“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 157 багц буюу 1 сая тонн коксжих нүүрс арилжлаа.
Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсийг 163.3 ам.долларт арилжив.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 307.4 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.3 сая тонн нүүрсийг биржээр борлуулав гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.