Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас зохион байгуулж буй “Арбитраар маргаан шийдвэрлэх нь” болон “Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх нь” сэдвээр зохион байгуулсан эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Илтгэлийн уралдааны шүүгчээр Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Монголын Олон Улсын Арбитрын арбитрч, “Өмгөөллийн санхүүгийн зөвлөх” ХХК-ийн партнер С.Батхүлэг, Монголын Олон Улсын Арбитрын арбитрч, “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, багш М.Сувд нар ажиллав.
УРАЛДААНЫ ЭЦСИЙН ШАТНЫ ДҮНГЭЭР:
Тэргүүн байранд Б.Мөнх-Эрдэнийн “Цахим эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт илтгэл;
Дэд байранд Э.Эрхбилгүүний “Шүүхээс гадуурх эвлэрүүлэн зуучлал дахь эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийг хангахад тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл;
Гутгаар байранд Б.Ариунзаяагийн “Олон шатлалт маргаан шийдвэрлэх заалтын хүчин төгөлдөр байдал ба арбитрын харьяалал” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/arbitration.mncci