x

Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг хамтдаа байгуулцгаая

OneSky олон улсын хүүхдийн байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийн нээлтийг ирэх оны 6-р сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хорооллуудад дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөж жилийн дөрвөн улиралд тоглонгоо хөгжих боломжийг олгох зорилготой юм.

Хүүхэд хөгжлийн төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөжээ. Монгол гэрийн загвар болон үйлдвэрлэлийг “Буман Соёмбо” ХХК, хүүхдийн хөгжлийг дэмжих тоглоомын дизайн хөгжүүлэлтийг Хонконгийн “Rakoon Design” ХХК-ийн чадварлаг дизайнерууд, хүүхдийн тоглоом үйлдвэрлэлийг Герман улсад, олон улсын тээвэр зуучийг “ДиЗи консалтинг” ХХК хамтран зохион байгуулна.

“OneSky” ТББ-ын тухай

OneSky байгууллага нь “Хүүхэд бүрийн төлөө” уриатайгаар үйл ажиллагаагаа 25 жилийн турш тасралтгүй явуулж буй ашгийн бус байгууллага бөгөөд 2018 онд Монгол дахь төлөөллийн газраа байгуулан Гэр бүлийн төвийн үүд хаалгаа нээжээ. Тус төв нь 0-4 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулан бага насны хүүхдээ ойлгон хөгжүүлэх, чанартай асаргаа, халамж үзүүлэх эрт үеийн боловсрол олгож, хүүхдийн насны онцлогт тохируулан дэмжихэд нь туслах шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, практик ур чадварыг хослуулсан сургалт хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй ордгоороо онцлогтой. Ийнхүү нийт 1,551 эцэг эх сургалтад хамрагдаж, 2,846 хүүхэд сургалтын үр шимийг хүртээд байна.

Хандив өгөх заавар:

  1. Shoppy.mn вэбсайтаар хандив өгөх: https://shoppy.mn/products/one_sky_mongolia
  2. SocialPay аппликэйшн ашиглан хандив өгөх: SocialPay аппликэйшн –> НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ цэс –> ОНЦЛОХ цэс –> Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв –> ХАНДИВ ӨГӨХ товчийг дарна. Ерөнхий мэдээлэлтэй танилцан хандив өгөх үнийн дүнгээ сонгоод ХАНДИВЛАХ товчийг дарж, талбаруудыг бөглөөд ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна.

Холбоо барих:

●    Вэбсайт: https://onesky.org/
●    Facebook profile: https://www.facebook.com/onesky.org
●    Facebook page: https://www.facebook.com/profile.php?id=100072458565675

ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 18 цаг 39 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 20 цаг 28 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 20 цаг 40 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 20 цаг 45 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 22 цаг 2 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 22 цаг 10 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 22 цаг 31 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 23 цаг 22 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 23 цаг 26 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 23 цаг 36 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 23 цаг 45 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 23 цаг 59 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top