x

"Монголбанкнаас бэлнээр 1.1 их наяд төгрөг гүйлгээнд гаргасан, нөөц хэвийн"

Монголбанкны Хяналтын зөвлөл ээлжит хурал боллоо. Хурлын эхэнд мөнгөн тэмдэгт ба цахим мөнгөний талаар авч хэрэгжүүлж буй ажлын тайланг хэлэлцлээ. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөг байгаа бөгөөд тогтвортой, нөөц хэвийн байна. Цахим мөнгийг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр гаргах, тэр нь мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, хэрэглэгчийн анхны шаардлагаар мөнгөжих боломжтой төлбөрийн хэрэгсэл болохыг хуульчилсан. Энэ дагуу цөөхөн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагууд голчлон цахим мөнгөний үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна. Мөн Криптовалютыг зохицуулах үндэсний хууль тогтоомж одоогоор гараагүй, энэ талаар Монгол улсын хүлээн зөвшөөрсөн Олон улсын аливаа хэлцэл хийгдээгүй болохыг Монголбанкны Төлбөр тооцооны газар, Санхүү бүртгэлийн газрын удирдлагууд мэдээллээ. Тэгвэл МБХЗ-ийн гишүүдийн зүгээс улсын хэмжээнд төлбөр тооцооны 96 орчим хувь нь бэлэн бусаар хийгдэж байгаа нь эдийн засаг, мөнгө санхүүгийн оновчтой удирдлага явуулах нааштай хөрс бүрдсэнийг онцолсноос гадна иргэд, байгууллагыг хууль бус хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оролцож, хохирол хүлээхээс сэрэмжлүүлж ажиллахыг анхааруулав.

Дараа нь Монголбанкнаас мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнгийн талаарх танилцуулгыг сонслоо. Монголбанкны Хяналтын зөвлөл нь Монголбанкны мөнгөний бодлогыг бус зөвхөн түүний үр дүнг авч үзэх хууль эрх зүйн зохицуулалттай. Тиймээс МБХЗ нь 2023 оны хувьд инфляцыг 10 нэгж хувиас доош оруулах Монголбанкны зорилтын хүрээнд инфляц 8 хувьд хүрч буурах, улмаар он гаргаад 6 хувь руу ч ойртох байх гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн мөнгөний хатуу бодлого барих ёстой гэсэн Олон улсын Валютын сан,  өрнөдийн зарим орнуудын мөнгөний бодлогыг сохроор хүлээж авч, бодлогын хүүг нэмдэг, удаан хугацаанд түүнийгээ барьж эдийн засгийг царцаах нь манай орны хувьд илүү сөрөг үр дүнд хүргэх эрсдэлтэй байж болохыг МБХЗ-ийн зарим гишүүд онцолж, нийлүүлэлтэд тасалдал үүсэж, үнийн буруу менежмент хийгдээд байдаг 5 хүрэхгүй барааны нөөц бүрдүүлэлтэд байнга анхаарч ажиллах, энэ талаар Засгийн газарт мэдээлэл өгч хамтран ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо.  Мөн Монгол Улсад нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй төсвийн зарим байгууллагын ажилтнуудаас эхлээд төрөл бүрийн давхардсан зуучлагч хүмүүсийн тоо ихэдчихсэн учраас л инфляц архаг шинжтэй болсныг арилгах учиртай. Ковидын хүнд үе, Олон улсад үүссэн зөрчил, дайн байлдаанаас шалтгаалан тээвэр логистикийн хүндрэл, барааны тасалдал, бензин шатахууны үнэ өсөхөөс өмнө инфляцын түвшин 4-6 хувь руу ороод ирсэн тэр үеийг 2024 онд дахин харна гэсэн найдлага тээж байгаагаа ч Хяналтын зөвлөл илэрхийллээ.        

Хуралдааны дараагийн хэсэгт Монголбанкны санхүүгийн байдал, эрсдэлийн болон бусад сан, өнөөгийн байдал, цаашдын бодлого арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Монголбанк өөрийн эзэмшиж байгаа үнэт цааснуудынхаа авлагыг барагдуулахын тулд тэдгээрийг гаргагч компаниуд, баталгаа гаргасан  төр, засгийн байгууллагуудтай ойрын хугацаанд гэрээ хэлэлцээрт орж үүрэг, хариуцлагыг нь сануулж, авлагын чанарын асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг, улмаар үнэт цаас эзэмшигчдийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс урьдчилан хамгаалах нь зүйтэй гэж Хяналтын зөвлөл үзлээ. Мөн Монголбанкны хуримтлагдсан алдагдлын зарим хэсгийг Монголбанкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Засгийн газраас нөхүүлж авах, тэдгээрийн төлбөр тооцооны хуваарийг тохиролцож ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо.      

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хуралдааны төгсгөлд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх бодлого, түүний хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Танилцуулгын эхэнд аливаа мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж түгээгдсэнээр холбогдох гаднын талд мэдээлсэн гэж үзэж болохгүй бөгөөд тэдгээрийг нягталж баталгаажуулах ёстой, хууль, тогтоомжийн дагуу хамтран ажиллах банк санхүү, бүртгэл, хил, гааль, хууль хяналтын байгууллагатай үр өгөөжтэй, байнгын харилцаатай болж, тэдэнтэй ажил хэргийн байнгын холбоо тогтоон ажиллахыг зарим гишүүд санал болгов. Мөн цаашдын судалгаанд хэрэгтэй мэдээлэл бүхий голлох харилцагчидтайгаа хэрхэн хамтран ажилласныг МБХЗ дараа онд жич авч үзэхээр тохирлоо. Үүнээс гадна мэдээллийг Олон улсын шаардлага, түвшинд хүргэж боловсруулахын тулд хэрэгцээтэй техник, шаардлагатай хөрөнгийг бүрэн хангуулж авах, дутуу орон тоондоо өнөөгийн трендэд нийцсэн ажлын байранд ажиллах хүмүүсийг авч сургах шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэж, Санхүүгийн  мэдээллийн албаны ажлын нааштай үр дүнг улам сайжруулж, Монгол улсаа санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нь амжилт хүслээ.   

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 18 цаг 49 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 20 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 20 цаг 51 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 20 цаг 56 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 22 цаг 13 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 22 цаг 21 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 22 цаг 42 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 23 цаг 33 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 23 цаг 37 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 23 цаг 47 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 23 цаг 56 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан ш...
Top