж, хэрэгжүүлэх боломжтой болно гэж тэрбээр хэлсэн юм. 

Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд ус, цахилгаан хамгаас хэрэгтэй. Усгүйгээр аливааг үйлдвэрлэх, боловсруулах боломж бараг үгүй. Гэхдээ энэ нь усыг дур зоргоороо ашиглаад үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэсэн үг огт биш. Харин "Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь өндөр хүчин чадалтай. Баяжуулах үйлдвэрт ус яалт ч үгүй хэрэгтэй. Гол нь тухайн усыг хэрэглээд эдийн засагт ямар үр өгөөж авчирч байгаа нь хамгийн чухал" гэдгийг "Оюу толгой" ХХК-ийн Хүрээлэн буй орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар хэлснийг энд онцлохыг хүсэж байна. 

"Уул уурхайн салбарынхан говийн усыг цөлмөөд дууслаа", "Хүн мал амьдрах аргагүй боллоо" гэх байр суурийг зарим хүн илэрхийлдэг. Тэгвэл бодит байдал нь юу гэдгийг буюу уурхайнхан хэр хэмжээний ус хэрэглэдэг вэ, түүний хэдэн хувийг дахин ашиглаж байгаа вэ, нөхөн сэлбэлтээр авсан усандаа ямар хэмжээний төлбөр төлж байгаа вэ гэдгийг энэхүү нийтлэлээр тодруулан хүргэхийг зорилоо. 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    ОТ-н хаягдын далангийн шүүрэл нь усаа технологийн дизайнд хүргэж 64% лаг, 36% ус хүртэл шавхахгүй 60% хатуу лаг 40% ус даланд хаяж байгаа нь жилд 1,460.000 тон илүү ус хаяж байгаагаас үсэж яаралтай арга хэмжээ авах төлөвлөлт хийгдээд байгаа. ОТ үнэн ярьдаггүй, дандаа нотолгоогүй тунхаглал хийдэг
    2024 оны 06 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 14 цаг 20 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 16 цаг 9 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 16 цаг 21 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 16 цаг 26 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 17 цаг 43 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 17 цаг 51 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 18 цаг 12 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 19 цаг 3 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 19 цаг 7 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 19 цаг 17 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 19 цаг 26 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 19 цаг 40 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 19 цаг 48 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top