x

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 18 багийн 108 хүүхэд оролцож байна

Дунд сургуулийн сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн “Өнөр бүл” хүүхдийн төвд болж асрамж, халамжийн дөрвөн төвийн 18 багийн 108 хүүхэд оролцож байна.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах ажлыг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлүүлсэн. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 86.7 хувь нь шүд цоорох өвчтэй нь тогтоогдсон.

Тэр дундаа 0-17 настай хүүхдүүдийн шүдний цооролтын өвчлөл 90 хувьтай байгаа нь энэ тал дээр анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. Тиймээс Засгийн газраас энэ тал дээр арга хэмжээ авч ажиллах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгч, өнгөрсөн наймдугаар сард 322 тоот тогтоол гаргаж “Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.

“Эрүүл шүд” арга хэмжээгээрээ дамжуулан хүүхдүүдэд багаас нь шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв өгч, дадал хэвшлийг суулгах юм” гээд өнгөрсөн гурван сарын хугацаанд ЭМЯ орон нутгийн захиргаа, мэргэжлийн ТББ-уудтай хамтран Өмнөговь, Өвөрхангай, Төв, Орхон аймагт “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгуулсныг хэллээ.

Дэд сайдын хэлсэн үгэндээ дурдсан аймгуудад зохион байгуулсан “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д нийт 680 хүүхэд, 160 орчим багш хамрагдаж, 250 орчим шүүгч зохион байгуулагч нарыг бэлтгэсэн байна. Эдгээр хүүхэд, багш нар тэмцээнд оролцохоос гадна шүд амны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны талаар бүрэн мэдлэг, хандлага, дадалтай болж, ЭМЯ-ны “Эрүүл мэндийн элч” болон томилогдож, үе тэнгийнхэн, багш, эцэг эхчүүд, ах дүү нартаа эрүүл мэндийн талаар хичээл зааж, олон төрлийн нөлөөллийн ажлыг хийж байгаа юм.

“Өнөр бүл” хүүхдийн төвд болж буй тэмцээнийг Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Шүдний холбоо зэрэг олон байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулж буйг тус төвийн захирал М.Өлзийчимэг онцлоод “Хүүхдүүдийн хувьд сүүлийн 14 хоногт тэмцээндээ бэлтгэсэн. Уг тэмцээнээр дамжуулан шүдээ хэрхэн зөв угаах, ямар бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх, бусдад үлгэрлэх зэрэг маш олон дадлыг өөрийн болгож байна. Манай төв 2018 онд шүдний кабинеттай болсноор хүүхдүүдийнхээ шүдний эрүүл мэндийг сахин хамгаалахад тун их ач холбогдолтой болсон” гэж байлаа.

Тэмцээн өртөөчилсөн байдлаар зохион байгуулагдаж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгаруулах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 8 цаг 0 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 9 цаг 50 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 10 цаг 2 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 10 цаг 7 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 11 цаг 24 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 11 цаг 32 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 53 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 12 цаг 44 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 12 цаг 48 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 12 цаг 58 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 13 цаг 7 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 13 цаг 21 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 13 цаг 29 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top