x

...Арилжаа…

Эрх мэдэл, ямба мяндаг хэдэн тэрбумаар үнэлэгдэж, төрд өмч төвлөрүүлж, татвар төлөгчдийг золиослож, дээрэм тонуул хийх ичгүүргүй явдал суудал 2000 оноос  эхлэн ногоон гэрлийн компан нэрийдлээр тусгай эрх даварч, арын хаалгаар авилгал савирч, эдүгээ ногоон автобус болон тодорч, ноцтой олон янзын суйлаа болон хээл хахуул хөвөрч улс төрчид бие биенийгээ барьцаалах хуйвалдааны онол гаарч байна.

Улс төрчид эрх мэдэл, хэргэм зэргийг арилжаалж цулайцгаасан. Энэ арилжаа сүүлрүүгээ хэдэн тэрбумаар дамлагдан тооцогдож, сонгууль ойртох тусам социалист сияами ихрүүд нам нам дотроо нэр дэвшилтийн наймаа арилжааны үнэ ханшаа тохиролцон цүнх баригч авилгачдын дамжаа, хуйвалдаан хүчтэй болж, дарга удирдлагаа тойрсон зусардал эрчээ авч эхэллээ.

Ийнхүү эрх мэдэлд хүрэх арилжаа жилээс жилд өсч улс төрчид үнэ хаялцан тохирч улс үндэстнийг доройтуулж сөхрүүлэн гэмт үйлдэлтэй хэрэг хам улс төрийн бүлэглэлүүд сонгуулиар дараагийн дөрвөн жилийн эрхээ авахаар улайрч байна.

Албан тушаал эрх мяндагийг арилжаалагчид арван хувиас эхлүүлэн банк, нүүрс, төмөр зам…тонохгүй юм алга.

“Эх орон, ард түмний” нэрийг баригч сөөнгө хоолойт Хамас хүүхнээ хөтлөн  ГХО-ыг эсэргүүцэж өөрсдийнхөө, ихэнхдээ Хятадаас оруулж ирсэн ХОруулалтаа хаацайлангаа цусны шинжилгээ ярьж эрлийз  хүүхдүүдээ хээв нэг мартчихаад бусдыг адлан, хүнийг эрлийз хурлийзаар нь дуудан үндсэн хуулинд заасан нас, хүйс, гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг зөрчин, ороz ФСБ- н даалгавраа дуулгавартай гүйцэтгэн, өөрийн хэрэг хам УИХ-ын хөтлөгчөөр алх цохиулан гайхуулав.

Эрх чөлөө боолчлол хоёр харш, эрх үүрэг хоёр эсрэгцэл болой.

Эрх чөлөөгүй бол боолчлол,хүчирхийлэл гаарна.

Эрх, хариуцлага үгүй бол үүрэг хүлээсэн сүрэг олшроно.

Хувь хүний эрх дээдлэгдэг, хувийн өмчийг  дэлгэрүүлдэг эрх чөлөөт тогтолцоонд хүн жаргалтай амьдарч аз жаргалаа цогцлооно. 

Төрийн занхагар бүтцийг цомхон болгож, авсаархан татварлаж, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, үнэ чөлөөлөн, чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлэн хараат бус эдийн засгийг бэхжүүлж, хүмүүс хоорондоо арилжаа худалдаагаа хийж хаана хаанаа,хэн хэндээ хожоотой амьдрах боломж бол жинхэнэ эрх чөлөөний баталгаа бөлгөө.

Эрх мэдлийн наймаа нь чөлөөт арилжааг устгаж зөвхөн дарга нар хямд аргаар цулайж харгислал хүчирхийллийг буй болгодог.Төрөөс хөндөлсөх хүнд суртал устсан цагт хүмүүс хоорондын сайн дурын арилжаа нь бие биенээ хөгжүүлэн өөгшүүлдэг. 

Төрийн садаагүй чөлөөт эдийн засаг бол хүн болгон баяжин өөдлөх суурь мөн. Хүн нь баяжваас үндэстэн баяжина.

Та аль арилжааг нь зөв гэж үзэх вэ?!

Эндээс л бүх гарц харагдана.

Хүний эрхэн зовлонтой жаргах ?

Өөрийнхөө эрхээр жаргалтай зовох уу?

АЙН!!!

Д.Сосорбарам /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 17 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 20 цаг 44 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 6 мин 1924 оны Үндсэн хууль 22 цаг 47 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 22 цаг 58 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 4 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top