x

Голомт банк 2023 оны "Монгол Улсын шилдэг банк"-аар тодорлоо

Ази, Номхон далайн бүсийн орнуудын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулан зарладаг Asiamoney сэтгүүлээс Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, тогтвортой үйл ажиллагаа, дижитал шилжилт, шинэлэг хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, ногоон зээлийн төрөлжилт болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үнэлэн Голомт банкийг 2023 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар өргөмжиллөө.

Тус сэтгүүлээс “Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банк санхүүгийн салбарынхан амаргүй цаг үеийг туулж байгаа хэдий ч Голомт банк нь нийт харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өргөн цар хүрээнд хүргэн ажиллаж, тогтвортой, хүртээмжтэй байдлаа хадгалж чадсаныг энд онцлохыг хүслээ. Голомт банк бизнесийн бүхий л шатанд хүний эрхийн асуудлууд, жендэрийн эрх тэгш байдлыг хадгалан баримталж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн чиглэлд манлайлан ногоон зээлийн багцын хэмжээг өсгөн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлжээ. Түүнчлэн Голомт банкны Нээлттэй банк стратеги, Монголын хамгийн анхны финтек үйлчилгээ болох SocialPay аппликэйшний 3.0 шинэ хувилбар зэрэг нь Монголын банк санхүүгийн салбарт жишиг тогтоон тэргүүлсээр байгаад тусгайлан баяр хүргэх нь зүйтэй.” хэмээн онцолсон юм.  

Голомт банк цаашид ч тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажиллаж, бизнес эрхлэгчдийг чадавхжуулан шилдэг бизнесүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ нийт харилцагчдадаа дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хүргэж, банкны салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалан зогсолтгүй урагшлах болно.

Asiamoney сэтгүүл нь 1989 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн хэвлэл мэдээллийн Euromoney группийн салбар юм. Эдийн засаг, банк санхүүгийн салбарын мэдээ мэдээллийг шинжлэн тоймлодог мэргэжлийн сэтгүүл бөгөөд 2017 оноос хойш Ази тивийн улс орнуудын банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлж, шилдгүүдийг тодруулсаар ирсэн уламжлалтай.

Ололт амжилт бүрд хамтдаа байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 7 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 18 цаг 59 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 20 цаг 49 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 21 цаг 1 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 21 цаг 6 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 22 цаг 23 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 22 цаг 31 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 22 цаг 52 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 23 цаг 43 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 23 цаг 47 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 23 цаг 57 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан ш... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top