Их, дээд элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны хоёрдугаар сарын 15-наас эхэлнэ.
Бүртгэлийг eyesh.eec.mn цахим хаягаар хийж, шалгалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулна.
Эх сурвалж: БШУЯ